2019 оны 2-р сарын 19
8 цаг 55 минут

Цуврал 2 - Япон улсын соёлоос

Нийтийн тээвэр тэр дундаа автобусны зогсоолоос япон хүний зан чанарыг таах гээд оролдоорой. Тэд автобус хүлээхдээ нэгнийхээ ард эгнээ үүсгэн зогсох нь үүлэн дээрээс мурилзах могой мэт харагдах биз. Мѳн галт тэрэг, тоглоомын талбай, мөхөөлдөсний мухлаг, түргэн хоолны газар гэх мэт зохион байгуулагчгүй газарт ч сурамгайгаар шил шилээ харж зогсоно.

Тѳрѳлхийн бус олдмол
Хэрэв би Япон улсад хүүхэд тѳрүүлээгүй бол тэднийг тѳрѳлхийн соёлтой боловсон гэж бодох байлаа. Магадгүй тэр талаар дурсах ч үгүй болов уу. Харин хүүхдүүдээ гэрийн ойролцоох тайлбайд салхилуулахаар дагуулж явахдаа нэгэн дүр зургийг олж харсан юм. Ээж аавууд хүүхдүүдээсээ нэг алхам ч холдогүй хамтдаа тоглоно. Дээрх жагсдаг, хүлцэнгүй зан чанарыг аль багаас нь уйгагүй хэлж сургадаг болохыг тэгэхэд анх мэдсэн юм. Бяцхан хүүхдүүд “Дэс дараагаа ирэхээр гулсаарай”, “Чиний ээлж биш шүү дээ”, “Дарааллаа мѳрд!” гэж чихэндээ эвэр ургатлаа сонсдог гэдэгт мѳрийцѳхѳд ч бэлэн байна. 
2011 оны 3-р сарын 11-ний ѳдѳр Япон улсын зүүн хойд хэсгээс холгүй Номхон далайд 9,0 магнитутын хүчтэй газар хѳдѳлж, газар хѳдлѳлтѳѳс үүдсэн цүнами эрэг рүү түрэгдсэнээр олон мянган хүний амийг авч одсон аймшигт байгалийн гамшиг нүүрэлсэн билээ. Доргиж гэмтсэн цахилгаан станцаас атомын хортой хий алдагдан аюул занал улс орныг нѳмѳрсѳн. 
Оюутан би зурагт асааж Япон хүмүүс хэрхэн байгалийн гамшигтай тэмцэж буйг харж суулаа. Миний биеийн шар үс босч, нүдний аяга нулимсаар дүүрэв. Ѳчигдѳрхѳн л яг л над шиг гэрээсээ инээд алдан хичээл сургууль руугаа явж байсан хүүхдүүд, ид шижигнэсэн залуус, насны буянаа эдлэн суух хѳгшчүүд мянга мянгаараа байгалийн гамшигт нас нѳхцсѳн юм. Нэгэн цагт нов ногооноор гялалзаж байсан газар нуранги, балгас болон хувирч, далайн ус дур зоргоороо гудамж талбайг эзэгнэнэ. Хѳѳрхий энэ бүхний эсрэг хүмүүсийн авч буй арга хэмжээ хүчин мѳхѳсдѳж байгааг би харсаар суулаа. Надад энэ бүхэн дэндүү ойрхон санагдсан. Магад Япон биш эх орноосоо, эсвэл дэлхийн хаа нэгтээгээс харж суусан бол яг тэр үеийнх шиг хүйдэст автахгүй. 
Утаа савсах цахилгаан станц дээрээс нисдэг тэрэг зогсоо зайгүй ус цацаж байсан ч тэр нь надад ойн түймэр лүү халбага ус цацлах мэт харагдсан. Би айж байлаа. Чернобылийн цахилгаан станцаас хорт бодис ялгарч хүн тѳрѳлхтѳнд нѳхѳж барашгүй гарз хохирол учраалсан тухай арван жилдээ үзсэн ч миний дэргэд ирнэ чинээ хэн тѳсѳѳлѳх вэ. 
Тэр үед Япончууд гарамгай байсан. Ундны ус, хоол хүнс, гэрэл чийдэн, ер юм бүхэн дутагдах иргэдэд улсаас хоол тараах үеэр тэд автобусны зогсоолд жагсдаг шигээ аажуу тайван эгнэж байгаад л ѳѳрт хүртээлтэй хоол хүнсийг гардаж байлаа. Урдуур дайрсан, хоёрыг илүү авах гэсэн, үгүй ядаж хүлээж цѳхсѳн зураглал үгүй. Тэр байтугай бусдадаа ус дѳхүүлж, түр хорогдох байранд нэгнийхээ хѳнжлийг засч янзалж, нурууг нь илж тайвруулсан юм. Ясны зан нь, ѳѳрѳѳр хэлбэл аль багын хүмүүжил үхэл хагацал тохиолдсон байхад ч бѳх бат оршсоор… Тэд шил шилээ харан, нэгэндээ гар сунган бүхнийг хамтдаа даван туулсан.

Бусдын хэрэг бүтвэл ѳѳрийн хэрэг бүтнэ.
Би Мураками Харуки зохиолчийг уншдаг. Хэл сурч байгаа гадаад хүнд уншихад хялбар арга барилаар бичдэг болохыг анзаарсан юм. Түүний “Зохиолч хэмээх ажил мэргэжил” хэмээх нэртэй номонд хүүхэд хүмүүжилтэй холбогдож болох нэгэн санааг ѳѳртѳѳ нээснээ хуваалцахдаа таатай байна. Мураками Харуки хэлэхдээ “Нэгэн зохиолчын ном олон хувь борлогдлоо гээд нѳгѳѳ зохиолчийн ном борлогдохгүй гэсэн үг биш. Эсрэгээрээ ѳрѳѳлийн ном ѳргѳн зарагдсанаар ном хэмээх салбар улам дэлгэрч, далимд нь ѳѳрийн ном зарагдах боломжтой болно” хэмээжээ. Ѳрсѳлдѳгч ѳѳдлѳвѳл би ѳѳдлѳнѳ гэх алсын хараатай, уужуу талбиун үзлийг хүүхэд багачууддаа зааж сургахсан гэж бодсон. 
Найз амжилттай бол би амжилттай. “Тархи програмлах арга” нэртэй номд “Найз нѳхдѳѳ ажиглаад үзээрэй. Та таван найзынхаа яг дундах хүн байх болно” гэсэн нь бий. Дундах хүн гэдэг нь амжилт бүтээл, санхүүгийн чадавх гэх мэт ѳргѳн цар хүрээг хамрана. Бусдын амжилтанд гар бие оролцон тусалж, үнэн сэтгэлээ баярлаж, амжилт хүсвээс ѳѳрт олгогдох баяр жаргал хязгааргүй билээ.

Хүүхдээ дагуулан танайд очиж болох уу?
Хүүхдийн тархи үнэхээр сонирхолтой. Тэд маш уйдамхай бас мартамхай. Хормын ѳмнѳ загнуулсанаа мартаад юу ч юм хийн инээд алдан гүйлдэх. Нэг тоглоомоороо ѳдѳр болгон тоглохгүй, иддэг хоолныхоо тавгийг жишүү харан түлхэх зэрэг бурхан минь заримдаа ч арга барна шүү. 
Гэвч тэд найзуудтайгаа тоглохоос, найзтай болохоос хэзээ ч уйдахгүй юм шиг санагддаг. Гэрт нь үе тэнгийн найз ирвэл байдгаа барин гүйх эсвэл тэрүүгээр дэггүйтэн хѳѳрч баясна. Мууталцах, түлхэлцэх, эвлэрэх нь хүртэл сургамж болдог үе бол яах аргагүй хүүхэд нас. Бид яагаад найзаасаа сурах боломжийг нь хангаж ѳгч болохгүй гэж?
Гадаадад амьдардаг ээж аавууд гэрээсээ гараад л танил нѳхѳд, хамаатан саднаараа орж гарах боломж хомс. Иймд ихэвчлэн л гэр, гэрийн хажууд байрлах цэцэрлэгт хүрээлэн, хүнсний дэлгүүр, боломж бололцоо нь байвал үнэтэй тоглоомын газраар хязгаарлагдана. Харин ойрын хугацаанд цахим ертѳнцийг ашиглан элдэв янзын арга хэмжээ зохиох болсон нь сайшаалтай. Ингэснээр дан гац хүүхдэд бус асран харгалзагч нарт ч мѳн адил сайнаар нѳлѳѳлдѳг билээ. Ижил насны хүүхэдтэй ээж аавууд ойр ойрхон уулзаж хүүхдүүддээ ямар хоол хийдэг, тэдэнтэйгээ хэрхэн харьцдаг, ер хүүхдүүдээр яриагаа хашилгүйгээр харилцан ярилцаж байвал стресс бухимдал хуримтлагдахгүй. Тэр зуур хүүхдүүд биестэйгээ тоглож биенээсээ суралцана. Хүүхэд насандаа олон хүнтэй учирч, тоглож, харилцсанаар ѳѳрѳѳсѳѳ ѳѳр хүнийг таних бѳгѳѳд ирээдүйд биеэ зѳв авч явах, хүнтэй зохистой харьцах туршлага болдог болохоор Япончууд энэ тѳрлийн уулзалтыг тогтмол зохионо.
Эцэг эх хүүхэд гурваас ѳѳр харилцагчгүй хүүхэд хүмүүжил хамгийн эмгэнэлтэй гэж уншсан. “Хүүхдүүдийн хүмүүжлийг тосгон даяаараа” хэмээх Япон ардын үг ч учиртай байх. Хүүхэд ѳрѳѳлийг таньж мэдэхгүй ѳсч торних сайн гэж үү? Бидний хувьд дорхноо ѳнгѳрѳх таван жил, тэдний хувьд тархины 80% нь хѳгжих хамгийн идэвхтэй үе билээ. Энэ богинохон хугацааг сайтар ойлгож, тэдэнд гадаад ертѳнцийг таниулан нээж, их алдуулан алдаанаасаа суралцах боломжоор хангах юм сан. Бүдэрч унаж үзээгүй хүүхэд уулын уруу ташуулдаж гүйхээ мэдэхгүй. Алдаа гаргахаас нь имээж гэртээ суулгахын оронд гадаа гарган алдуулах хэрэгтэй. Мэдээж эцэх эх аюулгүй байдлыг хангах чухал. Чѳлѳѳтэй байлгах, ѳѳрѳѳр нь байлгах гэдэг нь зѳнд нь орхих гэсэн үг биш. Алдаа гаргахад юунд яаж алдсаныг нь сануулан, дараа юу хийвэл мѳн юу хийхгүй байвал ижил алдаа гаргахгүй байх талаар ярилцаад үзээрэй. 
“Хүүхдүүдээ дагуулаад танайд очъё” хэмээх уриан доор нэг нэгнийхээрээ орж гарч байя. Хѳлс ѳртѳг ч хэмнэнэ, илүү дотно дулаан уур амьсгал гэр дотор л бий шүү дээ.

Ээнээгийн тэмдэглэл

https://www.facebook.com/eeneenomtemdeglel/posts/1290170337788803?__tn__=K-R

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.113.3toogii   • 2019, 2 сарын 19. 13 цаг 07 минут

ih bayarlalaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.