2019 оны 8-р сарын 28
8 цаг 30 минут

“ЖИНХЭНЭ ЖДҮ”: Ц.Бат-Эрдэнийн хэмнэлттэй цахилгаан халаагуураар гэрээ халаагаад сардаа нүүрсний л мөнгөө төл

Манай сайт энэ удаагийн “ЖИНХЭНЭ ЖДҮ буландаа хэмнэлттэй цахилгаан халаагуур хийдэг Ц.Бат-Эрдэнэ гэх залууг урилаа. Энэ залуу 19 настайгаасаа цахилгаан халаагуурын чиглэлээр судалгаа хийж Солонгос болон ОХУ-д очиж ажиллаж туршлага судалсан бөгөөд сүүлийн 12 жилийг зөвхөн энэ ажилдаа зориулжээ. Одоо тэрбээр “Hybrid House” гэх компани байгуулж, өөрийн хүч хөдөлмөрөөр 400 мкв үйлдвэрийн байр барьж ашиглалтад оруулжээ. Улмаар долоон залууг ажлын байраар хангаж, өдөртөө 10 айлыг цахилгаан халаагуур хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна. Тэд цаашид улам олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголчуудаа аль болох тав тухтай амьдруулж, утаа гэгчээс бага ч болов салгах зорилго тавин ажиллаж буй бүтээлч залуус юм. 84 метр квадрат байрыг Ц.Бат-Эрдэнийн хэмнэлттэй цахилгаан халаагуураар халаахад сард 80,000-120,000 төгрөгийн цахилгааны төлбөр гарна. Ц.Бат-Эрдэнэ сүүлийн дөрвөн  жилийн турш энэхүү эрчим хүчний хэмнэлттэй халаагуурыг хөгжүүлж үйлдвэрлэж 250 гаруйг борлуулаад байна. Түүнтэй холбогдохыг хүсвэл та 91118929 утсаар залгаарай. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Зөвхөн Монголын нөхцөлд тохирсон хэмнэлттэй цахилгаан халаагуур хийх санааг хэрхэн хаанаас олов?

-Намайг Ц.Бат-Эрдэнэ гэдэг. 2007 онд Солонгос улсад цахилгаан халаагуур чиглэлийн үйлдвэрүүдэд очиж гэрээгээр ажиллая гээд их сургуулиасаа чөлөө аваад явж байлаа. Анх сэндвич хавтангийн үйлдвэрт нэг жил ажиллаад дараа нь яг өөрийнхөө хүсч очсон Солонгосын сайн гэсэн халаагуурын үйлдвэрүүдэд ажиллаж байгаад ирсэн. Шалны халаалт бол маш өндөр өртөгтэй, ашиглалтын зардал ихтэй, биетээс унаж байгаа нян бактериуд шалан дээр унаад тэр нь доороосоо халалт өгөхөөр нян үржих таатай орчин бүрддэг сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсэн. Монголын агаарын даралт маш бага, хуурайшилт ихтэй учраас шалны халаалт манай улсад зохицохгүй юм билээ. Солонгост чийглэг учраас нян бактериудыг дээш нь дэгдээдэггүй. Тийм ч учраас шалны халаалт өргөн хэрэглэдэг. Хоёрдугаарт бас нэг сөрөг нөлөө нь манайхан шалны халаалт хийлгэхдээ ихэвчлэн паркетан шал юм уу хивсний доор суурилуулдаг. Гэтэл халалт өгөхөөр хивсний болон паркетан шалны хортой цавууны хорт бодисыг дээшээ ялгаруулдаг хортой юм билээ.

-Тэгэхээр Монгол, Солонгос хоёрт асар их ялгаа байдаг байх нь ээ?

-Тийм ээ. Ингээд яг Монголтой агаарын даралт ойролцоо болохоор нь Орос руу явсан. Тэнд бас нэлээд олон үйлдвэрт нь ажиллаад, халаалтын ерөнхий зарчмыг суралцсан. Орост атомын болон усан цахилгаан станцууд байдаг болохоор иргэд нь цахилгаан зарцуулалтдаа санаа зовдоггүй юм билээ. Эрчим хүчээ маш бага өртгөөр айл өрхүүддээ хүргэдэг. Тийм болохоор эрчим хүч хэмнэлт байхгүй. Халаагуураар гэр орон нь халж л байвал болдог. Ингээд би Монголдоо буцаж ирээд эндээ таарч тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур хийхээр ажиллаж эхэлсэн. Бид дэлхийгээс шал өөр орчинд амьдарч байна. Бидний цахилгааны үнэ, амьдарч байгаа агаар орчин ямар билээ. Дээрээс нь байшин, гэрийн дулаан алдагдлууд маш их. Тиймээс энэ нөхцөлүүдэд таарсан суурилуулахад хямдхан, ашиглалтын зардал бага бүтээгдэхүүн халаагуур үйлдвэрлэхийг зорьсон. Ингэснээрээ тодорхой хэмжээний ажлын байр бий болгоод, өөрөө болон бусдыг чадваржуулж байна. Ингэснээр зарсан бүтээгдэхүүнийхээ сервис үйлчилгээг хийгээд явах боломжтой болох юм. Манайхан импортоор орж ирсэн халаагуур худалдаад авдаг. Тэр нь эвдрэнгүүт засуулах гэхээр засах хүн, газар байдаггүй. Ингээд хайран мөнгөөрөө хохироод үлддэг. Би 2015 оноос хойш бага багаар халаагуураа туршиж хийж явсаар өнөөдрийг хүрсэн. Эхлээд гараашдаа ганцаараа хийдэг байсан. Нэг айлд халаагуур тавингуут дараагийн айлаас захиалга орж ирэх байдлаар явсаар байгаад сүүлдээ хүн нэмж авч ажиллуулсаар өнөөдрийн байдлаар долоон хүнийг цалинжуулж ажиллуулахаас гадна өөрийн гэсэн үйлдвэрийн байртай “Hybrid House” компани байгуулаад ажиллаж байна.

-Энэ хугацаанд хэчнээн халаагуур хийсэн бэ?

-50-иад монгол гэр, 200-аад амины байшинд өөрийн бүтээсэн халаагуураа суурилуулсан байна. Нэг айлд нь маш их таалагдсан, сэтгэл ханамжтай байгаа болохоор дараагийн айлууд захиалга өгдөг. Би халаагуур үйлдвэрлэж байна гэж хэвлэлд ярилцлага өгч, өөрийгөө сурталчилж байгаагүй. Яагаад гэвэл өмнө нь надад халаагуураа олноор нь үйлдвэрлэх үйлдвэр байгаагүй. Захиалгадаа дарагдаад маш завгүй ажилладаг байсан болохоор захиалга олдохгүй гэх асуудал байдаггүй байсан.

Тэгэхээр эрэлтээ дийлдэггүй гэж ойлгож болох уу. Иргэд нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаанаар гэрээ халаагаад тав тухтай амьдрахыг илүүд үзэх болжээ?

-Үйлдвэр барихад маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдсан байх. Энэ бүхнийг хэрхэн шийдэв?

-Би 450 мкв үйлдвэрийн барилга барилаа. Эндээ одоо шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авна. Агааржуулалтаас эхлээд маш олон зүйл бодож байгаад үйлдвэрээ байгуулсан. Энэ бүхнийг би 2015 оноос хойш ажиллаж, халаагуур хийж зарсан мөнгөө цуглуулж, байр орон сууц бүх зүйлээ зараад эрсдэл гаргаж байгаад хийлээ. Мөн нэлээд зээл авсан. Хүмүүс надад итгээд зээл өгсөн. Яагаад гэвэл би 12 жилийн турш, 19 настай байхаасаа яг энэ чиглэлээр судалгаа хийгээд, бүх зүйлээ зориулж байгаа болохоор хүмүүс надад итгэж байгаа. Ямар ч байсан үйлдвэрээ бариад авсан. Одоо тоног төхөөрөмж авах шаардлага байгаа. Одоо борлуулалтаа өргөтгөөд, дараа нь ЖДҮ-ийн шаардлагыг хангах хэмжээнд очихоороо зээл хүснэ гэсэн бодолтой байгаа. Одоо өдөртөө 40-50 орчим халаагуур үйлдвэрлэж байна. Нэг айлд 4-5 ширхгийг гэхээр өдөртөө арваад айл халаах цахилгаан халаагуур үйлдвэрлэж байна гэсэн үг. Гэхдээ надад түүнээс олон хүсэлт, утасны дуудлага ирдэг. Тэр бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Бүх зүйлээ өөрөө гараараа нэг бүрчлэн тайрч тасдаж хийдэг болохоор ажиллагаа маш их.

-Нэг байшин, нэг гэрийг халаахад хэр их тог зарцуулах вэ. Сардаа хэдэн төгрөгийн цахилгаан хэрэглэх бол. Бас танай суурилуулалтын үнэ хөлс ямар байдаг вэ?

-Утаатай тэмцээд, утаа багасгана гээд шахмал түлш үйлдвэрлэж байна. Үүний оронд өөр шиг чинь ийм цахилгаан хэмнэлттэй халаагуур хийдэг хүнийг дэмжээд айл өрхүүдээ халаагуураар хангавал утаа маш их буурна даа?

-Тендерт оролцож, ажил өгөөч, чанарын баталгаатай хийж гүйцэтгэнэ гэж хэлж үзсэн. Гэвч надад тендер олдож байгаагүй. Хоёрдугаарт миний санааг хулгайлчихдаг. Танилцуулаад л бүтээгдэхүүнийхээ патентыг хэд хэдэн удаа алдаж байсан. Надаас сонссон санаагаа урагшаа захиалж хийлгээд нийлүүлдэг хүмүүс байна. Би надад мөнгө өгөөч ээ гэж хүсэхгүй. Надад ажил өгөөч гэж хүсдэг. Шударгаар ярихад би 12 сая төгрөгийн үнэтэй төсөвтэй санал танилцууллаа гэхэд дарга нар чи наадахаа 30 саяын төсөвтэй болго. Би 15-ыг нь авна. Чи 15-ыг нь ав гэдэг. Энэ бол бодит зүйл. Бод доо. Тэр хүн зөвхөн гарын үсэг зурж надад тендер авч өгснийхөө төлөө 15 сая төгрөг авах гэж байна. Энэ бол шударга биш. Бидний залуучууд ийм шударга бус зүйлийг дэмжиж хэрхэвч болохгүй. Тийм ч учраас би мөнгө, ажил гуйж дарга нарын өрөөнд орохоо больсон.

-Тавантолгойгоос шахмал түлш авч ирээд түүхий нүүрстэй бараг ижил үнээр ард иргэдэд нийлүүлэхээр болсон. Энэ ажлыг утаатай тэмцэж байгаа бүтээлч үйлдвэрлэгч хүний хувьд юу гэж харж байгаа вэ?

Ярилцсанд баярлалаа.

Б.БУРМАА

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.85.90зочин   • 2019, 8 сарын 29. 19 цаг 26 минут

хүчдэлийн уналттай 170 160 в той бол мянган сайхан халаагуур байгаад нэмэргүй л дээ

202.55.188.36Зочин   • 2019, 8 сарын 29. 0 цаг 36 минут

Bolomjtoi l shiidel baina

64.119.21.183Зочин   • 2019, 8 сарын 28. 21 цаг 54 минут

Panelan radiatort ten zooson yum baina. Hemneye gevel geree sain dulaal. Yamarch tsahilgaan halaaguur shaardlagatai dulaaniig l ugnu

202.55.188.36Зочин   • 2019, 8 сарын 29. 0 цаг 34 минут

Би 56 м кв байшиндаа яг чамшиг ярьсан нөхрийн үгэнд ороод шалны халаагуур суурилуулсан. Яг хүйтэнд халааж дийлэхгүй атлаа 420,000 гарсан. Арга ядаад 6 кв бойлуур аваад шугам тавиулаад паар тавиулсан. Үр дүн нь гэр дулаахан сард дээд тал нь 350,000 орчим гарсан. Дүгнэлт ямарч халаах хэрэгсэл яг адилхан гэдэг үг худал, ингэж яригсад хоосон чалчигсад гэж ойлгосон.

64.119.21.216zochin   • 2019, 8 сарын 28. 17 цаг 27 минут

90 ond garsan AN Z.ENHKBOLD ELBEGDORJ terguutei ene namiin nekhed hkerengeer toglosnoos odoo ard tumen iiim yduu bolson

66.181.161.51зочин   • 2019, 8 сарын 28. 15 цаг 24 минут

төр хэрэгтэй хүүхэд бна даа даанч төр бгаа луйварчид айгаад авахгүй дээ

122.201.19.99Зочин   • 2019, 8 сарын 28. 13 цаг 24 минут

Ямар сайхан мэдээ мэ Ийм залуус олон болоосой засгийн газар үзэж хараад дэмжээд өгөөсэй

182.160.33.4Зочин   • 2019, 8 сарын 28. 13 цаг 10 минут

2012-16 онд АН -хан гарсанаас хойш улс орон дахин дампуурсан. бүх шатанд авилга ихэссэн. тэр оймсны баярсайхан бас 2014 онд ажилд орсон байдаг.

202.9.42.130Зочин   • 2019, 8 сарын 28. 12 цаг 27 минут

dargiin tsunh barij guisen, nam dagaj daldagnasan darga nertei chatsaganuud l mongol ornii hugjliig zogsooj baigaa shuu dee..zuv bichij chadahgui darga turiin alban haagchid mongoloor l duuren baina..

202.9.42.154Бат   • 2019, 8 сарын 28. 11 цаг 11 минут

Монгол дарга нарын бодит дүр тодоор харагдлаа. Бид хөгжихүү. Зүгээр сууж баяжих хүсэлтэй шуналын дэв нараас хэзээ салах вэ

47.88.236.12Зочин   • 2019, 8 сарын 28. 9 цаг 43 минут

Холбогдох утас хаяг нь байна уу

192.82.65.120Зочин   • 2019, 8 сарын 28. 9 цаг 13 минут

Төрийн соёрхол хүртээд байсан нөгөө шизотой Нацагнямын оронд энэ залуу хийсэн ч юмтай хэлэх ч мэдлэгтэй залуу байна даа

202.9.43.53Л.Лхагва   • 2019, 8 сарын 28. 9 цаг 12 минут

Атмосферийн агаарын даралт, чийглэгийн хувь, цаг агаарын нөхцлүүдийг харгалзан үзэж байгаа нь амжилттай болох итгэл төрүүлж байна. АМЖИЛТ!!!

203.91.118.180зочин   • 2019, 8 сарын 28. 8 цаг 55 минут

үнэхээр бодитой зүйл бол дэмжих хэрэгтэй залуус байна. Харин тэр яриан дунд гарсан авлига нэхсэн гэх албан тушаалтныг хуулийн байгууллагуудад мэдэгдэж шалгуулах шаардлагатай, хэрэв ийм албан тушаалтан байдаг бол түүнийг даруй ажлаас нь чөлөөлж шалгаж байдаг газар байлгах ёстой өөрөөр хэлбэл хулгайч бол шоронд л байх ёстой

66.181.161.123Зочин   • 2019, 8 сарын 28. 12 цаг 33 минут

Авсан 15 саяыг нь төсөл хэрэгжүүлэгчээс бас төлнө, аан. Хүнд ямар хүндрэл учруулж,байгаагаа хялбар аргаар мөнгө хүүлэгч нар ойлгодог ч болоосой. Үүнийг төрийн албаны завхрал л гэх байх даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.