Өчигдөр буюу 29 ны өдөр Самсунг компани энэ оны 7-р сараас эхлэн ажил эхлэх болон тарах цагийн чөлөөт системийг нэвтрүүлэхээр болсон тухайгаа мэдээлсэн байна. Энэ нь ажлын цагаа чөлөөтэй сонгон ажиллаж болох уян хатан нөхцөлийг бүрдүүлж байгаа ажээ. Ингэснээр үндсэн ажилчдынхаа ажил болон хувийн амьдралын тэнцвэрт байдлыг бүрдүүлэхэд орших юм гэжээ. Мөн ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амардаг үр бүтээлтэй ажлын соёлыг бүрдүүлэх, үүгээр дамжуулан глобал өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой юм гэжээ. Энэхүү "Цагаа сонгон ажиллах систем" нь долоо хоногийн 40 цаг ажилладаг байсныг сард дунджаар долоо хоногийн 40цаг дотор ажилдаа ирэх ба тарах цагаа мөн ажиллах цагаа өөртөө тохируулан ажиллаж болох систем ажээ.
Мөн ажлыг гүйцэтгэх арга барил болон ажиллах цагаа зохицуулах тал дээр ажилчид нь өөрийнхөөрөө шийдэж болохоор “Өөрөө шийдэх ажлын систем”-ийг нэвтрүүлж байгаа аж. Энэ систем нь хуулийн дагуу шинэ бараа бүтээгдэхүүн болон шинэ технологи, судалгааны ажил дээр хэрэгжих боломжтой систем буюу тус ажлын байранд тусгай үүрэг гүйцэтгэж буй ажилтануудад л хэрэгжих юм. Шинэ ажлын цагийг систем нь хөгжүүлэлт хийдэг болон оффисийн ажилтнуудад ирэх 7-р сарын 1 өдрөөс хэрэгжих болно гэжээ. Мөн үйлдвэрлэлийн салбартаа айр кондейшны эрэлт хэрэгцээ өндөр байдаг 3 сарын хугацаанд уян хатан ажиллах цагийн системийг нэвтрүүлэх юм байна.
Түүнчлэн Самсунг компани нь ажлын үр дүнг сайжруулах үүднээс 2009 оноос эхлэн ажил эхлэх цагийн чөлөөт системийг нэвтрүүлсэн юм. Энэ нь өглөө 8 цагаас 13 цагийн хооронд хүссэн цагтаа ажилдаа ирж болох ба өдрийн 8 цаг ажилладаг систем юм. 2012 оноос эхлэн үүнийгээ өргөжүүлэн ажилд ирэх болон тарах чөлөөт систем болгон сайжруулсан юм. Энэ нь ажилтан өглөөний 6цагаас оройн 18цагийн хооронд хүссэн цагтаа ажилдаа ирж болох ба өдөрт 4цагаас илүү буюу долоо хоногийн 40цаг ажиллаж болдог байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ymar goy yum be
Хоцорч л байгаа юм байна даа. Манайд бол аль хэдийнээс л хэрэгжээд байгаа.