Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр, тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна.
Энэ жилийн тухайд Монгол нутагт зуншлага цагтаа дэлгэрч, хуртай зуны нартай сайхан өдрүүд үргэлжилж байна. Наадмын өглөө тэнгэр ивэлж, нар хур хоёр болзсон юм шиг ээлжилж сайхан эхэлсэн.
Монголын нийгэмд шударга ёсны салхи сэвэлзэж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар санаа оноогоо нэгтгэн буй ийм цагаар Үндэснийхээ их баярыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ард түмэндээ хандаж гаргасан мэндчилгээндээ "Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр, тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна." хэмээн онцолжээ.
Энэ жилийн наадмаар 3000 гаруй хурдан буян хурд шандсаа сорьж, хүчит 512 бөх зүлэг ногоон дэвжээнээ зодоглоно. Мөн 500 гаруй эрхий мэргэн харваачид оноо мэргэнээ сорино.
Хэдэн зууны буурал түүхийг улбаалж, хэвшиж тогтож, өгүүлж дуусамгүй их үүх түүхийг шингээсэн монголчуудын их өв соёл бол ах аргагүй наадам билээ.
Монгол наадам бүр Хүннүгийн үеэс эхлэлтэй хэмээн түүхэн эх сурвалжид дурдсан буй. Жаргалтай дэлгэр Монгол наадам маань тэр чигээрэээ тэр чигээрээ нүүдэлчдийн ахуй амьдралын тусгал илэрхийлэл, өв соёлын мөнхийн үргэлжлэл билээ.
Монгол түмэн минь хотлоороо сайхан баярлаарай.
Та бүхэн наадмын өдрүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцаарай.
НААДАМ 2019: ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
- 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
- 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт
- 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
- 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
- 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт
- 12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
- 14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт
- 14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд
- 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
- 15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ
- 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан
- 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
- 13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
- 13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
- 13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
- 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан
- 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
- 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
- 15.20-15.30 Урлагийн тоглолт
- 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
- 16.30-16.40 Урлагийн тоглолт
- 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
- 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.
- 17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
- 18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
- 18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
- 18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.
* * *
ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Хүй долоон худаг
07 дугаар сарын 12-нд
- 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт
- 08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр
- 10.00-16.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 13-нд
- 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/
Жанжин Д.Сүхбаатарын талбай
07 дугаар сарын 12-нд
- 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн
Соёлын төв өргөө
07 дугаар сарын 10 –нд
- 15.00; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
07 дугаар сарын 13-нд
- 19.00 “Best of classics pop opera live concert ”
Үндэсний урлагийн их театр
07 дугаар сарын 11-15 –нд
- 18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт
Түмэн эх чуулга
07 дугаар сарын 10-15 –нд
- 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт
Нийслэлийн Улаанбаатар чуулга
07 дугаар сарын 11-15 –нд
- 18.00 “Colors of Mongolia” тоглолт
Сөүлийн гудамж
07 дугаар сарын 13-нд
- 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим
07 дугаар сарын 10-15 –нд
- 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн
Монголын уран зургийн галерей
07 дугаар сарын 10-15 –нд
- 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
Монголын үндэсний музей
07 дугаар сарын 10-15 –нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана
Богд хааны ордон музей
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.
Чойжин ламын сүм музей
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Үлэг гүрвэлийн төв музей
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.
07 дугаар сарын 08-13-нд
- 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
Уран зургийн галерей
07 дугаар сарын 08-14–нд
- 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
- 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.
Улаанбаатар хотын музей
07 дугаар сарын 10-15–нд
- 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Монгол цэргийн музей
07 дугаар сарын 14, 15–нд
- 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Театрын музей
07 дугаар сарын 10-12–нд
- 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Юу ч бодолгүй сайхан наад . Халхын наадам сайхан болж байна . Хар хороор өөрийгөө битгий зовоо .
chingis haani ner barij mongolchuudig hultsengui bailgaj damramtaldag ih zalitai hujaanuud
Агуу их КАПИТАЛИСТ Гадаад МОНГОЛ байгуулагдсны гучин жилийн баярын мэнд КАПИТАЛИСТУУДАА
Улсын хүч цэрэгтээ цэргийн хүч жагсаалдаа гэдэг манай цэргийн хөлийг жаахан өргөөд 45 градус болгож болохгүй л байхдаа . Одоо жооргоноод 30 градус хөлөө өргөөд байгаа юм шиг байна . Eрөнхийлөгчөө анхаараарай !!!
өнөөгийн цэргийн алхаа нэг тйим Амеркижсан маягын болоод гучин жил болж байна ш дээ
Үхэр Капиталистууд Феодалын агуу их алан хядагч Чингисийн сүүдэр гэж сайхархаж ярих нь инээдэмтэй тэнэг мулгуу ард иргэд юуныхан дэнж хойтолгох мантай харин дэн хотойтол өр ширэнд орох байлгүй дээ удахгүй доллар долоон мянган төгрөг хүрч бинзен таван мянган төгрөг болох тун ойрхон байна иргэд талхаа тэвэр дүүрэн мөнгөөр авч ч амжихгүйг хараарай
Баярлалаа ёстой сайхан хөнгөн ойрд үзэгдээгүй сайхан нээлт боллоо . Муухай ариунаа сосорбарам нарыг оруулсангүй . Дараа жил туршлагжаад бүр сайхан нээлт хийгээрэй . Нэг л өөр салхи салхилаад ирэх нь сайны дохио биш үү !!! Сайхан наадацгаагаарай миний Монголын ард түмэн минь .
Чингис хаандаа сүрлэг сайхан залуу хүн тоглуул л даа. Хэлэх ч үг алга. Дүрээ ч зөв сонгож чадахгүй хүн наадам найруулаад яах юм бэ. Залуусаа түлхүү оролцуулаач дээ. Цэргүүдийг наадамд дайчилдгаа болих хэрэгтэй. Урлаг уран сайхны уран тансаг үзүүлбэр үзмээр бна
YER NI BOL MONGOLCHUUD HOID SOLONCHUUD SHIG L BAIJ EH ORON TUSGAAR TOGTNOL GEJ YARIH HERETEILDE,,
Баярлалаа . Санаа тавьсанд . Цэргийн амралтанд явах шаардлагагvу. Гэхдээ баярлалаа.
nydnii bulai, ylig domog bolson, baliar hooloitoi sosorbaram metiin buzar umnuudaas uidaj baina. ner ni hyrtel buzar tyvd. mongol nertei baihaas ichsen tyvdiig magtan duulagch tyvdiin sheesyyd
hyataddad buuj ugsunii bayar yum bizde
Нээлт зүгээр л хог.Ёооё монголд маань яагаад хогийн Сосорбарам Цогхэн ч билээ ийм хоцрогдсон балай юмнууд наадам найруулах гэж будаа болгодог байнаа.Эмгэнэл
agaa tegeed unuu oroi chaalzahiim uu
hai enee bayara saiha boloo,haiyaa
Монгол сахан нутгиг минь хэдэн ***** данжаад дамжлаад вчихаж гэмээр навсгар юмнууд өргөөд алга боллоо
12нд цэргийн амралт шуу дээ.. А.
Едрийн мэнд. Цэргийн амралтын ахмадын амралт. 11 цагийн уед очоорой.🙏🙏🙏🙏
наадамаар юу хийхийн хэнд хэрэгтэй юм бэ.өчнөөн мөнгө хөрөнгө зарж ядуу орон байж.хэдэн юм чадахгүй тэнэг гүзээтэй өөрсдийгээ ихэд бодсон бөх нэртэй хүн сүгнүүдээ үзэх гээд юугий нь үзэхийн.бөх яг юунд хэрэгтэй юм бэ
💏🙏🙏👩❤️💋👩
Сайн уу. Хоертоо наадмын баярын мэнд хургэе..... А
90 гарсан хүн шиг харагддаг . Рeнчин Бямбаа шиг болохоо больж үз . Бас баатар болох биз . Наад төмрүүд чинь хар зах дээр дүүрэн байна .
Ямар ичмээр нээлт хийдэг гээч ! Гадаадыхан нь үзэж моншолчуудын тэнэгийг гайхах бхйх . Би ч үзэхгүй Зөнөг сослрбарам бүх дууг нэг аяаар дуулна чи муу дөнгөж 60 гарч байгаа мөртлөө 9
Ичих юмаа олж ич яаж ингэж юм болгоныг муулж чаддаг бузар амьтан бэ чи чинь
дэлхийд ганц дэнж хотойлгох ч гэх шиг юугаар нь гайхуулаад байгаан.ядуу орон байж яршиг л бна.