2019 оны 5-р сарын 1
12 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: Аврал эрсэн 188 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэсэн "Өнөр бүл"-ийнхэн

Сэтгэл өвдөх нь бие өвдөхөөс илүү хэцүү зүйл гэдэг. Учир нь биеийн өвчнийг эм уугаад анагаах боломжтой бол сэтгэлийн өвчнийг анагаахад арга чарга дэндүү хомс байдаг аж. Гэтэл томчууд бидэнд ч ахдахаар сэтгэлийн зовлонг амсаж, нулимсаа нуун дотроо уйлж суух багачууд өнөөдрийн нийгэмд дэндүү олон болжээ.

Тухайлбал, Манай улсын хэмжээнд 18 нас хүртэлх 1000 орчим хүүхэд нийт 31 асрамж, халамжийн газарт амьдардаг байна. 

Тиймээс бид ижий аавынхаа халуун хайранд өлгийдүүлэн, эрхэлж нялхрах насандаа хайраар дутаж, халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг мөрөөдөн суугаа бяцхан зүрхнүүдийн талаар цуврал сурвалжлагыг хүргэхийг зорьлоо.

-188 ХҮҮХДИЙН ГЭР ОРОН НЬ БОЛЖ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН “ӨНӨР БҮЛ"-ИЙНХЭН-

Бидний эхний ээлжид сонгож, зорин очсон газар бол бүтэн болон хагас өнчин, эцэг эх байх эрх нь хуулиар хязгаарлагдсан гэр бүлийн харж хандаж, халамжлах хүнгүй 188 хүүхдийн гэр орон нь болж, амьдрал бэлэглэсэн “Өнөр бүл” хүүхдийн төв юм. Тус төвд бүтэн өнчин, хагас өнчин, аав, ээж нь хориход ял эдэлж байгаа хүүхдүүд болон эцэг, эх хоёр нь хоёулаа архины хамааралтай эсвэл сэтгэцийн асуудалтай айлын хүүхдүүд ихэвчлэн ирдэг аж. Тухайлбал, ээж, аав нь хоёулаа архины хамааралтай болчихсон 20 гаруй хүүхэд тус төвд байдаг бөгөөд нэг айлын 3, 4 хүүхэд ч байгаа юм байна. Тэдний дунд ээж, аавыгаа санаж бэтгэрсэн, хэзээ нэгэн цагт ойлгож, ухаараад архи гэгч зүйлээс татгалзаж, өөрсдийг нь авахаар ирнэ гэсэн горьдлого тээж, хаалга ширтэн суудаг хүүхдүүд ч цөөнгүй байдаг гэв. 

Үүдээр нь ороход нам гүм байх тус газарт хүүхдийн гэнэн, гэгээн хүсэл, тэмүүлэл тэгтэл оргилдог гэж хэн санах билээ.

Биднийг очиход, энд бараг хүүхэд байдаггүй юм биш үү гэж бодогдохоор нам гүм орчин угтсан нь зарим нь хичээлдээ явчихсан, үлдсэн хэд нь номын сан, зургийн дугуйлан, мэдээлэл зүйн кабинет гэх мэт өөрсдийн сонирхдог дугуйландаа орчихсон хичээллэж байсан бол зарим нэг нь шаардлагатай эмчилгээ сувилгаагаа хийлгэж байгаатай холбоотой аж. 

Тус төвийн захирал М.Өлзийчимэг болон багш ажилтнууд нь биднийг найрсаг дотноор хүлээж авч, хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлтэй танилцуулав. 

Үүдээр ороод хамгийн түрүүнд нүдэнд туссан өрөө бол тус төвийн нэг давхарт байрлах шүдний кабинет байлаа. Тус кабинетэд мэргэжлийн шүдний эмч ажиллах бөгөөд бүх хүүхдүүдийнхээ шүдийг эрүүлжүүлж, шүдний өвчлөлгүй ирээдүйг бүтээх нь түүний зорилго гэнэ. 

-ХҮҮХДҮҮДИЙН АМЬДАРДАГ ӨРӨӨНҮҮДИЙГ АЙЛ ШИГ БОЛГОН ТОХИЖУУЛЖ ГЭР БҮЛТЭЙ ДҮЙЦСЭН ОРЧИНГ БИЙ БОЛГОЖЭЭ-

Шатаар өгсөж хоёр давхар руу гарахад доор байсан нам гүм байдал эвдэгдэж, хөөцөлдөн тоглох хүүхдүүдийн дуу цангинасан, бүх ханан дээрээ хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатруудыг зурж "амилуулсан" ягаан хөшиг, ягаан буйдан бүхий өнгөлөг орчин угтав.

Энэ бол мэдээж тус төвийн охидуудын амьдардаг давхар. Өрөө бүрийг камержуулж, охидыг хоёр давхарт, хөвгүүдийг гурван давхарт тусгаар­лан байлгадгаас үзвэл “Өнөр бүл” төв дэг сайтай аж. Охидын өрөө хөвгүүдийнхийг бодвол илүү цэгцтэй, тохилог байх бөгөөд өрөөндөө дөрөв, дөрвөөрөө амьдардаг. Гурван өрөөний дунд нэг асралт ээжтэй. Асралт ээж нь хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, хоол хийхийг зааж сургахаас гадна оёж шидэх гээд амьдрах ухаанд сургадаг гэнэ.

Өмнө нь тус төвийн хүүхдүүд нэгдсэн журмаар хоолонд орж, төвийнхөө тогооч нарын хийсэн хоолыг идээд, хувцасаа угаалгаж өмсдөг байсан бол одоо бүх зүйлийг өөрсдөө хийдэг болжээ. Учир нь бүх зүйлийг нь бэлдээд өгчихөөр хүүхдүүд бэлэнчлэх сэтгэлгээнд суралцаж, хоол хийж, хувцсаа угааж үзээгүй хүүхдүүд 18 нас хүрч амьдрал дээр гарч байсан учир тус төвийн захирал М.Өлзийчимэг өөрөө санаачлан ГБХЗХГ-ын дэмжлэгтэйгээр бүх өрөөнүүдээ айл шиг болгон тохижуулж гэр бүлтэй дүйцсэн орчинг хүүхдүүддээ бүрдүүлж өгсөн байна.

Үүний үр дүнд "Хүүхдүүдийн сэтгэл санаа харьцангүй тайван, гэр бүлсэг болж, сурлагын хувьд маш их ахиц гарсан, эд зүйлээ хайрлаж, гамнадаг, өлссөн үедээ гарын доорх материал ашиглаад амт чанартай хоол хийгээд идчихдэг болсон гэх мэт маш олон эерэг өөрчлөлт гарсан" гэдгийг тус төвийнхөн онцолж байсан юм. 

 “Хүүхэд таныг бус та хүүхдээ ойлгох ёстой. Учир нь хүүхэд том байж үзээгүй. Харин та хүүхэд байж үзсэн...”

Энэ нь өрөөндөө асралт ээжтэйгээ хамт боорцог хайрч зогсоо охины үйлдлээс тодхон харагдаж байв. Тогоотой тосноос боорцогоо сурмаг гэгч нь гаргаж, дараагийн гурилнуудаа тогооны ханыг дагуулан эвлэгхэн гулсуулж хийх охин хамт нэг өрөөнд амьдардаг дүү нартаа байнга боорцог хайрч өгдөг гэнэ. Мөн "Хоол хийх, хувцас угаах, дүү нарынхаа хичээлийг давтуулах, гэрээ цэвэрлэх гэх мэт ажлуудаа өрөөнийхөнтэйгээ хамтраад төвөггүйхэн амжуулдаг. Бүх зүйлээ өөрсдөө хийдэг болсноос хойш маш их зүйл сурсан. Их сонирхолтой сайхан байгаа. Ирээдүйд мундаг тогооч болоод ээж, аавгүй хүүхдүүдэд дуртай хоолыг нь хийж өгнө" гэж байсан юм.

-ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙН ТУЛД БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖДЭГ-

Мөн тус төвд хүүхдийг амьдрах арга ухаанд сургах сургалт, хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт дугуйланг хичээллүүлдэг юм байна. Тухайлбал, урлаг, спортоор дамжуулан төлөвшүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааг нь эмчлэн сэргээн засах үйлчилгээг үзүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилгоор фитнесс өрөөг ч тохижуулж өгчээ.

Тэд “Охидын өрөө” нэртэй тусгай өөрөө хүртэл гаргажээ. Энд сэтгэлзүйчид, багш нар нь шилжилтийн насны охидтой ярилцаж зөвлөгөө өгөхөөс гадна охидууд өөрсдөө энэ өрөөндөө ороод  хоорондоо ярилцаж суух боломжтой гэв.

-ХҮҮХДҮҮДЭД МӨНГӨН ДЭВСГЭРТИЙГ ТАНИУЛЖ, ХУДАЛДАА ХИЙЛГЭЖ СУРГАХЫН ТУЛД ЦААСАН МӨНГӨ ХЭВЛЭЖ,  ТӨВ ДОТРОО ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ -

Харин тус төвийн хүүхдүүдийн хамгийн очих дуртай газар нь нэг давхарт байрлах дэлгүүр гэнэ. Асрамжийн газрын хүүхдүүдэд хэн ч дуртай зүйлээ аваарай гээд мөнгө өгдөггүй учраас тэдэнд мөнгөний тухай ойлголт бараг байдаггүй, тэр ч бүү хэл мөнгө гэж юу байдгийг мэддэгүй хүүхдүүд ч олон байдаг гэнэ. Тиймээс тэд хүүхдүүддээ мөнгөн дэвсгэртийг таниулж, худалдаа хийлгэж сургахын тулд төв дотроо дэлгүүр ажиллуулдаг байна. Ингэхдээ мөнгөн дэвсгэртүүдийг цаасан дээр хэвлэж скочдоод, хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг өгч хандив тусламжаар ирсэн бараа болон сар болгон үнэгүй тарааж өгдөг байсан хичээлийн  хэрэгсэл, дэвтэр бал гэх зүйлсийг нь зарж, хүүхдүүдээр худалдан авалт хийлгүүлдэг аж. Өмнө хүүхдүүдэд шинэ үзэг өгөхөөр нэг удаа биччихээд шууд хаячихдаг байсан бол өөрсдөө худалдаж авдаг болсноосоо хойш үзгэн балаа дуустал нь бичээд дуусахаар нь запасыг нь худалдаж авдаг болсон гэдгийг дэлгүүрийн худалдагч нь онцолж байв. Мөн тэрбээр, “Анх хүүхдүүд орж ирээд нэг чихэр аваад 20 мянган төгрөгөө өгчихөөд гүйгээд явчихдаг байсан бол одоо дутуу мөнгө хариулж өгөхөөр багшаа энэ чинь дутуу байна гээд зогсчихдог болсон. Хүүхдүүд маань нүдэн дээр өөрчлөгдөж байгааг харах үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж” гэсэн юм.

Энэ мэтчилэн хүүхдэд хэрэгтэй, тохьтой, тухтай гэх бүхий л орчинг “Өнөр бүл” төвийнхөн хүүхдүүддээ бүрдүүлж өгч чаджээ. Өөрөөр хэлбэл, Тус төвд байгаа хүүхдүүдэд бусад хүүхдүүд шиг ээж, аавдаа эрхлэн суух хувь дутсан ч сайн санаат хүмүүсийн ачаар сайхан орчинд, сайн хүн болж өсч торних хувь тохиожээ.

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.9.57.59MONGOL   • 2020, 11 сарын 21. 14 цаг 14 минут

MONGOLIIN IREEDYI BOLCON XYYXDYYDIIG MASH CAIXAN OCGOJ XYMYYJYYLJ BAINA ONOR-BYLIIN XAMT OLOND IX AMJILT BAC DAXIN AJLIIN AMJILT

202.9.42.25Зочин   • 2019, 5 сарын 2. 8 цаг 34 минут

Хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр арга байхгүй. Амьдрал санаснаар болдоггүй юм.

203.169.50.254Irgen   • 2019, 5 сарын 1. 20 цаг 13 минут

Айл гэр шиг тохижуулсан нь тун ухаантай шийдэл болжээ. Багш ажиллагсдад талархал илэрхийлье. Хуухдууд ээ эх орондоо хайртай сайн хумуус болоорой

202.55.188.37Зочин   • 2019, 5 сарын 1. 12 цаг 29 минут

4000 хүүхэд хүчирхийллийн золиос боллоо гэж дан бараан талаас нь хараад байх юм. Бидний амьдрал маш даржин байсан. Харин ч өнөө үед бид амьдралдаа маш их дэвшил хийгээд байна. Эдгээр гэмт хэргийн тоо баримт бол манай хөгжил дэвшлийн гэрч юм. Өөрөөр хэлбэл өмнө нь огт анзаарагддаггүй, гэмт хэрэгт тооцогддоггүй байсан зүйлс гэмт үйлдэл болж бүртгэгдэнэ гэдэг нь манай иргэд, хүүхдүүдийн эрх зүйн мэдрэмж хөгжиж байгааг л илтгэнэ. Түүнээс сүйд болоод дампуурч байгаа юм биш. Үүнийг битгий ийм байдлаар мэдээлээч. Манай улс хөгжиж дэвшиж байгаагийн хув

202.55.188.37Зочин   • 2019, 5 сарын 1. 12 цаг 33 минут

иар эрх зүйн зохицуулалт, нийгмийн харилцааны хувьд ч шинэ шатанд гарах шаардлагатай. Үүний дагуу л явагдаж байгаа процес шүү дээ. Хэвийн зүйл. Энэ бол манай улсын үсрээд 300 мянган хүн бүх баялагийг захиран зарцуулж, илүү эрхтэйгээр хүртэж байгаа зохисгүй явдалтай харьцуулахад юу ч биш. Тэр тусмаа 10 мянган хүн буюу 2000 гэр бүл төрөөс хумсалдаг томоохон сувагтай болж огцом баяжиж байгаагийн дэргэд юу ч биш. Энэ бол 76 гишүүн нь бүгд луйварчин, ждүчин байгаатай харьцуулахад юу ч биш шүү дээ. Эсвэл Ундармаа улс ба иргэдийг 400 гаруй тэрбум төгр

202.55.188.37Зочин   • 2019, 5 сарын 1. 12 цаг 36 минут

өгөөр хохироосонтой, Ганзориг, Сугар нар Эрдэнэтийг барьцаалаад 100 сая доллар идсэнтэй, Баттулга төмөр замын далан байгуулна гээд 270 сая доллар үрэгдүүлсэнтэй, Занданшатар, Хүрэлсүх нар Хадгаламж зээлийн хоршоогоор иргэдийг хохироосонтой, Хадгаламж банкийг идсэнтэй, З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байхдаа өдий төдий хөрнгийг үнэгүйдүүлэн хувьчлан авсантай, Нямдорж Эрдэнэт шахаа хийж, ДЦС-д 40 сая долларын хог шахсантай огт хавьтахгүй юм байхгүй юу даа. Асуудал чинь энд биш тэнд байна. Гол зүйл рүү иргэдийн анхаарлыг хандуул.

43.228.130.224Зочин   • 2019, 5 сарын 1. 11 цаг 31 минут

estoi saihan tohijuuljee, setgel saitai bagsh nart ni huuhduudiin omnoos bayarlaj bgaagaa helehed taatai bn, arhi uudag humuus yamar hetsuu bdag bilee de,ene gazar bol divaajin bnoo, yun shoron geed balai yum bicheed bnaa negen hun chamd yamarch uhamsar alga !!!!!!!

202.179.25.114Зочин   • 2019, 5 сарын 1. 10 цаг 43 минут

ASRAMJ BISH SHORON YUM BISHUU

202.21.120.242Зочин   • 2019, 5 сарын 1. 13 цаг 35 минут

чи ийм шоронд орж байсан уу

66.181.161.95Зочин   • 2019, 5 сарын 1. 11 цаг 51 минут

Өөрөө жинхэнэ шорон шиг сэтгэхүйтэй **** байна даа

103.17.109.131Зочин   • 2019, 5 сарын 1. 11 цаг 24 минут

чи хүний хийж буй ажлыг үнэлж чадахгүй бол дуугүй байж сураач. атаархуу чапак бэ

202.9.44.6zochin   • 2019, 5 сарын 1. 9 цаг 08 минут

saihan medee ba,bayarlala,

202.180.220.186Сайхан ажил   • 2019, 5 сарын 1. 8 цаг 58 минут

Буянтай сайхан ажил хийж бна даа Ирээдүйн төлөө улам ихийг хийгээрэй. Танай хамт олонд өндөр амжилт хүсье

182.160.0.90erka   • 2019, 5 сарын 1. 8 цаг 47 минут

negch gesen saihan um unshih ymar saihan um be ene baiguulagt ajildag ajilchid huuheduuded amjilt husie hun hunee hairlah shig saihan um uy baihab ta nariin mini ajil uils urgelj monh butej baih boltugai

202.9.43.114Бат   • 2019, 5 сарын 1. 8 цаг 30 минут

Хөөрхийдөө эцэг эхгүй энэ хүүхдүүдийн ирээдүй бас хэцүү сургууль төгсөх төлбөр гм сургууль төгссөн нэг дифломгүй бол одоо манаачаар ч авахгүй манаачаар орход бас ажил тэгэхлээр энэ хүүхдүүдэд төр ажилтай болох талд төрийн төмөр нүүрээ гаргах хэрэгтэй

103.9.90.98Зочин   • 2019, 5 сарын 1. 10 цаг 46 минут

үнэхээр сайхан мэдээ байна мөн яасан тохилог орчин бүрдүүлсэн багш нарт нь баярлаж бна монгол орон хөгжих хь бяцхан ирээдүйн үрс зөв хүмүүжих алхам болдог шүү улам дэвжин дээшлэх төр засаг зөв ажил хийж байгаа хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.