БНХАУ -ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны урилгаар Монгол улсын сэтгүүлчид энэ сарын 8-наас 14-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Тус айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөдөө аж ахуйн салбарын талаарх мэдээллийг газар дээрээс нь авч сурвалжилснаа хүргэж байна. БНХАУ-ын Бээжин хотод очсон эхний өдрөө тус улсын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтид зочилж албаныхантай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хятад улсын талаас Монгол улсын сэтгүүлчдийн энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч буй нь “Монгол улсын сэтгүүлчдийн Хятад дахь айлчлал, айлчлалын баг тавтай морилно уу” хэмээх бичгийг зочилсон газар бүрт байрлуулснаас харж болохоор байлаа.
БНХАУ-ын ХАА-н салбар 3 том бодлогоор зохицуулагдаж байна
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хятад улсын хөдөө аж ахуйн салбарын баримталж буй гурван том бодлогыг танилцууллаа. Үүнд, нэгдүгээрт Хөдөө орон нутгийг хөгжүүлэх: Орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хот, хөдөөг уялдаа холбоотой хөгжүүлэх, эдийн засаг, соёл, хүний нөөц, ажлын байрыг нэмэгдүүлэх, тариачдыг соёл боловсролд хөтлөх, баяжуулах стратегийн бодлогыг баримталж байгаа аж. 2020 он гэхэд үндсэн бодлогоо тогтооно. 2035 он гэхэд ХАА-г орчин үеийн байдлаар хөгжүүлэх, 2050 он гэхэд ХАА-н бүх талыг хөгжүүлэх бодлого боловсруулжээ.
Хоёрдугаарт, Ядуурлыг бууруулах: Хятадын Коммунист намын 18 дугаар хурлаар ядуурлыг бууруулах зорилтыг тавьсан байна. Уг зорилтод 2020 он гэхэд хоол, хүнс, өмсөх хувцасаар дутагдахааргүй болж, иргэдийг орон сууцаар хангах. Мөн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. 2010 онд 98 сая хүн ядуу иргэдийн тоонд багтаж байсан бол, 2018 он гэхэд энэ тоо 16,6 саяд хүрч буурчээ.
Хятадын ядуу өрхүүдэд, “Ядуу иргэдийн карт” өгдөг бөгөөд улсаас тусламж дэмжлэг үзүүлдэг байна. Үүний дүнд ядуу иргэдийн карттай өрхийн тоог 17 хувиар бууруулж чадсан байна.
Гуравдугаарт, ХАА хангамжийн бүтцийн өөрчлөлт, хөдөө аж ахуйн ногоон хөгжлийг дэмжих, эко буюу химийн бордоогүй хүнсний бүтээгдэхүүн, ногоог дэмжих. Мөн МАА-г хөгжүүлэх, гэхдээ бэлчээрийн даацаас хэтрүүлэн мал маллахгүй байх гэх мэт зохицуулалт хийн хөгжүүлэх бодлого баримталж Хятадын төрийн бодлогоор дэмжин анхаарч ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байна. Энэ тухай БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хэлэхдээ, "Хятадын Төрийн зөвлөлөөс ерөнхий төлөвшилжүүлж, хуучны Хөдөө аж ахуй яам болон Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, эдийн засгийн яам , газрын эх баялгийн яам, усны яам зэрэг яамдын хөдөө аж ахуйтай холбогдох төслийн салбаруудыг нэгтгэж шинээр Хөдөө аж ахуй яамыг шинэчлэн байгуулаад байна. Тус яам нь " Хөдөө аж ахуй гурван хүрээ цараа" - нд холбогдох бүх асуудлыг хариуцаж, бодлого баримталж ажиллах юм. Хамгийн гол нь тариаланчдынхаа амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана" гэсэн юм.
Сингапурын газар нутгаас 8 дахин их газар нутгийг ногооруулж чадсан Илеон групп
Харин айлчлалын хоёр дахь өдөр Хятадын байгаль орчин экологийн тэргүүлэх компани болох Илеон Ресурс группээр зочилсон юм. Тус компани нь НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн цөлжилтийг сааруулахад тэргүүлэх компани юм. Илоен Ресурс групп нь 1988 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн туршид экологийн хамгаалалт болон цэцэрлэгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Уг компанийн үйл ажиллагааны чиглэл нь “энерги, эрчим хүч хэмнэх, байгаль орчинг хамгаалах” болон “экологийн үйлчилгээ” үзүүлдэг байна. Нийт 10 их тэрбум юанийн хөрөнгөтэй, 8000 гаруй ажилтантай Илеон Ресурс группийн 30 гаруй жилийн үйл ажиллагааг НҮБ -ын хүрээлэн буй орчны албанаас 50 их тэрбум юанийн өртөг бүхий байгаль орчны эх баялгийг бүтээсэн хэмээн үнэлжээ.
Мөн үүнээс гадна тус компани байгаль хамгааллын чиглэлээр "Хөвчийн загвар" бүтээж үүгээрээ НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртсэн байна. Цөлжилтийн эсрэг хэрхэн тэмцсэн талаар тус компанийнхан тайлбарлахдаа, сүүлийн 30 жилийн хугацаанд буюу 1988-2018 онд агаарын бохирдлыг бууруулахад хичээж ажилласан. Ингэсний үр дүнд Хатан гол дагуух гол мөрөн сэргэсэн. Өмнө нь Хатан гол элсэн шуурганд даруулж байв. Экологийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Хатан голоо нум сумын хэлбэртэйгээр дүрслэн хамгаалсан. Энэхүү хамгаалалт нь төрийн бодлого байсан бөгөөд үүнийг НҮБ - аас маш амжилттай болсон гэж дүгнэжээ. Мөн үүнээс гадна тус компани нь 2007 оноос одоог хүртэл НҮБ- ын хүрээлэн буй орчны алба, ойн яам, ӨМӨЗО, Ордос хотын Засгийн газартай хамтран Хөвч олон улсын цөлжилтийн форумыг зургаа дах удаагаа зохион байгуулаад байна. Энэхүү форум нь бүх дэлхийн хамгийн нөлөө бүхий форум болсон төдийгүй БНХАУ дэлхийд байгаль орчны хамгаалалтын үр бүтээлээ дэлгэж чадсан томоохон үйл явц байсан юм.
Мэдээж элсэн дээр мод ногоо ургуулна гэдэг амаргүй ажил. Тэдний хувьд ч энэ ажил амар байгаагүй гэдгийг гүйцэтгэх захирал нь хэлж байв. 30 жилийн турш ямар мод ногоо ургуулах аргыг эрэлхийлж, туршсаар багагүй хугацаа алдсан ч одоо говийн элсэнд модыг хэрхэн тарьж ургуулах талаар арга туршлагаа хуваалцахад бэлэн болтлоо хөгжсөн гэж байлаа. Байгальтай зөрчилдөж байж ургуулах биш, байгальтай зохицож байж ургуулдаг гэдэг шиг тэд салхины чиглэлийг ашиглан мод ургуулах аргыг хэрэглэдэг байна. Энэ нь салхины чигийн дагуу өндөрлөг газрын гуравны хоёроос дээш хэсэгт модоо суулгах арга аж. Бороо хур бага ордог элсэрхэг энэ газар тэд чихэр өвс, говийн гоёог голлон тарьдаг байна. Мод тарих ажилд хүний гар оролцдоггүй бөгөөд дрон төхөөрөмж ашиглан нэг минутанд нэг мод тарьж байна.
Бээжинд өнгөрүүлсэн эхний хоёр өдөрт эдгээр газруудаар зочилсон бөгөөд маргааш нь бид Хятадын газар тариалангийн бүс нутаг болсон Гансу муж руу хүлгийн жолоогоо залсан юм.....
Х.Соёл
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Buzariin mongol hytadad negdeh heregtei tegj baij ene muusain avilgach hulgaich naraas salna
Ajilsag, hodolmorch mundag ard tymen shyy. 80-aad Saya hyn ardaa yaduurlaas gargasan hyatadiig ard tymend bayar hyrgej amjilt hysie.
Manai 76 turiin undur alban haagcdaa bayajuulah bodlogo yabuulj irged even yaduuruulj baigaa ni Aprakiin songodog jisheeg amidrald heregjylej baig yum.
Хүрэлсүх гуайн Засгийн газар юм хийгээд байгаа ч юм шиг, огт хийгүй ханцуй дотроо наймаалцаад байгаа ч юм шиг хачин жигтэйхэн байх юм. Нүдэнд харагдаж сэтгэлд мэдрэгдэх шийдвэртэй юм л алга
Хятад оронд төрийн бодлогоор ард иргэдээ дэмжиж хөгжиж байхад Монгол эх оронд минь төрийн бодлогоор /төрд ажиллаж байгаа түшмэдүүд/ ажил хийх гэж зүтгэж байгаа ард иргэдээ дарамталж шахаж хөлс хүч, мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан олж байгаа хэдийг бараг л бүгдийг нь цөлмөж амьдрах аргагүй амьдрахад бэрх болгож байна.
Тэгээд яахын хятадад шингэх үү? Монголд тэр карт хийх цаасанч байхгүй яахуу?????
manaid esregeeree...
mod tarihad DRON ashiglaj bna gene manai baigal or4chinii yamnii mal UBS said yu hiij bnaaaaa
Манай 76 ядуурлаа эрс нэмэгдуулэх гээд наадмаа хуртэл санд мэнд дуусгачаад узэж тарж байна даа
Эндээс суралцах юм гэвэл хөгжлийн бодлого нь ойлгомжтой тодорхой хүртээмжтэй юм. Бид төр засгаас ийм л бодлого шаардмаар байна. Өнөө маргаашаа бодсон сонгогчид иргэдийн амыг түр хаасан ажил хиймээргүй л байгаа юм.
Мал аж ахуйд бодлого хэрэгтэй тэрнээс биш мянгат малчин гэж өгөөд газраа үр шимгүй болгоод байж болохгүй байх
Хубилай хаан Бээжинд нийслэлээ шилжүүлэн байж Хятадад газар тариалан хөгжүүлж Монгол орноо унаган байгалаар нь авч үлдсэн хүн. Газар тариалан Монголд хөгжүүлснээр цөлжилт ихсэж хөрс ус шингээхээ больж үер ихсэнж байгааг хөдөө аж ахуйн яамныхан ойлгож чадах болов уу , толгой нь хүрэхгүй ч юм уу
Монголчууд хятадуудыг дагаж газар тариалан хөгжүүлнэ гэвэл уусаж устана гэсэн үг. Харин мал аж ахуйгаа хөгжүүлбэл зохилтой