ТА AMJILT.COM САЙТАД МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАЖ, БАС ЗАРЖ МӨНГӨ ОЛООРОЙ
Дэлхий дээр Alibaba.com сайтын гүйлгээ секундэд хэдэн зуун мянгаараа хийгдэж, энэ вэбсайтад хэдэн тэрбум доллар эргэлддэг. Яг үүн шиг мэдлэгийн солилцоо зай завсаргүй явагдаж, хөгшин залуу, баян ядуу хэн ч бай мэдлэгээ түгээж, мэдлэгийн наймаа хийж, заавал их сургуулийн хаалга онголзуулахгүйгээр өөрт шаардлагатай мэдлэгийг олж авч байдаг тийм талбар Монголд бий болжээ. Тэр бол Amjilt.com юм. Alibaba.com эд бараа арилждаг бол Amjilt.com оюуны, мэдлэгийн наймаа, солилцоо хийдэг үндэсний хэмжээний вэбсайт боллоо. Олон жилийн мөрөөдлийнхөө үр дүнгээр монголчууддаа цоо шинэ үндэсний сошиал сүлжээ, шинэхэн платформыг бий болгоод байгаа залууг Ж.Шижир гэдэг. Түүний ярианаас та энэхүү талбарыг нь хэрхэн ашиглахаа, яаж мөнгө олж бодит орлоготой болох, ямар чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх зэргээ мэдэж авах болно.
AMJILT.COM БОЛ ХҮН БҮР ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР СУРГАЛТЫН ПЛАТФОРМ
-Amjilt.com сайтыг хүн бүр мэддэг. Гэвч өнөөдрийн сайт маань өмнөхөөсөө огт өөр болжээ. Энэ өөрчлөлтийн талаар сонирхуулаач? Яагаад ийм болгож орхив?
-Өмнө нь би сургалтуудынхаа болон хүүхэлдэйн киноныхоо талаар яриа өгч байсан ч Amjilt.com сайтаа нэг ч ярьж байгаагүй юм байна. Сайт маань анх дуу, хөгжим татдаг байж байгаад удалгүй мэдээний сайт болсон. Нийтлэгдсэн мэдээнээс болж хэдэн жилийн өмнө эрх баригчид манай вэбсайтыг богино гэж хэлэхээргүй хугацаагаар хааж байлаа. Манай сэтгүүлч тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягтай хамааралтай “Хаан жимс” амралтын газрын бохирын асуудлыг хөндсөнөөс Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com сайтыг үг дуугүй хааж, бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэлд нэгдэж байв. Хэдий
хэвлэн мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн сайтын буруу байгаагүй ч үүнээс улбаалан хашир суусан гэх үү дээ, одоо Amjilt.com сайтаа гурван хэсэгт хуваан хөгжүүлсэн. Amjilt.news мэдээний сайт, Amjilt.shop онлайн худалдааны сайт болгон тэлж, Amjilt.com домэйнээ хүн бүр өөрийгөө хөгжүүлэх боломжтой, хэрэглэхэд хамгийн хялбар сургалтын платформ болгоод байна. Өөрөөр хэлбэл, ахиж мэдээнээс болж асуудал үүслээ гэхэд тэр нь сургалтын сайтад маань нөлөөлөхөөргүй болгож хамгаалсан гэсэн үг.
-Уудам орон зайд тарж суурьшдаг монгол хүмүүс мэдлэг олж авахын тулд явдал суудал, зардал их гаргадаг. Энэ бүхнийг тэдэнд ашигтайгаар шийдэх боломжийг Amjilt.com сайт олгожээ. Энэ санаа анх яаж төрсөн бэ? Хэр удаан ажиллаж байж ийм бүтцийг бий болгов?
-Би багш хүн болохоороо хүнийг амархан сургадаг нэг тийм “тасарчихсан” вэбсайт хийх юмсан гэж боддог байсан. Их сургуульд байхад багш нар тоймгүй их юм бичүүлдэг: Лекц бичүүлж байна гээд л цээж бичиг хийлгэчихдэг. Ингэж их бичиж байхаар вэбсайтаас уншдаг болох юмсан гэж боддог байлаа. Ядаж, би их муухай бичдэг болохоор бараг өөрийнхөө бичсэнийг ч ойлгодоггүй шахуу байсан. Багш нар ч, оюутнууд ч бичихэд хамаг цагаа авдаг байсан болохоор үүнийг хөнгөвчлөх вэб хийх мөрөөдөл улам л их болсон. Түүнээс хойш арваад жил ноцолдож, уйгагүй оролдсоор энэ жил ард нь гарлаа.
-Хүмүүст мэдлэг олж авахад нь тусалдаг өөр вэбсайт одоогоор байна уу?
-Сурахад зориулагдсан ийм вэб байхгүй, танин мэдэхүйн чиглэлээр ганцхан википедиа л байна. Анх би сургалтанд зориулагдсан мундаг вэб хийнэ дээ гэж мөрөөдөж байхдаа дуу, кино татдаг вэб ажиллуулж, дараа нь мэдээ нийтэлж эхэлсэн. 2010 оны үед Amjilt.com маань хамгийн олон хандалттай сайтуудын нэг болсон. Энэ сайтаараа дамжуулаад вэб хийх захиалга ч их авч байв. Тэгээд “За, энэ сайт маань өөрөөр танигдчихлаа” гэж бодоод нөгөө мөрөөдлөө биелүүлэхийн тулд Bagsh.mn гэсэн нэртэй сайт боловсролын чиглэлээр хийж эхэлсэн. Гэсэн ч программчлалын чадвар дутаад үүнийгээ дундаас нь зогссон. Өөрөө Joomla дээр хийгээд болохгүй болохоор нь нэг гадны хүнээр PHP хэл дээр хийлгэх гэж үзсэн ч маш их зардал гараад болдоггүй. Нэг юм хийлгэчихээд ахин нэг юм нэмж хийлгэх гэхээр л их мөнгө нэхэгддэг. Тэгэхээр нь болиод Энэтхэгт сурч ирсэн нэг мундаг монгол залуугаар бас хийлгэж үзсэн. Бид хоёр бас л хүчрээгүй. Миний хүсэж байгаа сайт болохоор бүх багш нар ороод л хичээлээ заах бүрэн боломжтой, бүх оюутнууд ороод л тэнд хичээлээ хийж болохоор тийм сайт. Тэр нь одоогийн мэдээний сайт шиг амархан бүтээчихэж болдог эд биш байв. Тэгээд бардаггүй ээ. Бүр барахгүй нь гээд File.mn гээд сайт байсныг худалдаж аваад үзсэн ч болоогүй. Мөрөөдөл минь байсгээд л зогсонги байдалд орж байсан ч би тэр хооронд сургалтуудаа явуулж, вэб хийх захиалгаа аваад л мөнгөний ажлууд хийгээд л байсан. Тэг тэгсээр 2015 онд зөвхөн сургалтанд зориулсан вэбсайт бүтээх ажил дээрээ төвлөрч суух багийг бүрдүүлээд байнгын ажиллагаатай алба болгосон. Тэгээд домэйн нэрээ Bagsh.mn биш Amjilt.com болгож брэнд нэрээ мөрөөдлийн вэбсайтдаа авсан юм. Bagsh.mn гэхээр зөвхөн багш нарт л хамаатай мэт ойлгогдоод байв. Харин Amjilt.com болохоор хүн бүрт ойрхон. Энэ сайт маань одоо хичнээн их хүн хандсан ч ачаалал үзүүлэхгүй, хөгжүүлэлт маш сайн хийгдсэн. Одоогийн фэйсбүүкийн хэл дээр хийгдсэн сайт гэсэн үг. Хуудсыг ахиж дуудахгүй, тэр чигт нь дууддаг. Бааз нь хүртэл Big data-тай вэб хийж болдог.
ХИЧЭЭЛ, НОМ, ЗӨВЛӨГӨӨ, ГАРЫН АВЛАГА ЗЭРГЭЭ AMJILT.COM САЙТАД ОРУУЛЖ МӨНГӨ ОЛООРОЙ
-Хэрэглэгчид яг одоо энэ ярилцлагыг уншсаныхаа дараа Amjilt.com руу ороод л шууд ашиглаж болох уу? Хүмүүс мэдлэг олж авахаас гадна өөрийн мэдлэгийг хуваалцаж, бүр зарж мөнгө олж болно гэсэн. Энэ талаар илүү ойлгомжтой хэлж өгнө үү?
-Болно, хүмүүс сургалтын вэбсайтыг маань хэрэглэж эхэлсэн. Одоо 23 мянган хүн бүртгэгдээд байгаа. Ороод үзэхээр оюуны сошиал сайт гэдэг нь илт. Эндээс хүссэн хүн бүр онлайн сургалтуудыг аваарай. Хичээл, ном, зөвлөгөө гээд өөрийн хэрэгцээт контентоо гэр, ажил, ариун цэврийн өрөөнөөсөө, хөдөө, гадаа, хилийн чанадад явж байхдаа, өдөр, өглөө, орой, шөнөөр ч авч болно. Та өөрийн сурдаг сургуулийнхаа бус өөр сургуулийн мундаг, нэртэй багшийн хичээлийг ч авч үзэж болно. Тэгэхдээ утас, компьютер, таблет гээд юу ч ашиглан үзэж болно. Мөн тухайн хичээлтэй холбоотой асуудлаар багш, оюутнууд, сонирхсон хэн ч хоорондоо чөлөөтэй холбогдож асууж лавлах, дэлгэрүүлж мэдэх, харилцан санал солилцох, мэдлэгээ хуваалцах боломжийг бүрдүүлж өгсөн. Хичээл, ном, зөвлөгөө, гарын авлага, заавар зэргээ Amjilt.com сайтад оруулан орлого ч олох боломжтой. Таны контентууд аудио, видео, фото, word, excel, pdf, rar зэрэг ямар ч хэлбэрээр орж болно. Та өөрийн оруулсан контентоо хэн, хэзээ үзэж байгааг харж болох ба нэмж хийсэн контентуудаараа сан үүсгээд онлайнд өөрийн гэсэн дагагч, сурагч, багш, хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй болно. Та зүгээр сууж байсан ч таны контент Amjilt.com сайт дээр зарагдаж орлого олж байх юм. Харин та бусдад хэрэгтэй, чанартай, агуулга сайтай контент оруулан таарсан боломжийн үнээр зарах хэрэгтэй юм. Жишээлбэл, та гэхэд л ярилцлагуудаа ном болгож оруулаад уншихыг хүссэн хүмүүст зарж болно. Түүнээс чинь Amjilt.com ямар ч шимтгэл авахгүй. Таны орлого л хэр их хүн авна, тэр хэрээр өснө гэсэн үг.
-Ж.Шижир бол бизнес хийдэг хүн. Гэтэл сайтаар нь дамжуулан орлого олж байгаа хүмүүсээс нэг ч төгрөгийн шимтгэл авахгүй юм бол Amjilt.com өөрт чинь ямар ашиг авчрах вэ?
-Надад зар сурталчилгаанаас ашиг орж ирнэ. Amjilt.com сайт хүмүүсийн контентын хажууд гэх зэрэг аргаар реклам, сурталчилгааг үзүүлж өөрийн ашгийг хийнэ.. Монголчууд фэйсбүүкийг үнэгүй ашигладагтай нэгэн адил өөрсдийн үндэсний сошиал сүлжээгээ үнэгүй ашиглана л гэсэн үг.
AMJILT.COM САЙТАД ТУРАХ ТУХАЙ ХИЧЭЭЛ Ч ОРУУЛЖ БОЛНО
-Одоо Amjilt.com сайтад сургалтын наймаа, арилжаа явагдаж байна уу? Өнөөдрийн байдлаар хэн хамгийн их ашиглаж байна вэ?
-Арван жилийн багш нар их ашиглаж байгаа. Хэрэглэхэд маш амархан сайт. Хоёулаа орж харъя л даа. Тухайлбал, энэ хүн гэхэд 3 удаа номоо зарсан байна, харин энэ хүн 6 удаа заржээ. Энэ хүн номоо үнэгүй гэж оруулсан байхад энэ хүн номоо 56 мянган төгрөг гэж үнэлжээ (бүгдийг зааж үзүүлэв). Үнэхээр чухал ном бол хүмүүс ямар ч үнэтэй байсан авах байх. Одоогоор дийлэнх нь хичээл оруулж байна. Тест хүртэл орж болно. Биологи, англи хэлний гэх зэргээр. Бүр турах тухай хичээл ч байж болно шүү дээ. Би эхлээд зөвхөн контент оруулаад зараад л байхад болох юм байна гэж бодож байсан ч үгүй юм байна гэдгийг олж харсан. Сургуулиуд, курсууд гээд бүгд байх ёстой юм байна лээ.
-Хүмүүс зарж мөнгө олох зорилгоор контентоо оруулах ямар хэлбэрүүд Amjilt.com сайтад байгаа вэ?
-Ерөнхийдөө гурван төрлийн бүтэц байгаа. Зөвхөн нэг хичээл байж болно. Мөн цувралаар курс хичээл оруулж болно. Хүмүүс онлайнаар их сурдаг болсон. Зөөгч, бармений мэргэжлийг хүртэл онлайнаар сурч байна. Гурав дахь нь бүлгээр сургалтын хөтөлбөр, хичээлээ оруулах. Бүлэг дотроо 10 хүн оруулчихаад тэдэнд сардаа хэдэн ч хичээл оруулж болох жишээтэй. Юнивишний кино багц шиг л сардаа нэг төлбөр төлчихөөд л түүгээрээ хичнээн ч юм сонгож, суралцаж, үзэж болно. Дараа сард нь ахиад өөр бүлэг сонгож ч болно.
ТАНЫГ ИХ ОРЛОГО, ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙГАА
-Том зургаар харвал орчин үеийн хэмнэлтэй их зохицсон, хүмүүсийн цагийг хэмнэсэн шийдэл харагдаж байна. Хичээлд явах ирэх, суух, бичих цаг гээд л бүгдийг хэмнэх талтай юм аа?
-Тийм ээ. Amjilt.com сайтад “Сургуулиуд” гэдэг цэс байгаа. Сургууль дээр болдог бүх үйл ажиллагааг хөнгөвчилж болно. Оюутны бүртгэл, сургалтын төлбөр төлөх процесс, ирц бүртгэх гээд л... Сургуулийн тодорхойлолт авах зэргээс эхлээд бүгдийг энд хийж болно. Та нэг сургуульд магистрант боллоо гэхэд тэр сургуулийн хэсэг дээр таны төлбөр харагдаж байдаг, сургалтын агуулгууд чинь ч танд онлайнаар харагдаж байдаг. Та түрүүлж үзээд шалгалтаа өгчихөж болдог ч гэх юм уу. Энэ мэтээр олон зүйлийг маш хялбархнаар шийдэх боломжийг бид бүрдүүлсэн. Сургууль болон суралцагч аль алинд нь маш хөнгөн, амар байхаар сургалтын бүх үйл ажиллагааг программчилж болно. Гар утасны апп-аасаа хийж болно.
-Зайны сургалтын төгс хэлбэр гэж үзэж болох уу? Магадгүй, илүү амьд санагдлаа?
-Программчлал гэдэг нь маш жижиг үйлдлийг ч их гоё болгож өгдөг. Яаж тэр хүмүүсийг энэ орчин руу татаж, тэдэнд хэрэгтэй, ашигтай, тааламжтай байлгах вэ гэж эрэлхийлдэг. Amjilt.com бол зүгээр л онлайнд хичээл тавьчихдаг үхмэл талбар биш. Тэнд бүгдийг харж болдог, мөн бүх харилцаанд орж байдаг. Бусдын сэтгэгдлийг харна, өөртөө сэтгэл хангалуун болно. Сурах хүсэл тэмүүллээ хурцална. Сурна гэдэг маш хэцүү үйл ажиллагаа шүү дээ. Түүнийг илүү таатай орчин болгож хувиргасан. Жайка, Соросын сан зэргээс явуулдаг одоогийн зайны сургалтууд амьд харилцаа байдаггүй. Amjilt.com сайтын сургалтын орчинг оффлайн байсан ч апп-аараа ашиглаад байх боломжтой. Мөн байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа үүгээр удирдвал илүү үр өгөөжтэй болно.
-Хууль бус зар сурталчилгаа нийтлэгдэх, садар самуун сурталчлах зэрэг асуудал үүсэж болзошгүй. Ийм тохиолдолд хяналтыг яаж хийхээр зохицуулсан бэ?
-Фэйсбүүкийн Report шиг “Мэдэгдэх” гэсэн товч байгаа. Хэрэглэгчид мэдэгдсэн даруйд бид хариу арга хэмжээ авч ажилладаг. Мөн үйлчилгээний нөхцөлдөө энэ талаар тодорхой зааж өгсөн.
-Amjilt.com –ыг одоо ярианыхаа төгсгөлд ахин нэг тодорхойлъё, хоёулаа?
-Өнөөдрийн Amjilt.com бол сургалт, танин мэдэхүйн асар том түшиц, платформ. Энд та сурч, мэдэж, бүр өөрийн мэдлэгээ бусдад зарж борлуулан мөнгө ч олж болно. Мөн энд нөхөрлөж болно. Энэ бол үндэсний хэмжээний сошиал орчин юм.
-Хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлж монголчуудад мэдлэгийн ийм том талбарыг онлайнд бий болгож өгсөнд баярлалаа.
Та Ж.Шижирийн ярилцлагыг энэ хүртэл уншсан бол одоо энд даран www.amjilt.com сайт руу орж бүртгүүлээрэй. Тэнд таныг их амжилт, төсөөлж байгаагүй тийм орлого олох боломж хүлээж байгаа.
15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ямарч залилан луйвар байхгүй. манайх 2007 оноос хойш амжилттай явж байгаа компани юм. зүгээр хэрэглээд ашиглаад үзээрэй
ЭНД дарахаар болохгүй, www.amjilt.com дээр дарахаар хаагдсан сайт гээд байна ш дэ
Залилан кампанийн захирал гэдэг чинь энэ дээ. Хүмүүс мөнгө олохгүй ээ. Таны мөнгийг 20.000 100.000 болохоор өгье гэжд таг болдог юм даа
sain baina. amjilt hysie
Яагаад үлгэр гэж үзэж буйгаа нотолгоотой сайхан тайлбарлаад өгөөч, хүмүүс тэгвэл ашиглахгүй, хохирохгүй биздээ
unegui .mn guitseerei
БИЕ БИЕНЭЭ БАЙНГА ХАРЛУУЛЖ БАЙДАГ НОВШНУУДАД, ТА НАР ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО БООЖ ҮХЛЭЭ ЮУ. ХАРИН ЭНЭ ЗАЛУУД АМЖИЛТ ХҮСЭЖ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БУС УУ
Mundag zaluu.amjilt husie
Бууж өгөхгүй Урагшаа Амжилт
Сэрэхгүй бол сайхан зүүд. Ийм сайхан үлгэр олон, зүгээр суугаад жаргасан нь үгүй. Залхуугийн, арчаагүйн сэтгэлд дөрөөлсөн залилангийн эхний үзэгдэл.
Хэн зүгээр суусан юм бэ? Энэ платформыг бүтээх гэж ямар их хөдөлмөр, зардал, ца г хугацаа зарцуулснаа өөрөө бичсэн байна ш дээ, зүгээр л үлгэр гэж юугаар тэгж хэлээд байгаа юм бэ, нотолгоотой сайхан тайлбарлах хэрэгтэй ш дээ
Зүгээр юу ч хийхгүй суугаад баяжихыг нэг бол сүлжээний залилан, эсвэл авилгал гэдэг юм үхэр мал минь ээ
ЯАЖ НЭГДЭЖ ОРОХ ВЭ?. МАШ ИХ СОНИРХОЛ ТАТЛАА???
шунал унал руу чангаана. Ингээд хохирдог хүнийг нэгээр нэм даа...
Unen uu