Хэдийгээр энэ хэрэг хүний ёсонд үл нийцэх жигшүүрт хэрэг төдийгүй ялангуяа эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарах болсон гэдэгт итгэхийн аргагүй хүнд гэмт хэрэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Бичигч миний бие энэхүү хэргийг та бүхэнд хүргэх болсон шалтгаан нь БНСУ-ын хэмжээнд дуулиан тариад буй уг хэргийг тус улсад сурч, ажиллан амьдран суугаа Монгол иргэддээ сэрэмжлүүлэх зорилго агуулсан билээ. Түүнээс гадна Солонгос хэлийг бүрэн эзэмшиж амжаагүй зарим нэгэн уншигч та бүхэн тус улсын хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор өдөр бүр, цаг тутамд цацагдаж буй энэхүү мэдээлэлд гайхаж, юу болоод байгааг мэдэхийг сонирхож буй гэдэг үүднээс энэхүү жигшүүрт гэмт хэргийн талаар товчхон мэдээлэл хүргэе.
Өнгөрсөн 2019.05.25 өдөр хүүтэйгээ уулзахаар явсан 36 настай Канг сураггүй алга болсон талаар түүний гэр бүлийнхэн цагдаагийн газарт мэдэгдснээр Канг-ийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлж хамгийн сүүлд хүүгийн ээж, түүний салсан эхнэр 36 настай Гу Южон/хойшид-Южон/ болон хүүгийн хамт Чэжү хотын нэгэн зочид буудалд ороод гарч ирээгүйг хяналтын камераар илрүүлжээ.
Тэдний хүү одоо 6 настай бөгөөд тэд 2017 онд албан ёсоор салсаны дараагаар Южон хүүгээ аван Чэжү-д ирснээр энэ хэргийн эхлэл тавигдсан гэж үзэж болох ажээ. Учир нь Канг удаа дараа хүүтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан боловч Южон татгалздаг байсанд Канг шүүхийн байгууллагад гомдол гаргаснаар шүүхээс түүнийг энэ оны 5 сард хүүтэйгээ уулзах бүрэн эрхтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Мөрдөн байцаалтын явцын мэдээллээр Южон нь Канг-ийг хүүтэй нь уулзуулсан ба зочид буудлын нэг өрөөнд хүүгээ компьютер тоглож байх хооронд нөгөө өрөөнд нь Канг-ийн амь насыг хөнөөгөөд зогсохгүй цогцсыг нь жижиглэн савласан байна. Хэрэг явдал болсны маргааш нь Южон Чэжү арлаас Ванду чиглэлийн усан онгоцоор Кёнг ги мужид ирсэн бөгөөд энэ үедээ савласан цогцсыг нэг нэгээр нь таарсан газраа хаясан гэж мэдүүлжээ.
Цагдаагийн газраас Южон-ыг 2019.06.01-ний өдөр баривчлахад эхэндээ тэрээр нөхрөө хөнөөгөөд далайд хаясан хэмээн хэлж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэсэг хэсгээр жижиглэн савлаж энд тэнд хаяж, нуусан нь илчлэгдэх болсон шалтгаан нь түүний сууж явсан усан онгоцон дээрээс болон эцэг эхийнх нь гэрээс олдсон Канг-ийн биеийн нэгэн хэсгүүд байсан бөгөөд талийгаачийн цогцосны үлдэгдэл хэсгүүдийг өнөөг хүртэл хайсаар байна.
Мөн цагдаагийн газраас Южон-ыг уг хэргийг санаатай үйлдснийг нотлох баримт хангалттай/дэлгүүрээс хутга болон бээлий гэх мэтийг худалдаж авч буй үеийн бичлэг/ байгаа ч цогцосны үлдэгдэл хэсгийг олохын тулд олон нийтэд таниулан хаана, юу хийж явсан талаар иргэдээс мэдээлэл цуглуулах зорилгоор түүний нүүр царайг ил болгох шаардлагаар хуулийн нэг хэсгийг зөрчихөөс өөр аргагүй байдалд хүргэжээ.
БНСУ-ын эрүүгийн хуулинд хохирогч болон сэжигтэн этгээдийн хүний эрхийг хамгаалах үүднээс олон нийтэд илчлэхийг хориглох заалт байдаг аж.
Гэвч БНСУ-ын олон нийтийн зүгээс түүний нүүр царайг илрүүлэхийг шаардсаны дээр жигшүүрт гэмт хэргийн эзнийг хатуу шийтгэхийг улс даяараа дэмжихээ илэрхийлжээ.
WWW.MGLRADIO.COM
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
yaasan genevee ene chini odoo peee
Би эргүү сэтгүүлч юм бол чи өөрөө мэдрэл муутай юм байна. Бусад хүмүүс уншиж ойлгойд байхад
galzuu xynii odoriin temdeglel shig l xel ,nairyylaga abax yum algaa !
ккк, хүн алж болохгүй л дээ, гэхдээ алах багадах юмнууд байдгын шүү. бүүр зэвүүн хүрмээр, хүүтэй нь уулзуулахгүй пэ царайлаж байгаа л алуулсын байгаа биз.
Manai mongold ingewel hed honog syylgaal gargana
Ккк би ганцаараа олон уншаагүй юм бна ойлгох гэж зовлоо
Ха ха ээж нь эхнэртэй нь хамт 3-лаа буудалд орсон юм бх гэсэн биш болоод, 3 настай хүү нь 36-тай хүүхэнтэй суучихсан ч юм ойлгож гайхаад зугаатай хошин бодлого гэдэг шиг л юм боллоо. Үнэндээ бол аймар мэдээ ба
Энэ эргvv сэтгvvлчийн бичсэн, найруулсныг уншлаа. Ямар ч ур чадваргvй, мэдрэмжгvй, мэдлэггvй, боловсролгvй, усан толгойтой ***** бна.
найруулга хэрэг алга нилээн ухаан зарж ойлголоо шүү
Uuriig ni adilhan alah heregtei
3 unshij baij oilgoloo, ehneruud hoorondoo alaltssiin boluu gej oilgogdoj bba ehendee
Harin tiimeee buur yg 3 unshij baij uchiriig olov
Ugaasaa...gajig....hvmvvs