2019 оны 2-р сарын 25
11 цаг 35 минут

Шударга ёс гэж...

Шударга ёс гэж миний бодлоор зөвт байдал иргэдийн язгуур эрх ашгийг сахин хамгаалж буруутаныг гэсгээх явдал бөгөөд энэ нь байгалийн баялагийг хэдхэн хүн цөлмөх, авилга хээл хахуулиар хөрөнгөжих, оффшордох зэрэг өнөөгийн нийгэм дэхь гэмт хэргийн тухай асуудлаас гадна шударга ёс нь нүдэнд харагдаж чихэнд баригдахгүй үл анзаарагдах зүйлээс эхэлдэг учраас бидний хамар дор өдөр тутам гарч байгаа төр засгийн бодлого шийдвэрүүд ч шударга ёс иргэдийн язгуур эрх ашигт хэрхэн нийцэж байгааг ТББ-ууд соргогоор олж харан шаардлагатай бол засаж залруулах үүрэгтэй.

Иргэдийн язгуур эрх ашиг гэж хүн бүрийн амь нас эрүүл мэнд хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хэлэх бөгөөд тухайлбал, ямар ч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй мөртлөө долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалт нэрээр машин барих эрхээ хасуулж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Энэ нь зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн бодлогогүй төлөвлөлтөөр ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн тухайн асуудлыг хариуцсан төрийн түшмэл түшээдийн буруутай үйлдэл болохоос мөрөөрөө замаараа явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй.

Хүний эрх эрх чөлөө их ярьдаг баатар хотын Баатар мээр маань тухайн үедээ дээрхи шийдвэрийг гаргахдаа шударга бус шийдвэр гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан байх. Харин зам тавих газраа үрэн таран хийсэн зөв бурууг ялгах мантай доод түшмэдүүд нь доороос нь зүтгүүлэхэд тэр нүдээ аниад баталсан ч иргэд эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээгүйд ихэд гайхаа биз. Хэрвээ ийм шийдвэр хорин сая хүнтэй ч Нью-Йорк, Токиод гаргавал яах бол гэдэг нь ойлгомжтой. Угаасаа бид хүлцэнгүй ард түмэн болохоороо нэгэнт гарсан дугаарын хязгаарлалтын шийдвэрийг сахин хэдэн жил ч сажилж болох ч, хэлэмгий зэлэмгий мэдэмхий хэн нэгэн аавын хүү нь нэг л өдөр дотоод гадаадын хүний эрхийн байгууллага шүүхэд хандан зад заргалдан хязгаарлалтай өдрийнхөө таксины мөнгийг хэдэн сар жилээр нь үржүүлэн тооцоод төрөөс нөхөн олгох шийдвэр гаргуулахаас нь өмнө төр засаг нийслэлийн удирдлага маань хурдхан шиг хурдны замаа дээгүүр доогуур олшруулж “шударга” шийдвэрээ цуцлах бизээ.

Замын ачааллыг бодлогоор олон жилийн өмнөөс тооцоод Энэтхэг Хятад зэрэг арван сая хүнтэй хотод ч бөглөрөл үүсэхээс нь өмнө хэдэн багана хатгаад ч гэсэн хотынхоо дээгүүр ч хамаагүй хэдэн арван км хурдны зам тавиад ч гэсэн асуудлаа шийддэг жишээг Энэтхэгийн Нагпур хотын дээгүүрх хурдны замаас харж болно /зураг дээр/.

Шударга ёс хүний эрх гэдэг заавал тэр хүчирхийлэлд өртөх, хилс хэрэгт хэлмэгдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй том утгаар нь ойлгохоос гадна, энэ нь энгийн юм шиг мөртлөө тэр болгон хүнд ажиглагддаггүй маш эмзэг нарийн асуудал юм. Тухайлбал, өдөржингөө зав зайгүй хүнд хүчир ажилд нухлагдан орой гэртээ ирээд хоол ундаа амар тайван зооглон үр хүүхдүүдтэйгээ аз жаргал баяр баясгалантай цэнхэр дэлгэцээ чагнан алжаалаа тайлах тэр сайхан гэрийн эзэн эзэгтэйн  эрхээ эдлэх цаг мөчид зурагтаар нэг нөхөр чухал царай гарган нүд ам нь эргэлдэн хоолой гүрээ зангиа нь бачууран хэнийг нь ч юм мэдэхгүй учир зүггүй загнаад байгаа яриа нь тэнд байгаа хэн нэгэн хэнхэгт энд байгаа байгаа ямар ч гэмгүй иргэн загнуулах гэж төрсөн юм шиг дүр зураг харагдах бөгөөд энэ нь тэрхүү айл гэрийн аз жаргалтай амар амгалан байх эрхийг алсын зайнаас ч гэсэн ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа гэдгээ ялангуяа манай зарим нэг улс төрч хүмүүс анхаарна бизээ.

Цэргийн даргын хэг ёг сэтгэхүйтэй эхэн үедээ миний бие Сибирийн нам гүм тайгад байрлах зэвсгийн шинжээчдийн дэн буудлаа өглөө эрт босч тойрон пар пар гүйснээс болж Унтах нойронд нь халдлаа хэмээн багийнхандаа зад загнуулснаас хойш хүний эрх ямар асар нарийн эмзэг гэдгийг ухааран бусдын эрхийг ямагт нэгдүгээрт  тавих болсон. Хувь хүний эрүүл мэнд итгэл үнэмшил цалин пүнлүү ор хөнжил рүү нь өнгийх нь бүү хэл өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа  ч гэсэн түүнийгээ заавал бусдад гайхуулж хор шарыг нь хөдөлгөж байх нь та тэр хүний амгалан тайван байдал, эрүүл саруул байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж л байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа маажин англи голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөвт байдал шударга ёсонд илүү нийцнэ /зураг дээр Английн Гадаад хэргийн сайд Жонсон дугуйгаар ажилдаа/. 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.197Зочин   • 2019, 2 сарын 26. 9 цаг 30 минут

зөв л юм бичсэн бн, баярлалаа

202.21.117.194une tsene   • 2019, 2 сарын 25. 13 цаг 16 минут

huchtei chadaltai bolovsroltoi tusmaa engiiin baih yum daa het ih chamirhal zindaarhal tansaglal ni hooson humuusiin uursdiihuu ungulun daldlah dutuugaa guitseej bgaa ni ter yumuudaa

66.181.166.134Зочин   • 2019, 2 сарын 25. 12 цаг 03 минут

шодоргос шодоргос, шодоргос шодоргос шодоргос

150.129.142.169Зочин   • 2019, 2 сарын 25. 11 цаг 52 минут

Тийм шүү.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.