Зогсоолд байрлуулсан машиныг маань хэн нэгэн мөргөчихөөд хэнэг ч үгүй алга болсон бол хичнээн уур хүрэх билээ. Тэгвэл тэр хэрэгтэн нь цагдаагийн ажилтан тэр дундаа эргүүлийн цагдаагийн машинаар мөргөсөн гэдгийг мэдвэл та энэ хэрэг хичнээн утгагүй болохыг ойлгоно. Гэхдээ энэ бол зохиож ярьсан хэрэг биш бодит байдал.
Өнгөрсөн Бямба гарагт Кёнг Нам мужийн Тунг Янг-ын нэгэн зогсоолд байршуулсан нэгэн суудлын машиныг эргүүлийн цагдаагийн машин мөргөж, мөргөсөн цагдаагийн ажилтан бууж ирэн мөргөсөн болон мөргүүлсэн хоёр машиныг харчихаад хэнэг ч үгүй цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн арилж өгчээ.
Харин мөргүүлсэн машины урд шилэнд жолоочид холбоотой утасны дугаар байсан боловч цагдаагийн ажилтан утсаар мэдэгдэх нь бүү хэл уучлалт хүссэн зурвас ч үлдээсэнгүй.
Хохирсон машины эзэн хяналтын камер шалгуулан хэргийн эзнийг илрүүлсэн тухай SBS телевизийн мэдээгээр гарсан даруйд хэрэгтэн цагдаа хамтран ажиллагч нартайгаа хохирогчийг хайн очиж уучлалт гуйсан байна.
Кёнг Нам Тунг Янг-ын цагдаагийн газрын ажилтны хэлснээр “Машин мөргөсөн цагдаагийн ажилтан тухайн үедээ машинд цав суусныг анзаараагүйн дээр өөрөө цочирдсон байсан ба хэргийн газраас холдон явсан үнэнээ хүлээсэн” гээд “Цав гарсан гараагүй машины эзэнд мэдэгдэх нь зүй ёсны хэрэг боловч мэдэгдэлгүй алдаа гаргажээ” гэсэн байна.
БНСУ-ын Зам тээврийн ослын хуулиар “Осол гаргасны дараа хохирогчид, хохирлын талаар мэдэгдээгүй тохиолдолд 200 000 хүртэл воноор торгох” заалттай байдаг ажээ.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
oorsdiinhoo asuudaliig yaaya gej bj bitgii ertontsiin ene tendees hogon medee zoriudaar avchirj niigmiig buhimduulah ajil hiigeed bai . zaluu.com mglradio.com 2
solongos yaaj ch baisan manid yamar hamaa bainaa
balai yum iim yum tawij yaadiin
kkk tsagdaa ni zugtaahad ard irged ni yah bolj bnaa hariutslaga toots
Та эргүүлийн ч бай, цагдаа таныг хамгаална гэж эндүүрээгүй биз. Мэдэгдэхгүй, мэдсэн ч нийтэд тэр цагдаа тэглээ гэж дуулгахаас эрс татгалзаж хуулийнханы нэр хүндэд муу нөлөө болгочихгүйн тулд хав дараад өнгөрнө. Цагдаагийн ааш авир ямар гэж санана. Ёстой хэлэх хэлэхгүйг хэлж, гаргахгүй ааш төрхийг үзүүлнэ. Өөрт л ашигтай бол юу ч хийхээс буцахгүй болчихсон аймшигтай хүмүүсийг нэг бол цагдаа. Хэрэг хийхгүй, хийхийгч хүсэхгүй, мөрөөрөө би цагдаагаас тойрч явдаг. та нарч гэсэн тийм байдалтй байдаг гэдэгтэй санал нэгдэх байх