МОДУН ШАНЬЮЙ: "ГАЗАР ХЭМЭЭГЧ УЛСЫН ҮНДЭС БОЛОЙ"
“ШИ ЖИ”
Сыма Чянь "Түүхэн тэмдэглэл" /нтө 104 – 91он/
"Түүхэн тэмдэглэл" - зуун аравдугаар боть.
“Хүннүгийн шасшир” – арван тав.
“....Модуу эзэн суудалд суух үед Дун Ху хүчирхэг байжээ. Модууг эцгээ алж, шаньюй болов хэмээн сонсоод элч явуулан Модуугийн эцэг Тоу-мань-ий үед байсан аргамаг хүлгийг нь авсугай гэв.
Модуу олон түшмэдээсээ асуув. Түшмэд нь бүгд: "Аргамаг хүлэг гэгч Хүннүгийн эрдэнэ биш үү. Өгч болохгүй" гэв.
Модуу хэлэв: "Хөрш улсаасаа ганц морь харамлаад яах вэ" хэмээн аргамаг хүлгээ өгч явуулав.
Удалгүй Дунху нар Модууг айн сүрдэв хэмээн дахин элч явуулан: "хатнаа өг" хэмээв.
Модуу зүүн, баруунаасаа дахин асуув. Зүүн, барууны түшмэд нь уурлан: "Дунху нар ёсгүй байна. Янжи-д минь санаархаж байна. Хатхалдая, байлдая" гэв.
Модуу: "Хөрш улсаасаа ганц эм харамлаад яах вэ" хэмээн хайрт янжи-гаа Дунхуд өгөв.
Дунхугийн ван улам омгорхож баруун тийш түрэв. Хүннүтэй хил залгаа орхисон газар буй аж. Хүнгүй, эзгүй мянга илүү газар гэнэ. Зах хязгаараар нь сууж оторлодог байжээ. Дунху, Модууд элч явуулан: "Хүннү болон манай хил хязгаарт орхисон газар бий. Хүннүгийн хүч хүрэхгүй. Бид авая" хэмээв.
Модуу олон түшмэдээсээ асуув. Түшмэдийн зарим нь: "Энэ эзгүй газар болой. Өгсөн ч болно, байсан ч болно" гэв.
Модуу хилэгнэж: "Газар хэмээгч улсын үндэс болой. Өгч яахин болох вэ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг бүгдийг цаазлав. Модуу даруйхан моринд мордож: "Улсынхаа дайнаас хоцорсоныг цөмийг цаазла" хэмээгээд Дунхуг дайлав...."
ТАЙЛБАР:
1. Хятадын түүхийн эцэг гэгддэг хааны ордны түшмэл, түүхч, одон оронч Сыма Чянь нтө 145-90 оны хооронд амьдарч байсан бөгөөд "Ши Жи" буюу "Түүхэн тэмдэглэл" хэмээх алдарт бүтээлээ нтө 96 оны хавьцаа бичиж дуусгажээ. Энэхүү түүхийг тус бүтээлээс оруулав.
2. Газар бол улсын үндэс мөн. Газаргүй бол Эх оронгүй, эх оронгүй бол Тусгаар тогтнол гэсэн ойлголт үгүй юм. Тиймээс "газрын асуудал" бол бид бүхний хэзээ ч анхаарлын гадна орхигдуулж болохгүй 1-р асуудал үргэлж байсаар ирсэн, хойшид ч байсаар байна гэдгийг тэртээх 2220-д жилийн өмнө Хүн гүрний Модуу их Шаньюй хэлж үлдээжээ.
Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2019.05.28.
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
БАЯН-ӨЛГИЙН 43 ЕБС-ИУДЫН 2 НЬ Л МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ХИЧЭЭЛ ЗААДАГ ГЭНЭЭ.ЭНД ХООСОН ЦЭЦЭРХЭЦГЭЭЖ БАЙХ ХООРОНД ЧИНЬ ТЭНД ТУСГААР ТОГТНОХОД БЭЛЭН БОЛООД БАЙНА.76 ШОУЧИД АА.
Shaniuy geed hutsahiin naad chini mongol ug munuu. Modun chini hujaa uim bishuu. Nen ertnii tuuh chini dandaa hyatad ugtei bh uim. Malnuud.
Дунг-ЗҮҮН, Ху-Бүдүүлэг. ДунгХу Зүүн Зүгийн бүдүүлгүүд гэж Монголчуудыг хэлсэн бус уу? Төв азийн цээжний зүүн хэсэгт байршилтай нь Монгол нүүдэлчин аймгууд билээ. Тэгэхээр наад Хүннү нар чинь түрэг талдаа аймаг байж болзошгүй. Эсвэл Монгол түргийн хольц бүхий аймаг.
Эргүүтэхээ болиоч. Дунгху бол зүүн хятадын нутагт байсан ард түмэн. Хожим зүрчид, манж нарын өвөг болно. Монгол овог аймгууд Хүннүгийн үндсэн нутгийн зүүн хэсгээр нутагтай /өнөөгийн өвөр байгал, монголын Дорнод, Хэнтий аймаг/ бөгөөд Хүннүгийн анхны бүрэлдэхүүн угсаатан. Бид өнөөдөр яагаад улсаа Монгол гэдэг вэ гэвэл эзэн Чингис хаан монгол аймгийн хүн учраас. Угсаатны хувьд гэвэл өнөөгийн монголчууд Хүннүгийн шууд залгамж хойч ард түмнүүдийн үр сад төлөөллүүдийг нэгтгэн монгол гэж нэрлэгдсэн үндэстэн.
Түрэг гэдэг нь өнөөгийн түрэг хэлт ард түмнүүдийн өвөг. Цагтаа тэнгэр шүтлэгтэй, бидний адил ахуйтай баруун Хүннү нар байв. Түрэг гэдэг нэр Хүннүгийн баруун хэсэгтэй хиллэдэг улсууд болох Перс, араб, Зүүн Ромыхны тэдгээр Хүннүгийн аймгуудыг нэрэлсэн ерөнхий нэр. Өнөөдрийн Туркуудэд түй ч хамаагүй. Хожим Мэдлэггүй европчууд сельжукуудыг эртний түрэгтэй андуурсанаас үүдэлтэй.
СЫМА ЦЯН Л ХЭЛЖ ҮЛДЭЭСЭН БАЙШ ДЭЭ. ЮРА ЧИ МОНГОЛЧУУДЫГ САМАРСААР Л БАЙНА УУ