ВАШИНГТОН. /Prensa Latina/. Сахарын цөлөөс Амазон мөрний сав газар хүртэл 27 сая гаруй тонн элс нүүдэллэж байгааг харуулсан хиймэл дагуулын зургийг анх удаагаа дэлгэлээ.
105 мянган ачааны машиныг дүүргэх хэмжээний энэ элсэнд дэлхийн хамгийн том ширэнгэн ойг бордоход чухал 22 мянган тонн фосфор агуулагдаж байна гэж НАСА агентлаг мэдэгдэв.
Бороо болон үерийн улмаас фосфорын хэмжээ багасч байна гэж мэргэжилтнүүд хэллээ.
2008 онд НАСА-гийн сансар руу илгээсэн “Calypso” хиймэл дагуулаар элсний нүүдлийн маршрутын зургийг авсан байна.
Г.Доржханд
эх сурвалж: монцамэ.мн
Сэтгэгдэл бичих