Хүүхэн хутагтын VIII дүрийн хувилгаан О.Тагарва дээдсийн гэгээн дурсгалд зориулан мэндэлсэн газар болох Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших Тойн ууланд Үржин шаддүвлин хийдийн лам хуврага, Хутагт Багшийн үр хүүхэд, ах дүү болон энгийн шавь нар хамтран 2019 оны тавдугаар сарын 4-ий өдөр Ногоон төгөл үүсгэх Мод тарилаа.
Хүүхэн хутагт О.Тагарва багшийн хүү Дашзэвэгийн санаачилгаар ногоон байгууламж мод тарих үйл ажилд Үржиншаддүвлин хийд болон Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар, ҮШБ-ийн ерөнхий дасгалжуулагч, багш Ц.Хосбаяр, хүндийн өргөлтийн тамирчид, шүүгчдиин төлөөлөл Д.Ихбаяр, "Эко могул" ХХК-ны захирал Уранцэцэг болон нутгийн иргэд оролцож байгаль дэлхийгээ баярлуулсан байна.
МХӨХ-ний хамт олон, шигшээ багийн тамирчид Дундговь аймгийн Дэлгэрцогт суман дахь их түүхч гүн ухаантан Зава Дамдины төрсөн нутаг, "Хүүхэн хутагт" хэмээн ард түмэнд хүндлэгдсэн хувилгааны яг унасан газар "Ар шандын булаг" нэртэй сайхан хөндийд 500 мод тарих ажилд оролцон 232 модны нүх ухаж, 232 мод суулган бордож, усласан байна. Мод тарих ажилд ниит 50 орчим машин, 130 гаруй хүмүүс оролцож 500 мод тарижээ.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
эрдмээр биеэ чимсэн хүн олшроосой. Ум ма ни бад ми хум
Эхний 3 жил сайн услах ёстой тэгвэл сайн ургадаг гэсэн шүү.
1987 оноос хойш олон удаа уулзаж явлаа. Лүүжин их тавьж олон хүний олон хүнд асуудлуудыг шийддэг байлаа. Ачтай , авралтай хүн байсан.
Хашаа хамгаалалт хийхгүй бол мал идэнэ гэмтэнэ
Говь тал газар хайлаас бургас л тохиромжтой доо.
Ene xvn nom meddeggvi baisan uym shvv dee
Говьд хээр хэдэн мод тариад орхичихдог. .... Ургатал нь сайн л услах хэрэгтэй дээ. Хангай газар за яахуу гэхэд
Мод өөрөө ургахгүй тул усалгаа, арчилгаа сайн хийгээрэй. Тэгвэл мод ургаж буян болох байх даа.
Um sain amgalan boltugai