2019 оны 5-р сарын 2
9 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: Алдхан биендээ ахадсан зовлонг үүрсэн БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Хойд эцгийнхээ харгислалд 72 цагийн турш тамлуулсан дөрвөн настай, зургаан настай хоёр хүүгийн тухай мэдээлэл цахим орчинд тархаж хүн бүрийн зүрхийг шимшрүүлж байна. Тухайлбал, тэдний тухай мэдээллийг уншсан хүмүүс "ЭНЭ ААВЫГ ЦААЗЛАЯ, ЦААЗЫН ЯЛЫН СЭРГЭЭЕ" гэх утга бүхий зүйлсийг нүүр номондоо бичиж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Арга ч үгүй биз алгын чинээхэн хүү хойд эцэг гэх аймшигт "араатны" гарт яргалуулж, зодуурын шархнаасаа болж өнөөдрийн байдлаар нийт есөн удаагийн хагалгаанд ороод байгаа юм.

Хамгийн эмгэнэлтэй нь иймэрхүү байдлаар хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн тохиолдол энэ ах дүү хоёроор зогсохгүй,  хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 500 гаруй дуудлага, мэдээлэл ирдэг гэдгийг албаныхан онцлов. 

Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаа ГБХЗХТ-ийн дэргэдэх хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрнаас бэлтгэлээ. 

-ХҮЧИРХИЙЛЛИЙН СҮҮДРИЙГ ЗУРГААР ИЛЭРХИЙЛЭГЧ ХҮҮХДҮҮД-

Түр хамгаалах байранд орж, хүүхдүүдийн байрладаг хоёрдугаар давхарт гарахад хана, өрөө тасалгаанаас нь эхлээд нэг л нам гүм, тайван орчинг мэдэрнэ. Хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн киноны баатруудын дүрс бүхий илэрхийллийг зургаар дүрсэлж, өрөөнүүдийг орчин үеийн шийдэл бүхий байдлаар тохижуулжээ. Тэр дунд нярай хүүхдээс эхлээд 18 насныханд зориулсан тусгай ширээ сандал, хоолны жор бүхий гал тогооны өрөө илүү их тухтай мэт санагдав. 

Биднийг очих үед хүүхдүүд зургийн хичээлдээ шамдаад завгүй байлаа. Гэхдээ энэ нь зүгээр нэг зургийн хичээл биш зурган тестийн аргаар оношлогоо хийж буй хэлбэр гэнэ. Тодруулбал, хүүхдэд тохиолдсон асуудал, бэрхшээлийг сэтгэлийг нь шаналгаж яриулж сэдрээхээс илүү мэдээллийг зургаар илэрхийлүүлэх урлагийн сэтгэл заслыг ашиглаж байгаа нь энэ аж. Энэ талаар тус хамгаалах байрны нийгмийн ажилтнууд, "Та бүхнийг харахад хүүхдүүд энгийн нэг байшин, хүн зурсан юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ энэ зурагуудыг ашиглаад хүүхдийн дотор хэн байгаа, юунаас айсныг нь мэдэж болдог. Тухайлбал, Хүүхэд эцэг эхээсээ өөрийгөө хэр хол дүрсэлж байна, гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг зурахгүй орхиж байна уу гэх зэргээс тухайн хүүхдийн гэр бүлийн байдлыг тодорхойлж болно. Мөн ямар өнгийг голчилж ашиглаж байгаа, нар, уул хад дүрсэлж байгаагаас хэр нийтэч гэх мэт нь харагдана” гэсэн  юм.

Адилхан хувцсаар ижилсэж, томоотой гэгч нь ширээ тойрон суугаад атгахан гарандаа харандаа атгаж, алдхан биендээ ахадсан зовлонг аль чадахаараа эрээчиж суугаа хүүхдүүдийн дийлэнх нь бага насны хүүхэд байсан учир"Ийм жаахан, ийм сайхан "амьтад" хэнээс, юунаас болоод энд байгаа юм бол доо" гэж бодох төдийд сэтгэл зүрх урагдчих шиг санагдаж, шимширч зогссоныг нуух юун.

-ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД  НЭГ ХҮҮХДИЙГ 72 ЦАГ БАЙРЛУУЛАХ ЁСТОЙ. ГЭХДЭЭ... -

2019 он гарснаас хойш тус байранд 289 хүүхэд ирж үйлчилгээ авсан бол өнөөдрийн байдлаар хүчирхийлэлд өртөж, тусламж авч буй 32 хүүхэд байгаа аж. Тэдний зургаа нь сэтгэл зүйн хүнд шарх авсан учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн юм.  Мөн “Түр хамгаалах байранд  нэг хүүхдийг 3-7 хоног байрлуулах ёстой. Гэвч хүчирхийлэлд өртсөн, хохирсон хүүхдийн асуудал хэзээ ч долоо хоногийн дотор шийдэгддэггүй. Бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хараа, хяналтгүй хүүхдийг “72 цагийн чинь хугацаа өнгөрчихлөө. Одоо гар” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Тиймээс бид тухайн хүүхдийн асуудал бүрэн шийдэгдэж, хүүхдийг ямарч аюулгүй болготол нь түр хамгаалах байрандаа байлгаж, боловсролыг нь тасалдуулахгүйн тулд багш авч ирж хичээлийг нь заалгаж, насны онцлогт нь тохирсон оёмол хатгамал, наамал хүртэл хийлгэдэг. Энэ хугацаандаа тухайн хүүхдийн гэр бүлтэй нь бас ажилладаг. Тухайлбал, тухайн хүүхдийг хүчирхийлсэн эцэг эх архины хамааралтай бол тэднийг эмчилгээнд явуулах, улмаар зан үйлийг нь засах сургалт, амьжиргааг нь дэмжих хөтөлбөр, үйлчилгээнд хамруулах гэх мэт ажлыг хийдэг. Ингэснээр тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарвал тухайн хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэдэг" гэв.

-ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ЯМАР ХҮҮХДҮҮД ИРДЭГ ВЭ-

Хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байна гэх дуудлага, мэдээлэл 108 утсанд ирэхэд, хамтарсан багийн нийгмийн ажилтан, цагдаа хоёр очиж нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ, цагдаагийн ажилтан аюулгүйн зэргийн үнэлгээг хийдэг байна.

Хэрэв аюулгүйн зэргийн үнэлгээгээр дундаас дээш буюу хүүхдийг тухайн орчинд нь үлдээгээд явбал эрүүл мэнд амь насанд нь аюултай байна гэж дүгнэгдвэл хүүхдийг эцэг, эхээс нь зөвшөөрөл авах шаардлагагүйгээр шууд түр хамгаалах байранд авч ирдэг аж. Тус төвд ирсэн хүүхдүүдийн дийлэнх нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг учраас, бэлгийн замын өвчинтэй, төрөлхийн тураалтай, хоол тэжээлийн дутагдалд орсон, амьсгалын замын болон арьс өнгөний өвчинтэй, сүрьеэтэй, бөөлжсөн, суулгасан, хордлогод орсон гэх мэт олон төрлийн өвчтэй байдаг аж. Тэдэнд ирсэн өдрөөс нь эхлээд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүүхдийг хамгаалах байрны ажилтнууд өөрсдөө авч эмнэлэгт цуг хэвтээд, эцэг эхийнх нь үүргийг гүйцэтгэж асарч халамжилдаг гэв. 

-ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД 2017 ОНД 324 ХҮҮХЭД ИРЖ БАЙСАН БОЛ 2018 ОНД  ЭНЭ ТОО 1000-Д ХҮРЧЭЭ-

365 хоногт 1000 хүүхэд. Энэ бол зөвхөн 108 утсанд хандаж, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийн тоо. Үүний цаана хэчнээн бяцхан зүрх хаалттай хаалганы цаана уйлж суугааг бид таашгүй. . .

 

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.144Зочин   • 2023, 3 сарын 15. 15 цаг 52 минут

Хайрлахгүй юм бол яах гэж хүүхэд төрүүлдэг бнаа? Маш хөөрхөн нялх хүүхдийг битгий нулимстай нь хутгадаа!!!!Насны эцэст үр хүүхэд шиг ү үнэнч хайрын элчийг та нар хаанаас ч олохгүй шүү!Нэгэнт амьдралд алдсан бол үр хүүхдийнхээ төлөө ялангуяа эхчүүд хувийн жаргалаа огоорч гагцхүү үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амь амьдралаа зориулах сэтгэлийн хаттай бай!

202.131.238.106Иргэн   • 2019, 12 сарын 15. 12 цаг 37 минут

Энэ бол дархалагдсан хөрөнгөтнүүдээ эзлэгдсэн, дарлагдсан үхээнц төртэй Монголын маань бодит байдал. энэ бүгдийн хариуцлагыг Монголын үхээнц, арчаагүй төр хүлээх ёстой.

202.9.42.25Зочин   • 2019, 5 сарын 2. 13 цаг 53 минут

Хүүхдүүдээсээ залхсан ч юмуу эсвэл голсон эцэг эхчүүд нийгэмд улам олширсоор. Эцэг эхээсээ хайр халамж авч чадахгүй гологдмол өлмөн зэлмүүн өсч байгаа хүүхдүүдэд хэлэхэд та нарын эцэг эхчүүд та нарыг хэзээ ч хайрлахгүй халамжлахгүй тэжээж чадахгүй.

64.119.21.166зочин   • 2019, 5 сарын 2. 12 цаг 39 минут

Нямдорж сайд юу хийж байнаа шоронд байгаа хумуусээс уйчлалт гуйгаад суйд болоод байсан одоо энэ олон нялх хуухдууд тамлуулж зовж байхад яагаад юу ч хийхгуй дуугарахгуй сууж чадаж байна аргаггуй дээ энэ хуухдууд Нямдоржид яамар ашигтай юм биш дээ

150.129.140.177nnnn   • 2019, 5 сарын 3. 7 цаг 38 минут

yaag unen. bas medeegui gej melzeh biz heden ЖДҮ авгай нар бна. оюунгэрэл гэд авгай жорлонгийн бизнес. гээд үе үеийн уих-н авгай нар ийм бсыюму гэд шоудана. эсвэл ѳѳрийнхѳ зургийг энд тэнд авахуулна

202.131.246.179kkk   • 2019, 5 сарын 2. 11 цаг 48 минут

Цаазын ялыг сэргээх ёстой. Ядаж л ийм "араатнуудын" эцэг эх байх эрхийг хасдаг байх ёстой.

202.131.246.179kkk   • 2019, 5 сарын 2. 11 цаг 47 минут

Том насанд хүрсэн хүмүүсийг хүмүүжүүлнэ, хэлээд ойлгуулна энэ тэр гэж байхгүй. Үүнийг одоо ойлгох цаг нь болсон. Том насанд хүрсэн, араатан авиртай ийм нөхдүүдийг хашраах ёстой. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь үйлдлийг өөрт нь үзүүлж хашраах ёстой. Хэрэв зоддог бол өөрийг нь зодох ёстой. Хэрэв гэмт хэрэгтэнд эрх гэж байдаг бол хохирогчдод бүр "том эрх" байх ёстой. Хүн зодоод бараг алчихсан хүнийг зодох гэвэл одоо манайхан хүний эрх энэ тэр гэх байх. Гэтэл зодуулсан хүний эрх, сэтгэл санааны хохирлыг ерөөсөө боддоггүй.

203.91.114.244Зочин   • 2019, 5 сарын 2. 11 цаг 03 минут

эцэг эх байх эрх үүргийг сайн сурталчилах хэрэгтэй байна. Хэдийгээр гэр бүл болж, үр хүүхэд гаргах нь хүний эрх ч гэсэн ийм хариуцлагагүй, арчаагүй хүмүүс хүүхэд гаргаж, хүүхдийг зовоож байгаа нь цаашдаа ямар үр дүн гарах нь аймшигтай. Мөн ажил орлогогүй иргэддээ анхаарал тавимаар юмаа

202.9.42.25Зочин   • 2019, 5 сарын 2. 10 цаг 44 минут

Энэ нийгэмд хүүхдүүдээ хооллож хувцаслаж хайр халамжаар дутаахгүй гэр орноо олигтойхон шиг өөд нь аваад явчихад чаддаггүй арчаагүй оюуны ядууралтай харанхуй тархитай эцэг эхчүүд маш их болжээ.

202.131.243.186Зочин   • 2019, 5 сарын 2. 10 цаг 20 минут

гэр бүл салалтаас болж хойд эцэг эх их болж байгаа баян ядуугийн ялгаа их болж нийгмээс шалтгаалан хүмүүс их харгис хэрцгий балмад болж байна төр засгийн бодлого улс орны хөгжил энэ аймшигт юмтай холбоотой

103.229.120.11зочин   • 2019, 5 сарын 2. 10 цаг 03 минут

Нийт эцэг эх тийм бишээ хавгайруулж эцэг эхийг хүүхдээс нь холдуулж хэн нэгэн бурханы эцэг эхд хүүхдийг хариуцуулах шалтаг болгож болохгүй Аль ч нийгэм ямарч өндөр хөгжилтэй улс байсан заавал сайн муу хүмүүс байдаг үүнийг засах сэргийлэх гэж багш цагдаа олон нийтийн алба үүссэн байх

43.243.161.23Зочин   • 2019, 5 сарын 2. 9 цаг 56 минут

Бэлгийн хүчирхийлэгч нарт хатуу чанга хариуцлага тооцох цаг нь болсон байна. Манайхан хуулиа чангаруулах гэхээр өөрсдөө хулгайч болохоор чаддаггүй юм шиг байна. Олны нүдэн дээр хөнгөлөн, насаар нь хорих, цаазлан хороох хэрэгтэй. Хуулиа чанга болго

43.243.161.23Зочин   • 2019, 5 сарын 2. 9 цаг 54 минут

үнэхээр их харамсалтай. Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүд. Сэтгэл сэмширч нүдэнд нулимс хурах юм аа. Энэ бүгд ажилгүйдэл ядуурлаас л үүсэлтэйшдээ. Эцэг эх нь ажилтай орлоготой идэх хоолтой бол энэ олон нялх хүүхдүүд юундаа ингэж зовлон амсах уу. Гишүүд нь гэж ард олныхоо төлөө биш зүгээр л нэг суудлын төлөө сууж байх хугацаандаа идэхийн төлөө л хүмүүс байна. Ерөнхий сайд ерөнхийлөгч та нар хичнээн сайхан малалт өгөөд байлаадаа. ЖДҮ, Офшороос мөнгөө авч энэ хүүхдүүдийн ирээдүйн төлөө жааханч гэсэн сэтгэл гаргамаар юм аа.

202.9.42.25Зочин   • 2019, 5 сарын 2. 9 цаг 19 минут

Хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр арга байхгүй. Амьдрал санаснаар болдоггүй юм.

103.9.89.18Монголчууд   • 2019, 5 сарын 2. 9 цаг 11 минут

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Элбэгдорж өөртөө болон өөрийнхөө хамсаатнуудад зориулж цаазын ялгүй болгосон гэж хүмүүс ярьж байгаа нь үнэний ортой байж мэдэхээр байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.