"Рио-2016" олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн "Цагаан хадаг" өнөөдөр нээлтээ хийлээ. Найруулагч Сэнгэдоржийн найруулсан энэ кино монголдоо спортын тухай хоёрдахь кино юм. Өмнөх нь "Хань" хэмээх кино байдагыг та бүхэн мэднэ.
Тамирчин хүний амьдрал зовлон жаргалыг харуулсан энэ кино Риогийн олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэ кино төслийн уран бүтээлчид "Цагаан хадаг" киног анх хийхдээ МЖБХ-нд хандсан бөгөөд дэлхийн аварга М.Уранцэцэг, Ц.Мөнхзаяа, Д.Сумъяа гурвын нэгнээс сонгосон байна. Ингээд тэд Д.Сумъяагийн амьралаас сэдэвлэхээр шийджээ.
Увс аймаг Баруунтуруун сум. Сумын сургуулийн хонгилд хоёр хүүхэд зодоон хийж байгаагаар уг кино эхэлнэ. Эрэгтэй хүүхэдтэй зодолдож байгаа шазруун охин Ирээдүйн олимп, дэлхийн медальтан аж. Багш нь ирж хүүхдүүдийг салгах ба хэргийн эзнийг ангидаа оруулна. Охин орж ирээд самбарын өмнө цүнхээ өргөж зогссон ч багш нь болиулна. Багш нь түүнд хандаж "Миний охин" гэхэд учрыг ойлгосон охин сургуулиас гараад гүйнэ. Охин хаашааныхаа үүдэнд ирээд ......... охин ээжээ алджээ. Түүнд амьдрал хайрласан Ээж нь энэ хорвоогоос гурван сайхан үрээ орхиод хорвоогоос оджээ.
Ингээд Айлын том охин болсон хойно гэрээ авч явах үүрэг түүнд ирнэ. Амьдралын жам л юм хойно хэсэг хугацааны дараа аав нь хүнтэй сууна. Өөртөө хэт ахадсан ар гэрийнхээ ажлыг дааж ядан ядаа охинд энэ бүхэн сэтгэл санаанд нь хүндээр тусна. Аав нь түүнийг аймгийн төв рүү дүү рүүгээ явуулдаг ба энэ нь түүний амьдралыг шийдсэн чухал алхам болох аж. Шинэ сургуульд орсон охин сургуулийнхаа хонгилоор гүйж байгаад нэгэн чимээ сонсоно. Даваа охин тэр чимээг сонсон заал руу очиход жүдо бөхийн дугуйлан хичээллэх ажээ.
Үлдсэнийг нь очиж үзээрэй залуусаа.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
AMJILT
САЙХАН охин одоо цагт ийм охид ховор мундаг , кино зохиол бичсэн охин ямар мэдрэмжтэй мундаг хүүхэд вэ , аргагүй удмын ген байнаа , аавых нь охиноороо бахарахсан ярилцлагыг уншсан огшоож байсан , сайхан оюунлаг гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсье, гайхалтай , гайхамшигтай гэр бүл
Сайн сайханг хүсье.
Ene chini xarin yostoi xoorxon oxin bna uu daa. Nudend dulaaxan