Мөрөөдлийн театрын хамт олон намар цагийн тоглолтын хөшгөө ‘Галзуу хот’ шоу драмаар нээсэн. Тэгвэл өнөөдөр 18:00 цагаас МҮЭСТОрдонд албан ёсны нээлт буюу улаан хивсний ёслол болж байна.
Тус шоу драмаар сайнаасаа илүү саар нь давамгайлаад буй энэ цаг үеийн нийслэлийн өнгө төрхийг харуулахыг зорьжээ. Үзэгчдэд инээд бэлэглэхийн сацуу хүн бүхэнд мессеж өгөхийг зорьж буй нь тэдний хөдөлмөрч бүтээлч байдлыг нь илтгэх мэт.
"Галзуу хот" шоу драм хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь нийгмийн сайн сайхан зүйлийг харуулсан дидектив бүтээл бол хоёр дахь хэсэг нь инээдмийн жанараас бүрджээ. Найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан аж. Энэхүү шоу драмд "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид болон урилгаар жүжигчин н.Алтантуяа нар оролцон тогложээ.
Мөрөөдлийн театрын "Галзуу хот" шоу драмын нээлтийг шууд дамжуулж байна
Тоглолтын тасалбар Бельэтаж: 15000 төгрөг Партер: 18000 төгрөг гэсэн сонголттой байгаа аж. Мөн www.Ticket.mn-ээр тасалбараа захиалах боломжтой.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Huurhii amitan Bataa tgvl hezuu l bgaa ium bna ***** huuhend tuluulcheed kk
батаа яасан бэ
Aldarma biluu ter n haluun usaar tulsen gesen bataag odoo KOR d aris nohuuleh hagalgaa hiilgej bgaa genlee