Сомали улсын нийслэл Могадишо хотод бямба гарагт хүчтэй дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 276-д хүрч, 300 орчим хүн бэртээд байна.
Могадишо хотын Ходан дүүргийн кочид буудлын зэрэгцээ байшингийн оролцоо байрлуулсан тэсрэх бодис ачсан ачааны машин дэлбэрсний улмаас ийнхүү олон хүний амь эрсдээд байна.
Энэ хэсэг бол хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжны нэг ажээ. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг ямар нэг алан хядах байгууллага өөртөө үүрээгүй байна.
Аөхин Олон улсын террорист байгууллага “Аль-Каида” байгууллагатай нягт холбоо сүлбээтэй Исламын радикал үзэлт“Аш-Шабаб” (“Залуу можахедуудын хөдөлгөөн”)гэдэг бүлэглэл Сомали улсад байрладаг юм. Энэ бүлэглэл Сомалийн төв засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулдаг байна. АНУ 2008 онд уг бүлэглэлийг террорын байгууллагуудын жагсаалтад оруулсан аж.
Хөрш орнууд, түүний дотор Жибути, Этиоп, Кени улс хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэхийг санал болгосон байна.
Сэтгэгдэл бичих