“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлуудыг шахаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг Лексус-570 хувьдаа аваад уначихсан гэх шуугиан зориуд дэгдээлээ. Тэр Лексус-570 нь одоогоор Эрчим хүчний салбарын баруун бүсийн төвд ашиглагдаж байгаа болохоос биш Ц.Ням-Осор хувьдаа унаагүй байгаа юм. Өнгөрсөн онд Засгийн газраас эдийн засгийн хэмнэлтийн горимд ажиллах чиг өгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч шатахуун их зарцуулдаг,туулах чадвар сайтай жийпнүүдийг балансаас балансад шилжүүлж төвлөрүүлэх ажлыг зохион байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үнсдэн хөрөнгөнд бүртгэлтэй Лексус-570 маркийн 04-05 УНТ дугаартай ландыг 2016 оны 12-р сарын 1-ний дотор ТӨБЗГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг мэдэгджээ. Түүний дагуу ч тус үйлдвэрээс дээрхи жийпийг шилжүүлэхээр болсон байдаг юм.
Өнгөрсөн оны 12-р сард Эрдэнэт ХХК-ийн ерөнхий захиралаар Х.Бадамсүрэн томилогдсон. Харин 2017 оны 3-р сарын 3-нд 132 тоот тушаал гаргаж, дээрх Лексус-570-ийг үйлдвэрийнхээ балансаас хасч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлүүлжээ.
Өнгөрсөн 2-р сарын 6-нд 98 сая 200 мянгаар үнэлэгдсэн Лексус-570-ийг хүлээлцэх акт үйлдэн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдэлдээ авчээ. Тогтсон журмын дагуу төр өмчөө мэдэлдээ авсан байгаа юм.
3-р сарын 15-ны өдөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-д хүлээлгэн өгчээ.
Харин Ц.Ням-Осорын хувьдаа авчихсан гэж мушгиад байгаа нөгөө Лексус-570 нь аль хэдийнээ Эрчим хүчний төвийн баруун бүсийн төвд блансаар шилжүүлэгдэн одоо ч ашиглагдаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тийш нь шилжүүлсэн байгаа юм.Ингэж Ганцхан Ланд төрийн өмчинд блансаар шилжигдэн ирснийг хэт өндөр авахуулчихжээ.
Уул нь АН-ыг засгийн эрх барьж байх үед 2,2 тэрбум төгрөг гарган төр 13 ширхэг Лексус-570 төр худалдан авсан байдаг.Мөн одоогоор 119 ширхэг Ландкруйзер-200 машин төрийн өмчит компаниудад ашиглагдаж байна. ТӨБЗГ-ынхан блансаар ганцхан Лексус- 570 Эрдэнэтээс авсан биш бөөн сенсааци дэгдлээ.
Уул нь төр өөрийн өмчийнхөө автомашиныг нэг компаниасаа аваад өөр нэг төрийн байгууллагад шилжүүлэх эрхтэй баймаар юм. Эсвэл Монголын төр өмчөө мэдэх эрхгүй болчихсон юм болов уу.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
тархи угаалт
Энэ бүүр ичихээ байчихсан хүн юмаа. ийм бичүүлээд л сууж байх гэж
АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОО ЮУ. ХЭНИЙ МӨНГӨӨ БӨГСӨӨ ХАМГААЛАХ ГЭСЭН НИЙТЛЭЛ ТАВИУЛААД БАЙГААН ЧИ
iimerhuu gar aktiig hen ch hezee ch hiichihne bitgii ingej jaahan huuhed huurch baigaa yum shig yum hiij bai
barag l shine mashiniig shineer solij hamag mongoor tansaglah yumaa. tegcheed nadad tansaglasan yum bhku geed heev neg heleed suuj bh yum. yer ni bidniig daapaalj hanahku yumaa
Төрийн өмч гэж юу байдаг юм ёстой лөлө шүүү. Наадах чинь ард түмнээс л гарч байгаа
Одоо Эрдэнэтийн хамаг мөнгөөр төлбөртэй мэдээ тавьж байна уу.. Үрж тансаглана. Түүнийхээ араас ингэж бас үрэх үү ичээч
Энэ одоо яасан хүн басаж ханадаггүй нөхөр вэ. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу
Эрдэнэт нь ахиад 570 шинээр авахаар ямар хэрэг байнаа, ийм байдалд хариуцлага тооцооч ээ, гөлөгнөөд байх юм.
Энэ гараар биччихсэн акт гээд байгаа юумыг өнөөдөр ч нөхөөд биччихсэнч юмуу? Хэн мэдлээ...
hehe erdenetes ih olon lexus-570 ih olon land cruiser-200 turun garsniig medelguidee. neg muu shorongiin lalar hurtel erdenet-d shahaa hiigeed lexus 570 unachihsan turiin albanii ajil hiigeed sotsializmiin ued nasaaraa ulsad ajil hudulmur shudargaar hiij zutgej zutgej etsest ni eruul mendchgui ed hurungu munguchgui hooson amidrah engiin jiriin irgediig daramtlaad suuj l baina dag. odoogiin turiin albanii ajiltnuud gej ihenh ni ajil hudulmur hiij yavaagui deerem tonuul hulgai luivar zalilan hiij yavsan hogiin nohoinuud hiih bolj dee
Er ni ene turiin umchiin baiguullaguud yagaad zaaval lexus avah yostoi yum? Ternii orond land cruiser 200 gej guitsetgeh uureg ni yag adil bolovch hyamd tansag heregleenii bish mashin bgaa shd. Une ni heden arvan saya tugrugiin zuruutei. Land cruiser 200 ch dotroo tansag dund zergiin engiin gesen neleen heden turliin angilaltai bgaa. Une ni ch bas l heden arvan saya tug iin zuruutei. Tegeheer tiim l ih jeep angilaliin mashin heregtei bol engiin yumuu dund angillaas av l daa. Huviin munguuruu l ter lexus ee avch unana biz. Yamba mayag ni dendsen