www.zaluu.com сайтын сурвалжлах баг та бүхэндээ шөнийн сурвалжилга бэлтгэн хүргэж байна. Энэ удаад бид Тээврийн цагдаагийн албаныхантай хамтран нийслэл хотын шөнийн нөхцөл байдал, зам дээр гарч буй осол хэрэг, зөрчлийг алба хаагчид хэрхэн газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байгааг сурвалжлан хүргэж байна.
-НОЦТОЙ ОСЛЫН УЛМААС НЭГ ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЭВ-
Биднийг сурвалжлагаа эхлэх үед түр зуур буюу тав орчим минут маш хүчтэй аадар бороо орсон юм. Гэтэл энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болсон уу аравдугаар хорооллын замд зам тээврийн ноцтой осол гарсан байв. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг машины жолооч нь гэмтэж түргэний тэргээр эмнэлэг рүү хүргэгдсэн. Харин нөгөө машинд тав зургаан залуу шахаад явж байсан учраас гэмтэл аваагүй өнгөрсөн нь аштай. Тэднийг нэгдүгээр эгнээгээр хурдтай явж байхад туслах замаас нөгөө машин нь гэнэт орж ирж мөргөснөөс ийм осол боллоо гэж тэд тайлбарлаж байлаа. Приус 10 маркын автомашины урд дугуй нь салж шидэгдсэн байх бөгөөд машиных нь урд хэсэг юу ч үгүй эвхэгдсэн харагдана. Осол хэргийн газар дээр хэмжилтийн багийнхан ирж хэмжилт хийж эхэлснээр бид дараагийн газар луугаа хөдөлсөн. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Чимэдбатын хэлж буйгаар энэ осол шөнө орой, харагдах орчин хязгаарлагдсан үед хурд хэтрүүлсэн, нэгэндээ хүлээцгүй хандсанаас үүдэлтэй хэмээж байсан юм.
-ЖОЛООДОХ ЭРХГҮЙ ЖОЛОО БАРЬЧИХААД “ЯВУУЛЧИХ Л ДАА” ГЭЖ ГУЙХ ХҮҮХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ-
Бидний дараагийн шалгалтаар жолоодох эрхгүй, үнэмлэх аваагүй, жолооны курсэд дөнгөж сууж буй 18 настай охин машин бариад явж байсныг зогсоов. Тэр охин найз залуугийнхаа машиныг бариад, хажуудаа тав зургаан залуу суулгаад явж байхыг алба хаагчид зогсоож, автомашиныг нь ачиж, 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа. Жолоодох эрхийн үнэмлэхээ авах нь байтугай дөнгөж жолооны дромонд сууж буй хүн тав зургаан хүний амь хариуцаад жолоо бариад явж байгаа нь тун хариуцлагагүй, бодлогогүй үйлдэл гэдгийг алба хаагч тэдэнд сануулсан. Тиймдээ ч “явуулчих л даа” хэмээн гуйх тэдгээр хүүхдүүдэд сануулга, анхааруулга өгч тээврийн хэрэгслийг нь ачиж, хуулийн дагуу ажилласан юм.
-НЭГЭЭС БУСАД ЖОЛООЧ ОНЦ ДҮН АВЛАА-
Энэ шөнийн хамгийн баярлаж бахархмаар хэсэг нь согтуу жолооч илрүүлэх ажиллагаа байлаа. Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг илрүүлэхээр драйгер үлээлгэж, шалгалт явуулахад манай жолооч нар “онц” дүн авсан. Алба хаагчид жолооч нар зам буруулж, зугатах боломжгүй хэсгийг сонгож үлээлгэдэг юм байна. Аравдугаар хорооллын зам дагуу, Гэмтлийн эмнэлгийн зам дагуу гээд хэд хэдэн газарт шилжиж жолооч нарыг үлээлгэж шалгав. Гэтэл согтууруулах ундаа уугаад тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч бараг илэрсэнгүй. Бараг гэсний учир шалгалтын ажиллагаа дуусахын алдад нэг бүсгүй шалгалтад бүдэрчихэв. Гэхдээ түүнд айж сандарч байгаа зүйл огт байсангүй. Харин ч “эндээ тохиролцчихъё” хэмээн хээв нэг хэлэх нь сонстов. Гэвч хууль бол хууль. Түүний машиныг ачиж, жолоодох эрхийг нь хассан. Ямартаа ч нэг шөнийн гэнэтийн шалгалтад бүдрээгүй, эрхээ хасуулж, тэргээ ачуулах тэнэг үйлдэл хийгээгүй жолооч нартаа баярласнаа энд дурдахгүй бол болохгүй нь. Түүнчлэн энэ бүхний гавьяаг үргэлж сэрэмжлүүлж, сэрээж байдаг Тээврийн цагдаагийн албаныхандаа яалт ч үгүй үүрүүлэх нь зүйтэй биз ээ. Тээврийн цагдаагийн албаныхны Баянгол дүүрэгт үүрэг гүйцэтгэсэн нэг л шөнийн ажлын нэгээхэн хэсгээс ийн сурвалжлан хүргэлээ.
Б.БУРМАА
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
найдваргүй хүн жолооч болоод хэрэггүйшд
Хамгийн баярлаж бахархмаар хэсэг нь согтуу жолооч илрүүлэх ажиллагаа...... энэ тийм сайхан зүйл үү.
Pizda
*****
Mashinaa achuulami ayakhlaaraa ***** yidel boldog yum?
Hogiin tsagdaa nar
Chi uuruu hogiin ***** amitan
Мөнгө ****** наад цагдаа нар чинь өөрсдөө явуулчихнааа санаа зоволтгүй сэитгүйл нэртэй малууд байсан болхоор шударга царайлсан банйа
Хогийн цагдаа нар хэвлэл мэдээллийнхний өмнө нэг их шударга царайлж гэнэ .
буруутан нь гуйж таараа хохь нь шүү дээ
Сайн байна. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Комунист зарчмаар бүх юм ок гэж хѳнгѳхѳн баярлаад ѳнгѳрѳх эрт байна. Эндээ тохиролцчихъё гэдэг чинь асуудлын гол юм шүү дээ. Угтаа бол тэр эмэгтэй биш наад цагдааа нар чинь хясан боогдуулах замаар авилга авлаг гэсэн үг. Нэг удаа гардуулахад ямар дүнтэй мѳнгѳ яригддагийг мэдэхгүй л биз дээ? Дор хаяад 500 мянга шүү дээ. Тэр эмэгтэй хэрхсэнийг уг нь буцаж сурвалжлах ёстой юм.