2018 оны 9-р сарын 10
18 цаг 56 минут

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч байсангүй. Энэ нөхцөл байдалд улсаа хөгжүүлэхийн тулд Баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс зүгээр л мөнгөө бусдад зээлдэггүй нь мэдээж. Тэд Баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг Өмнөд Солонгосоос хангаж тэдгээр ажилчдын цалингаар нь дэнчин тавьж 140 сая марк буюу одоогоор бол 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ. Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэр дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч мөн олноороо байв. Шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарайхан байгааг хараад тэнцэхгүй байх вий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн гар болгон харагдуулж тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн байх юм билээ.

Ингэж л тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон Баруун Герман руу хөдөлж. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа. Хэл ч мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил бол нас барсан хүмүүсийн цогцсыг арчих ажил байлаа. Марльд спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар л сайхан байхав дээ. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм. Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа. Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи /одоогийн Пак Гэн Хи-гийн аав/ Баруун Германд айлчлах болов. Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас Ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байгаагүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи Ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тулд бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцаллаа. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн ядуу Солонгосын Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ. Хэцүүхэн замыг туулан ирсэн Ерөнхийлөгчөө Солонгосчууд маш халуун дотноор угтан авлаа. 


Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа. Солонгосын Ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй. Пак Жон Хи Ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй зүгээр л ''Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая'' гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа. 


"Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна" гээд "БИД энэ үнэ цэнийг мартах учиргүй" гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байв. 
Пак Ерөнхийлөгч гуниглан, зочид буудал руугаа явах замдаа ч машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Хажууд нь сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн "Бид тусламж өгнө, германы ард түмэн тусална" хэмээн хүч өгөн тайвшруулж. 
Баруун Германы УИХ-ын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ''Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист оронуудтай түнжин хагарчихсан байгаа. Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл тодорхойгоор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч'' гэж хэлжээ. Тухайн үед Солонгос улс баялаг ч байхгүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь Энэтхэг л байсан. 
Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ. Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.68Зочин   • 2020, 7 сарын 17. 10 цаг 53 минут

Бид өлсөж үзээгүй тул нэн залхуу байна.

202.131.245.10Зочин   • 2018, 9 сарын 11. 11 цаг 03 минут

Mongol bol Umnud Solongosiin hajuud unen archaagui undesten sh dee. Uhsen baasniih ni tenger zayat

66.181.168.8Зочин   • 2018, 9 сарын 11. 10 цаг 20 минут

Эх орноо бүгд хайрлахгүй байна дээр байгаа нь ч идэж ууна доор байгаа нь мөнгө байхгүй засгаасаа цалин нэмээч гэж ажил хаяна ийм улс хөгжих үү?

202.179.2.147Зочин   • 2018, 9 сарын 11. 8 цаг 36 минут

Уг нь муу ард түмэн гэж байдаггүй гэдэг биз дээ. Бидэнд сайн удирдагч л хэрэгтэй байна.

202.126.89.33Зочин   • 2018, 9 сарын 11. 8 цаг 17 минут

Дайн өлсгөлөн үзсэн хүмүүс хэрсүү.м.энхболдийг их хурлийн даргаас буулгаж чадхгүй улс хөгжхүү.60

202.131.243.190Zochin   • 2018, 9 сарын 11. 8 цаг 10 минут

"Bugdeeree hicheenguilen hoich ueiinhee toloo ajillatsgaaya" gej mundag ug heljee. Manaihan bol ireedui tolchihno ideed bai gedeg uls da. Uul uurhaigaas hurteh ashgiig hedhen ger bul bish, heden ulstorchid bish, tedniig demjigch biznesiin bulegleluud bish ard irgeddee hurteedeg, tedniihee amidraliig deeshluulehiin toloo ajillaj chadah tiim setgelgeetei ahmad ue, zaluus odoo heregtei bnaa. Ted suudlaa zugeer ogohdui. tednii gar hol toriin buh shatand bgaa. temtsdeg ard tumen hogjij, temtsdeggui ni mohdog jamtai. Odoo mohoh tsag bish shuu

66.181.189.179аааа   • 2018, 9 сарын 11. 6 цаг 19 минут

шүүгч, прокурорууд нь хууль зөрчигчдөөсөө хахууль авч хэргээс мултлаад л өөрсдөө хагарталаа баяжаад л сууж байна, шүүх прокурор ийм авилгач байсан цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй

66.181.189.179аааа   • 2018, 9 сарын 11. 6 цаг 18 минут

Солонгосын хөгжсөн шалтгаан миний бодлоор: 1. хөрөнгө оруулалт ихээр татаж чадсан, 2. Эрх мэдлээ хэтрүүлж хууль зөрчсөн хэнийг ч бай өршөөлгүй шийтгэж чаддаг байсан. Бүр харгис гэмээр улс, хэдэн ерөнхийлөгчөө шийтгэснийг хар, гэтэл Монгол улсад ард түмний хөрөнгийг хэдэн тэрбумаар нь завшигчдаа ердөө шийтгэж чадахгүй байшдээ, хэд хоног хорьсон болоод л гаргаад явуулж байна. Хууль зөрчсөн хэнийг ч бай, өршөөхгүй шийтгэж чаддаг болсон цагт л Монгол улс хөгжинө. 3. Солонгосын хууль, прокурор жинхэнэ шударгаар ажилладаг. Гэтэл Монголд эсрэгээрээ,

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 11. 3 цаг 15 минут

MONGOL BOL UHLIIN HORIH LAGER

108.233.142.66Зочин   • 2018, 9 сарын 11. 2 цаг 24 минут

210000 garui Umnod Solongoschuud huuli busaar hind hechuu bolgoniig hiideg Say Say solngochuud Africa Alesca haa saigui hun uur amsgal gazaruudad mongonii toloo I hen hat an zutgej baigaa.Manaihan tsoohon jargdaa tashuurah ehner huuhedee jodood baigui shudargaar hodolmorlood emegtei humuusiig hundelj surval bolno

108.233.142.66Зочин   • 2018, 9 сарын 11. 2 цаг 15 минут

Odoo ch zailuul yun 45000 mongoliin hun amaas iluu solongos eregteichuud emegteichuud bidentei zeregcheed americachuudiin hirtei huvchasiig ogloonii 5 am 8pm hurtel joogood tseverleed emerteichuud ni jogsoogui yuch hamaagui hiigeed maniusiin tooj hiihgui massage hool geed hund hechuu bolgoniig urt tsagaar hiigeed l.Azi gedeg huvi zayandaa gutarchihsan hun amiin too ni jogchihson.Hench solongos eregteichuudtei suuhgui golduu gooni huuhnuud jogsoogui saruudiin hoinoos uhen hatan guildeed mes jasal neg hiij ujeed nar salhinaas nuugdaj neg ujeed.

78.250.243.167Зочин   • 2018, 9 сарын 11. 1 цаг 40 минут

hudalch hulgaich mongol hezeech hugjihgui

85.1.95.183unshigch   • 2018, 9 сарын 11. 0 цаг 47 минут

ondor hogjiltei ornuudad ajillaj baigaa barag byh gadaad irged mash olon hamgaalaltiin geree heleltseertei byh talaasaa hamgaalagdsan baidag. gantshan mongol zaluus hyn bish baidaltai, huuliar hamgaalagdsan umgyi zovhon bor zyrheeree hoogdon tuugdan tsarai aldan yavdag. mongoloos busad ulsiin hymyys hogjiltei ornuudad yamar negen baidlaar hyreed irehed ni nutgiinh ni hymyys shuud l ugtaad avdag . tahihgyi baitlaa oron bair hooloor hangadag. byyr mongogyi irsend ni garaanii mongiig ni hyrtel ogood amidrald ni hyrgej baihiig ni harsaan.

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 11. 3 цаг 14 минут

ENE MONGOL UHLIIN HORIH LAGER YUM BNA

85.1.95.183unshigch   • 2018, 9 сарын 11. 0 цаг 43 минут

germand ochson omnod solongoschuudiin hiij baisnaas hamaagyi hynd ynelgee bagatai hog shaariin ajliig mongoliin zaluus hiij baina. huulitai hymyynleg gazar ter yieieen solongoschuud ochij baijee. tegvel mafi mayagiin mongolchuudiig malaas door yzdeg omnod solongos mongol zaluus booliin hodolmoriig onoodor hiideg. gants omnod solongost todiigyi busad uls gyrend hamgiin muu muuhai ynelgee bagatai ajliig mongolchuud hiideg

108.233.142.66Зочин   • 2018, 9 сарын 11. 0 цаг 09 минут

Solongoschuud odoo oyun sanaanii yaduural yaduu baisanaa sanaad yamaan zangaasaa salj yavsan tuuhee ergen harah heregtei.Mongolchuud davrahgui bas hudal helberdehgui tsarai muutaigaa medrchgeehed bolno

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 10. 23 цаг 35 минут

DOTOODIG AYULAAS HAMGAALAH YAAMAA ERGEJ BAIGUULAHGUI BOL ENE ULS CHINI BOLOHOO BAILAA HUUYU

202.9.43.193Зочин   • 2018, 9 сарын 10. 22 цаг 07 минут

өмнөд солонгосчуудаар бахархаж байна

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 10. 23 цаг 08 минут

TENEGTEED BAIGAARAI TURIIN TUMUR NUUR UZUULJ TATVARIG HUCHEER TSUGLUULSANAAS HUGJSUN YUM

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 10. 23 цаг 11 минут

TER SHOROND ORSON PARK GUEN HEGIIN CHINI ETSEG TSEREG DICTATURAAR SOLONGOSCHUUDAAS HUCHEER BUU TULGAHAD NI BUUGAA TULGAJ BAIJ TATVARAA TSUGLUULJ BAIJ HUGJISUN YUMA ALNI ALCHUURNUUDAA

64.119.20.244зочин   • 2018, 9 сарын 10. 21 цаг 48 минут

Монголын өнөөгийн эрх баригчидад эх оронч үзэл байхгүй, идэж ууж аваад хэдэн мөнгөө оффшорт, эрх мэдлээс түр холдож 4 жил амрах үедээ гадаадад зугаална. Эрдэнэтийн 49%-ийг бүлэглэж хулгайлна. Хуулийнхан тэдний талд үйлчилнэ. Ам ажлын нэгдэлгүй худалч нар. Цөөхөн ард түмнийг ядууруулж байгаа улс төрч хэмээх цөөн хэдэн хүн 28 жил баялагийг гадныхантай нийлж соров.

64.119.16.65Зочин   • 2018, 9 сарын 10. 15 цаг 50 минут

солонгосчууд Герман Америкийн мөнгийг зөв үрж өсгөж үржүүлсэнд байгаа юм Монголчууд зовж олсон мөнгөө ерөнхийлөгчөөс эхлээд цэвэрлэгч хүртэл зөв үрж сураагүй өр болгож сурсан төрөлхийн араншинтай Энэ араншин манжийн үед социализмын үед байсаар ирсэн бөгөөд ардчилсан нийгэмд засарахгүй үргэлжилсээр байна

202.131.243.190сососос   • 2018, 9 сарын 10. 14 цаг 50 минут

Христ шашин авснаар ч хөгжөөгүй л дээ, үсрэнгүй хөгжсөн гол шалтгаан нь: 1. Солонгос хүний хөдөлмөрч, шударга зан, 2. АНУ-ын хөрөнгө оруулалт, хамгийн гол нь нэг талаас ЗХУ Хойд солонгосыг хөгжүүлж, нөгөө талаас АНУ Өмнөдийг хөгжүүлж уралдсан гэх үү дээ, хоёр системийн өрсөлдөөн их тус нэмэр болсон шүү

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 10. 23 цаг 07 минут

TENEGTEED BAIGAA TURIIN TUMUR NUUR UZUULJ TATVARIG HUCHEER TSUGLUULSANAAS HUGJSUN YUM

202.179.27.141Зочин   • 2018, 9 сарын 10. 23 цаг 08 минут

TENEGTEED BAIGAARAI TURIIN TUMUR NUUR UZUULJ TATVARIG HUCHEER TSUGLUULSANAAS HUGJSUN YUM

66.181.189.179хахаха   • 2018, 9 сарын 11. 6 цаг 11 минут

малтаад бай, ганц татвар цуглуулаад хөгждөггүй юм

43.228.129.131Бат   • 2018, 9 сарын 10. 14 цаг 22 минут

Эдгээр хүмүүс христчлэгдэж улмаар ядуу сэтгэлгээгээ өөрчилж чадсанаар хөгжсөн байдаг. Жинхэнэ шалтгаан нь энэ юм. Харин зээл энэ тэр нь дэмжлэг л болсон байх.

202.21.106.167Зочин   • 2018, 9 сарын 10. 16 цаг 12 минут

Хаха

202.9.42.176ХӨӨРХИЙ ДӨӨ   • 2018, 9 сарын 10. 14 цаг 16 минут

Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭЖ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ МУУ БҮХЭН ШҮГЛЭСЭН **** БАЙНА ДАА. АМЬД Л БАЙДАГ БАЙГАА ДАА.ЗАЛИЛАНГЫН ГЭМТ ХЭРЭГТЭН.ЯГ Л ЗАЛИЛАНГЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ШИГ АВАХ ЮМАА АВСАН ОДОО БҮГЖ НУУГДАХ ЁСТОЙ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.