Англи улсад тамхи татдаг насанд хүрэгчдийн хувь огцом буурч байгаатай холбогдуулан 2030 он гэхэд “Тамхины утаагүй Улс ”болохоор төлөвлөжээ. Тамхины утаагүй улс гэдэг нь тамхины утааны хэмжээ нь 5 хүртэл хувьтай байвал тамхины утаагүй улс гэж нэрлэдэг аж.
Англи Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан нэгэн судалгаанаас үзвэл өнгөрсөн жилийн байдлаар Англи Улсад тамхи татдаг насанд хүрэгчид 14 хувь хүртэл буурсан тоо гарчээ.
Энэ нь өнгөрсөн 7 жилийнхтэй харьцуулахад 5%-иар буурса бол 2014 оны сүүл гэхэд 1 сая орчим хүн, өнгөрсөн жил 400 мянган хүн тамхинаас гарсан тухай судалгаа гарчээ.
Ингэснээр Англи Улс нь Европийн Улс дундаас тамхины утаа бага Шведийн дараа орох 2 дахь Улс болох тухай мэдээлжээ
Сэтгэгдэл бичих