2019 оны 7-р сарын 10
14 цаг 58 минут

Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм

Эхнэр бид хоёр буузны жижигхэн гуанз ажиллуулдаг юм.
Манай байнгын үйлчлүүлэгчид дунд Лхагва гариг бүрийн 15 цагт тогтмол ирдэг эмээ өвөө хоёр байдаг .
Ихэнхидээ өвөө нь түрүүлж ирээд хүлээх боловч, бороо эсвэл цас орсон өдөр, цаг агаар муу өдөр эмээ нь түрүүлж ирээд булангийн суудалд суугаад хаалга ширтэн сууж өвөөг хүлээнэ. Эмээ өвөө хоёр хоорондоо нэг их юм ярихгүй, өөд өөдөөсөө хараад суучихаад бие биенийгээ ширтэн харж байгаа нь их л гунигтай байх бөгөөд үе үе нулимсаа арчина.
Энэ хоёр хөгшин ямар учиртай улс юм болоо? хэмээн бууз чимхэн буй эхнэрээсээ асуухад эхнэр минь - харин ээ, эхнэр нөхөр хоёр ч юм шиг , үгүй ч юм шиг .
Эхнэр нөхөр хоёр бол юунд ингэж гуанзанд нууцаар ирж уулздаг юм болоо? Жинхэнэ эхнэр нөхөр бол юунд ингэтлээ бие биенийгээ хайрын нүдээр хараад л суугаад байв гэж дээ. Эхнэр нөхөр биш юм шиг байнаа.
Эсвэл анхны хайр нь юм болов уу? Иймэрхүү түүх байдаг шүү дээ, бие биедээ маш их хайртай байсан чинь гэр бүл, ойр орчмынх нь хүмүүс хориглоод суулгаагүй, тэгээд олон жилийн дараа санамсаргүйгээр тааралдтал анхны хайр нь гэнэт сэргээд л , гэхдээ харамсалтай нь хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болчихсон байдаг. Тийм учраас хааяа ингэж уулздаг байх гээд манай эхнэр драм бичиж байгаа юм шиг ургуулан бодоод ярьж байгааг сонсохдоо нээрээ тийм ч юм бил үү гэж бодлоо.

Бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл нь хэвээрээ буй , халуун хайрын нүдээр бие биенийгээ ширтэх энэ хоёр хөгшин ямартай ч байсан их л онцгой харилцаатай хүмүүс шиг санагдаж билээ.
- "Байз, өнөөдөр эмээгийн бие ядруу харагдаж байх чинь.
Царайных нь өнгө урьд ирдэгээс их өөр харагдаад байна." гэж санаа зовон хэлэх эхнэрийнхээ үгийг сонсоод ажиглавал санаа дагаад ч тэр үү, нээрээ өнөөдөр эмээ нулимсаа ойр ойрхон олон удаа арчиж харагдана. 
Хоёр хөгшин захиалсан буузаа ч идэлгүй, өвөө мөнгөө төлчихөөд эмээг нуруугаар нь тэврэн гараад явчихлаа. Би эмээ, өвөө хоёрыг далд ортол ардаас нь хараа салгалгүй харсаар байлаа. 
Хариугүй сөхрөн унах нь уу гэмээр алхан буй эмээг тэврэн буй өвөө - ангаахайгаа далавчиндаа хумин
тэврэн хамгаалах бүргэд мэт харагдана.
Хоёр хөгшний энэ дүр зураг миний сэтгэлийг маш ихээр өвтгөв. Нээрээ энэ хоёр ямар учиртай улсууд юм болоо, манай эхнэрийн хэлдэгээр анхны хайртууд юм болов уу?
Хүн хөгширсөн ч, хайр хэзээ ч хөгширдөггүй хууль байдаг.
" Бороо ороод эхлэх нь ээ, хурдлаарай" гэх эхнэрийнхээ дууг сонссон ч , би хоёр хөгшинд санаа зовсоор байлаа, бороо ороод эхэллээ дээ хоёулаа шүхэргүй явсан даа, дараа долоо хоногт ирэхэд нь би өөрөө тэдэнтэй эхэлж үг солиноо хэмээн бодлоо. Гэтэл дараачийн долоо хоногийн Лхагва гаригт эмээ, өвөө хоёр манай гуанзанд ирсэнгүй.
Хоёр хөгшнийг хүлээсээр нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ. Хүн гэдэг ийм л байх юм, тэгж их санаа зовж байсан хирнээ өдөр тутмынхаа ажилд дарагдаад дорхиноо мартчих юм даа.
Гэтэл хоёр сарын дараа Лхагва гаригийн 15 цагт өвөө гуанзанд маань ороод ирлээ.
- Эмээ удахгүй ирнэ биз дээ гэж намайг асуутал өвөө
- Эмээ нь ирэхгүй ээ, тэнгэрийн улс руу явсан гэлээ.
Эхнэр бид хоёр барьж байсан тавгаа унагааж хагартал цочирдов. Өвөөгийн гунигтай яриаг сонсоод бид хоёр амаа ангайсан чигээрээ зогсохдоо үнэхээр харамсаж байлаа.
Эмээ, өвөө хоёр нэг гэр бүлийн хоёр гэнэ. Хоёр хүүтэй бөгөөд өвөө нь том хүүгийн гэрт, эмээ нь бага хүүгийнхээ гэрт амьдарч байжээ.
- Та хоёр муудалцаад салсан байсан юм уу?гэхэд
- Бид хоёр муудалцаагүй юм аа, хоёр бэр маань хоорондоо муудалцаад, том бэр маань :" адилхан хоёр хүү нь байхад яахаараа ганцхан манайх хоёр хөгшнийг хоёуланг нь харах ёстой гэж, адил тэгш хуваарилана" хэмээн бид хоёрыг хүүхдүүд маань салгаж харахаар болсон юм.
Тиймээс хоёр хөгшин тусдаа хол хол амьдардаг тул долоо хоногт нэг удаа цаг болзож манай гуанзанд уулздаг байжээ.
- Хөгшин маань тэнгэрийн улс руу түрүүлээд явчихлаа. Одоо би л үхчихвэл болно. Тэгвэл бид хоёр тэнгэрийн улсад мөнхөд хамтдаа байна даа хэмээн хэлээд цонх руу ширтэх өвөөгийн хацрыг даган нулимс урсана...

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

141.35.40.52Зочин   • 2019, 11 сарын 9. 5 цаг 42 минут

Zochin

141.35.40.52Зочин   • 2019, 11 сарын 9. 5 цаг 43 минут

сайн санааны үзүүрт сайхан амьдрал - байдаг тодорхой.

202.55.183.178зочин   • 2019, 7 сарын 18. 10 цаг 41 минут

эргүү малнууд вэ?

103.229.121.208Зочин   • 2019, 7 сарын 17. 20 цаг 34 минут

ухаан муутай усан тэнэг хүүхнүүд байнаа байна. хожим нь өөрөө зовно доо. ялангуяа хүний мууг үздэг муухай хүний хүүхдүүд хэзээ ч өөдөлдөөгүй

141.35.40.52Зочин   • 2019, 11 сарын 9. 5 цаг 45 минут

Хүн уншаад сургамж аваад - өөдрөг сэтгэгдэлтэй болох юм бичвэл - та нарт өөрт чинь холуур бол сайн л юм тусна.

202.9.42.130Зочин   • 2019, 7 сарын 17. 12 цаг 56 минут

муу бэрүүд зөндөө л байна..гэхдээ сайн бэрүүд ч байгаа шүү байгаа..

66.181.161.3Zochin.   • 2019, 7 сарын 17. 12 цаг 48 минут

Ter beruud ni aabtai,eejtei l baimaar yum. Aab eejiigee zobooj tarchlaaj yaj chadaj bnaa. Huurhiiduu setgeleer yasan ih unaa bol...

112.72.15.198зочин   • 2019, 7 сарын 17. 9 цаг 34 минут

эрэгтэй хүүхдүүд их харгис авгайгийхаа гар хөлийн үзүүрт харцаар хөдөлдөг авгайнхаа үгээр хүмүүс бдаг тийм болохоор бэрийн гар харсан ээж аавууд хүүхдийн харж гэр орны ажилд нухлагдаж бэрийн хатуу гараар орж тамлагддаг заримдаа эсрэгээр охид нь нөхөр болох мангар харыгаа их тахиж ээж аавыгаа хүний гар давхар харуулж зовоож бас гэрийн зарц шиг хоол ундаа хийлгэж хүүхдүүдээ харуулж зовоодог нэг цаг хүүхэд харах нь настай хүнд 24 цагаар унтахгүй ажиллахтай адил тийм их ядардаг байдаг учраас үр хүүхдээ өөрсдөө асарч эцэг эхдээ тайван байх цаг олго

141.35.40.52Зочин   • 2019, 11 сарын 9. 5 цаг 41 минут

Та чинь стрессээ хүнд цацахаасаа өмнө өөрийгөө цэвэрлээд эрүүл байвал өөрт чинь хэрэгтэй - сайн санааны үзүүрт сайхан амьдрал - байдаг тодорхой.

178.128.117.77Зочин   • 2019, 7 сарын 16. 10 цаг 30 минут

энэ цагт байгаа түгээмэл түүх зохиомол байсан ч сургамжтай насны эцэст иймэрхүү асуудлаар эцэг эхээ битгий тусад нь амьдруулаарай яаж ийгээд хамт байлга

72.35.247.139үр   • 2019, 7 сарын 16. 9 цаг 29 минут

төрсөн эцэг эхээ тусад нь амьдруулж сэтгэлийн зовлонд унагаж хариугаа авдаг бэр хүргэн үр хүүхдүүд олон болжээ

24.9.102.210Zochin   • 2019, 7 сарын 16. 0 цаг 41 минут

arai l zokhiomol um , gehdee ur khuukheddee tuslalgui yah be, ingej nuutsaar uulzaj uchrah ni khaashaa um gehees, tanagtai baigaa deeree ach ,zeegee kharuy ogolgui yadgiin, tertee tergui tetgevertee garahaar uidaad khiih umguigees khoish ,ach zeegee unerleed, ineed khuurund ni baysaj suuna,ber bolgon deerh shig myy beruud baidaggui um aa

202.9.43.217Zochin   • 2019, 7 сарын 15. 21 цаг 46 минут

Uasan ch orovdmoor um de

202.21.118.138Иргэн   • 2019, 7 сарын 15. 16 цаг 34 минут

Төрсөн эцэг, эхээ ч гэсэн тус тусад нь амьдруулж, үр хүүхдээ асруулж байгаа бодит жишээ амьдрал дээр байгаа. Эцэг, эхээ нас өндөр болох тусам хамтад нь амьдруулах нь үр хүүхдийн үүрэг байгаа юм. Даанч үүнийг ойлгохгүй алс холд тусгаарлан амьдруулж байгаа залуус байнаа байна.

81.193.145.99zochin   • 2019, 7 сарын 11. 19 цаг 19 минут

Yun zohiomol gej ,amidral deer baidag. ***** garuud aav eejiigee tusd ni huhudee haruulaad salgadag.***** egch maani aaviig maani huud ni hairtai gej avch yavsan, eej bid 2 zad eserguutsej boliulsan.Humuus mini aav eejiigee hairlasan hund buyan ni irdeg yum shuu.

104.35.107.214emee,oboo   • 2019, 7 сарын 11. 12 цаг 12 минут

xyn xogshin(80 garaad irexleeree) boloxooroo ger oronoo tseberlej,xool undaa xiij chadaxgyi argagyi xynii tuslamj xeregtei boldog yum bna lee shyy ! Tegexeer xyyxdyydee baraadaxaac oor zamgyi !! Yamar xyyxed toryylcen ee Xogshin boloxooroo xarax baix daa!

202.131.231.26Зочин   • 2019, 7 сарын 16. 8 цаг 51 минут

Тэрнээс өмнө л цагаа олж тэнгэрт морилох хэрэгтэй юм болов уу даа, гэхдээ хүн гэдэг амьтан амьдарлаас зуурсаар л үхдэг жамтай болохоор яах ёстойг нь үнэхээр мэдэхгүй юм даа

49.0.212.214зочин   • 2019, 7 сарын 11. 9 цаг 56 минут

сйимхий ч гэсэн гэр минь гэдэг үгийн утга үүнд л байгаа юм байна,ер нь аймаар хүний гарт орчихоогүй бол ямар ч хүн гэртээ л амьдарч үхсэн ч гэртээ л,,,,

59.153.115.177Зочин   • 2019, 7 сарын 11. 3 цаг 46 минут

Utulsun hoinoo ur huuheddee, er n hend ch bai tuvug bolohgui ooriin ger orontoi, unaa maltaigaa bsn n dr gj boddog, huuhded sn bolovsrol ezemshuuleed l yvuulahad bno gsn bodoltoi bn, olon jishee harahad urgelj huuhduudee shulj, hoorond n herelduulj tsalin bolgoniig n tootsdog eejuud bdg, iim bolohor l beruud n durguitsfeg bh

108.92.148.34Зочин   • 2019, 7 сарын 11. 1 цаг 17 минут

Saihan huuhdiin sanaa bna.zohiomol.taldaa yum. Gehdee muu ch gesen uuriin gertee amidrah saihan.Nastai humuus aild amidrana gedeg hetsuu. Uurt n ch huuhduuded n asuudaltai.Harin huuhduud n bainga ergej tourch baih n zuv shiidel. Aavuud bol huuhduud deeree baih geed baidaggui. Ih ger amitai. Tusdaa baih durtai.Harin eejuud l eldev yumand hoshuu dureh geed ail amitan selguurseh hobbytoi humuus.Amidral deer yag iim baidag.Ta nar orchin toirnoo harahad iim l zurag haragdana.

94.134.88.119Зочин   • 2019, 7 сарын 10. 21 цаг 50 минут

barag ortoi baih shuu...öörsödöö ösguulne albatai jm shig ur huuhedee taviad martana

103.57.92.131Зочин   • 2019, 7 сарын 10. 21 цаг 01 минут

hogshin bolohoor ni bs etseg ehee ad uzdeg hogiin novshuud zondoo. iim ***** humuus oorsdoo bs hogshirood ireheeree l oilgoh bh daa

103.57.92.131Зочин   • 2019, 7 сарын 10. 20 цаг 59 минут

uneheeriin etseg ehee ingej zovooj bdag humuus baidag. osguulj osguulchiheed iim zagnaj bdag uhamsar doroi baliar yumnuud

202.126.89.217Зочин   • 2019, 7 сарын 10. 20 цаг 29 минут

Шал худлаа зохиомол

31.164.61.250unshigch   • 2019, 7 сарын 10. 19 цаг 22 минут

hyyhdyydteigee baih albagyi shyy dee. yr hyyhdyyddee tovog uchruulaad zaaval hamt baih yostoi um shig baij bolohgyi. nogoo talaas hogshin bolson etseg ehee shulaad garch yavahgyi baigaa zaluu shimegchid gej bas bainaa

103.229.122.92kkk   • 2019, 7 сарын 10. 20 цаг 05 минут

huni nas ondor bolohoor oir zuuriin yumaa ch hiij chadahgui bolohoor ur huuhdee baraaddag shuu, ta nariig osgohdoo tovogshooj bgaagui bhaa

202.9.43.164Зочин   • 2019, 7 сарын 10. 18 цаг 38 минут

Ингэж амьдраад яахын. Тусдаа хамтдаа байхгүй юм бол .

202.180.216.57zochin   • 2019, 7 сарын 10. 18 цаг 27 минут

er ni amidral deer eregtei hvvhdvvd ehner abhaara aab eeje martaad ehner geed l hamgaa zoriulaad vbchihdag vum shig ohiduud harin eh hvn bolood irheere eej min aab min gedeg bololtoi vum shige uhaan muutai erchvvd hezee hoino haramsanada

31.165.225.30irgen   • 2019, 7 сарын 10. 15 цаг 34 минут

baliar beryyd ve, erchyyd er ni suuh ehneree zov songoj baimaar um

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.