Олон улсын пара-олимпийн хороо, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн агентлаг хавсайдан “Пара-олимп-2016” наадамд оросын багийг оролцуулаагүйг эсэргүүцэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын төрийн далбааг барьж жагсаж оросын пара-олимпийн тамирчидтай эв санааны нэгдлээ илэрхийлсэн Беларуссын спортын зүтгэлтэн Андрей Фомочкиний эр зоригийг үнэлж ОХУ-аас түүнд Москва хотод байр бэлэг болгон өгөх болсныг ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. А.Фомочкин урилгыг талархан хүлээн авч ОХУ-д зочлох болсон байна. Тэрбээр “Орден Дружбы народов”, “Ард түмнүүдийн найрамдлын одон” гардан авах юм байна.
Түүнийг Беларуссын ерөнхийлөгч А.Лукашенко “Мерседес бенз” хийцийн хөнгөн тэргээр урамшуулсан байна.
53 настай Андрей Фомочкин нь Минск мужийн Хүүхэд, залуучуудын спортын уран чадварын дунд сургуулийн багш, Спорт, аялал жуулчлалын сайдын туслах, тус яамны Үндэсний шигшээ багуудын албаны даргаар ажиллаж байсан, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын 1986 оны аварга, өвлийн олон төрөлтөөр ЗХУ-ын дээд амжилтыг тогтоож байсан, олон улсын хэмжээний мастер цол хүртэж байжээ.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
hamgiin hun muutai humuus mongolchuud
belorussuud hun muutai humuus
mundag