2017 онд Испани улс 5259 өвчтөнд эрхтэн шилжүүлэн суулган мэс ажилбар хийжээ. 2016 онд тус 4818 хүнд хагалгаа хийсэн байна.
2017 онд хийсэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг задлаад авч үзвэл 3269 нь бөөрний, 1247 нь элэг, 363 нь уушиг, 304 нь зүрх, 70 нь нойр булчирхай, 8 нь шулуун гэдэс шилжүүлэх мэс ажиллагаа байжээ.
Энэ нь 2017 онд Испани улсад нэг сая хүн тутамд 46,9 донор ногдож байсан гэсэн үг юм. 2016 онд 43,9, 2015 онд 39,7 байснаас харахад 2017 онд донорын тоо өссөн байна. Харин Ех, АНУ-тай харьцуулахад нэг сая хүнд ногдох донорын тоогоороо ч өндөр байна. Тодруулж хэлбэл ЕХ-нд нэг сая хүнд 19,6, АНу-д 26,6 донор ногддог байна.
1989 онд Испанийн эрүүл мэндийн яам Донор болон эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах ажлыг тусгай нэг байгууллагад даатгаж, хууль эрхзүйн асуудлыг нь цогц шийдэж өгсөн нь донорын тоог нэмэгдүүлэх болон энэ төрлийн хагалгаа амжилттай хийгдэх шалгаан нөхцлийн нэг болсон байна.
Зарим орнууд донорын насыг зааж өгсөн байдаг бол Испани улс 65-аас дээш насныхныг донор болохыг зөвшөөрсөн байдаг. Тус улсын донорын 10 гаруй хувийг 80-аас дээш насныхан эзэлж байна.
Түүнээс гадна Испанийн донорын тухай хуулинд хэд хэдэн шалтгаанаар амиа алдсан хүмүүсийг донорт тооцох тухай заалт байдаг байна. Тухайлбал зүрх нь зогссон, амьсгал нь зогссон, гэнэт гудамжинд зүрхний шигдээс болсон хүмүүсийг донорт тооцно гэж заасан байдаг.
Түүнээс гадна Испанийн иргэд өөрсдийн хүсэлт гаргах хүртэл автоматаар донор болон бүртгэгдсэн байдаг байна.
Харин донор хүлээж байгаа өвчитнүүдийн хувьд өнгөрсөн 2017 онд 5480-4896 болж буурсан бол донор хайж байгаа хүүхдүүдийн тоо 2018 онд 74-48 болж буурчээ.
С.Сэнгүм
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх болно [fortis.hospital.in@gmail.com]
зүрхний донор болно сайн дураараа доор сэтгэгдэл үлдээнэ үү 27эрэгтэй