2019 оны 9-р сарын 2
11 цаг 10 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: Эсгий бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

ЖДҮ-ийн хөгжил ямар байхаас шалтгаалж ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө. Жинхэнэ ЖДҮ яагаад чухал вэ. Өөрөөр хэлбэл ЖДҮ өнөөдөр ямар байдалтай байна вэ.  Жинхэнэ ЖДҮ-чид бизнесийн хөрөнгөө яаж "босгодог" вэ гэж үү.

Тиймээ тэдний 50 гаруй хувь нь өөрийн хөрөнгөөр ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ эхлүүлдэг. Өнөөх алдартай ЖДҮХС-гаас гарах зээлээр ердөө 1 хувь ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байна. Товчоор хэлбэл, ЖИНХЭНЭ ЖДҮ-чдэд ТУСЛАМЖ хэрэгтэй байна. Төрийн тусламж нь очих ёстой хүмүүсээсээ тойрдог энэ цаг үед хийж бүтээхээр зорьж буй иргэдээ бид л дор бүрнээ дэмжих цаг ирээд байна. Ингэж байж л тэд "хөл" дээрээ босч, эдийн засаг сайжирч, ажлын байр бий болно. ЖИНХЭНЭ ЖДҮ-чид тэрбумаар нь зээл хүсдэггүй гэдгийг та мэдэх үү. Тэд тав хүртэлх жилийн хугацаатай, 5-50 сая төгрөгийн санхүүжилт л хүсдэг юм. 

Тиймээс үндэсний тэргүүлэгч Zaluu.com сайтын зүгээс ЖДҮ эрхлэгчдээ дэмжих зорилгоор "ЖИНХЭНЭ ЖДҮ"  гэх булангаараа дамжуулж томоос нь жижиг хүртэлх бүхий л ЖДҮ эрхлэгчдийнхээ хийж бүтээж буй сонин хачинг уншигч та бүхэндээ хүргэхийг зорьж байна. Мөн оролцохыг хүссэн бүх ЖИНХЭНЭ ЖДҮ-чиддээ манай сайт нээлттэй гэдгийг онцолж байна. Бидэнтэй холбоо барихыг хүсвэл 99104292 болон манай сайтын фэйж хуудас, мэйл хаягуудаар дамжуулан холбогдоно уу.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ удаад бид эсгийгээр загварлаг гутал үйлдвэрлэн, өөрийн гэсэн Монгол брендийг бий болгосон Т.Рэнцэнханд гэх бүсгүйг онцолж байна.   

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Zaluu.com сайтын уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Намайг Т.Рэнцэнханд гэдэг. МУИС-ийн олон улсын харилцааны анги төгссөн. Сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг агаарын тээврийн Корейн эйр болон МИАТ компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж эхлүүлсэн. Зургаан жилийн турш ажилласан. Гэхдээ онгоцны үйлчлэгчийн ажил өглөө, орой, шөнө гээд хуваарийн дагуу нислэгтэй учир өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх боломж төдийлөн байгаагүйгээс ажлаасаа гарах шийдвэр гаргасан. Ажлаасаа гараад сонирхлынхоо дагуу Европ, Монгол төрөл бүрийн хувцсыг оёж эхэлсэн олон ч захиалагчидтай болсон. Харин энэ жилээс эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнээр гутал, хувцас хийх хүсэл төрж, одоогоос таван сарын өмнө "Дэгжин Гоо" брендийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл чамлахааргүй амжилттай ажиллаж байна.

-Зөвхөн эсгийгээр үйлдвэрлэдэг гэхэд хүүхдийн, том хүний гээд нилээн олон загвар байх шиг байна?

-Миний хувьд гуталнуудынхаа өнгө загварт маш их ач холбогдол өгдөг.  Өнөөдрийн байдлаар хүүхдийн болон том хүний 28 загвар, 10-аад өнгөний сонголттой гуталнуудыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд байна. Үнийн хувьд 40-120.0 төгрөгөөр зун, хавар намрын түрийтэй загваруудаа худалдаалж байгаа

-Өөрийн гэсэн үйлдвэртэй гэж сонссон. "Дэгжин гоо" бренд өнөөдрийн байдлаар нийт хичнээн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна вэ?

-Манай үйлдвэрт 20 хүн ажилладаг. Хэдийгээр байгуулагдаад 5-хан сар болж байгаач манай бүтээгдэхүүнийг авах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монголдоо төдийгүй АНУ, Австрали, Орос, Европын орнуудаас захиалга хийн авч хэрэглэгчид сэтгэл өндөр сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь бидэнд маш их ажиллах урам зориг зорилгыг өгдөг. Цаашдаа урлан байгуулж, илүү олон хүнийг ажлын байраар ханган ажиллах зорилт тавин ажиллаж байна. 

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Өөрийн хүсэл мөрөөдөл болсон эсгий бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулж эх орондоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан мөн дэлхийн олон оронд Монголынхоо нэрийг гаргасан нэрийн дэлгүүрээ нээнэ гэж боддог.

-Нэг гутал хийхэд хэчнээн хугацаа зарцуулдаг вэ?

-Нэг хүний бүтээмжээр бол 6-8 цаг болно.

-Түүхий эд ээ хаанаас авдаг вэ?

-Ноосоо авдаг хоёр хүн бий. Тэр хоёроосоо ээлжлээд авдаг. Хонины ноос өөрөө их гоё гоё өнгөтэй байдаг. Цагаан, саарал, бор гээд өөр өөр өнгөтэй. Өнгийг нь өөрчлөхдөө зориулалтын эсгийний будгаар лабораторид будуулдаг.

-Дэгжин гоо брендийн гутлыг аль улиралд өмсвөл илүү тохиромжтой вэ. Зуны загвар ихтэй юм байна. Зун эсгий хэт халуудахгүй юм?

-Аль ч улиралд өмсөж болдгоороо бусад гутлаас онцлогтой. Учир нь эсгий бүтээгдэхүүнийг амьсгалдаг бүтээгдэхүүн гэж ярьдаг. Тэр ч утгаараа өвөл, зун халуун, хүйтэн орчинд температураа барьж байдаг. Өвөл дааруулахгүй, зун халууцуулахгүй. 

-Залуу насандаа зориг гаргаж өөрийн гэсэн брендийг үүсгэн байгуулаад, амжилттай ажиллаж яваа хүний хувьд бусад залуустаа хандаж зөвлөгөө өгөхгүй юу. Яг өөртэй чинь адилхан өөрийн гэсэн бизнестэй болох хүсэлтэй ч зориглож чаддаггүй залуус олон байгаа байх?

-Залуустаа хандаж хэлэхэд үргэлж шинэ зүйлд суралцаж, суралцсан зүйлээ нийгэмд бахархалтайгаар хэвшүүлээрэй мөн хэн нэгэн чамайг дорд үзэж, хэн ч биш санагдуулах тийм боломж хэзээ ч бүү гаргаарай. Бурхан хийж бүтээж байгаа хүнийг үргэлж дэмжиж шагнадаг юм шүү гэж хэлмээр байна.

 -Хонины ноосыг өөрсдөө боловсруулаад бүтээгдэхүүн болгож гаргана гэдэг маш их шат дамжлагатай. Ер нь их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддаг ажил байх. Шантрах үе байв уу?

-Байлгүй яахав. Анх сурч байх үед гар хагараад, цус гараад, ноосноосоо харшлаад үнэхээр хэцүү байсан. Тухайн үедээ шантраад за болъё. Яагаад заавал би ингэж зовох ёстой гэж бодогдох үе зөндөө байсан. Гэхдээ маргааш өглөө нь босоод л ЯАГААД болино гэж, би чадна, чадах ёстой гэж бодоод л дахиад эхэлдэг байсан. Тэгж хичээснийхээ хүчинд өөрийн гэсэн брендтэй, үйлдвэртэй болсон байна.

-Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танд болон танай хамт олонд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе?

-Манайхыг сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгчиддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай хамт олон хэзээ ч урмыг тань хугалахгүйгээр хичээнгүйлэн хичээн ажиллах болно. Мөн олон олон дэгжин загварууд гаргаж байх тул нүүр хуудасны манай Дэгжин Гоо Брэнд гэсэн пэйж хуудастай үргэлж хамт байгаарай. Бүгдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

"ДЭГЖИН ГОО" брендийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

 


 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.83zochin   • 2019, 9 сарын 3. 0 цаг 51 минут

mergejliin hun hovor bdg bolohor duraaraa durgiihiima. sonirhogchid brand gedeg ug hereglehguie.ene arai l zambaraagui eszuigui yavdal. uursdiin ur chadvar, huchin chadal turshlaga, medleg bolovsroliig ene salbartai holbood bodood uzerei, yu saijruulj shinechilsiin, brand yarih haa ch bsiin. soliortsgooj bhiin zugeer

139.5.216.83zochin   • 2019, 9 сарын 3. 0 цаг 38 минут

1 hun 1 gutal hiihed 6-8 tsag zartsuulj bhad ene hezee ch uildverlel gej helegdehgui zugeer gar urlaliin urlan buguud, busad esgii buteegdhuunees ontsgoi shine yalgagdah zuil bhgui tul brand gej nerlegdehgui yum. hun duuraih argagui ontslog yalgaatai buteegdhuun l brand gej nerlegdeh estoi , zugeer esgii boitog hiideg tseh hurtel ingej surjigneh mhhn . ajilgui angaisan humuus yumda bid chin hezee hugjinuu. jijig dund nertei ene huvi humuusiig ingej huurugduj demjihee bolih heregteishd. Mongold ajil hiih hun alga, yaj tom uildveruud hugjihiinbe.

202.180.216.57zochin   • 2019, 9 сарын 2. 20 цаг 11 минут

vnheer huurhun vuma muusain hujaa gutluud umsuj bsnaas ali ch talaara sain shvde mundag ohind amjilt

202.179.26.215Зочин   • 2019, 9 сарын 2. 18 цаг 13 минут

zugeerel hiigeel yavalda zaaval 1 undesnii uildverlel ene ter geed neeh shine yum buteetsen ayatai,esgii gutal orosuudaas l anh huvisgalin uyed suraj uilverledeg boloo bizdee,dehii deer uildverlel bii boloo 2,300 jil bolood baihad odoo iim yumaar gaihuulna gedeg ichguurtei..

176.59.35.93гануу   • 2019, 9 сарын 2. 20 цаг 26 минут

шээс чинь савираад байгаа биз новшоо чамаас асуусан нэг хvн алга

202.131.225.197зочин   • 2019, 9 сарын 2. 17 цаг 23 минут

явж явж эсгий л хөлд болон биед хамгийн зүгээр эд байна лээдээ. ямар ч чийг татахгүй ялангуяа хүүхдийн гутал нимгэн зулж доторлож хийвэл тун зүгээр,

64.119.22.188Зочин   • 2019, 9 сарын 2. 17 цаг 14 минут

Чеченьд айл болгон хашаандаа нефть нэрэх цехтэй байхад манайхан эсгий таавчигтайгаа 100 жил болжухуй .

202.179.26.215Зочин   • 2019, 9 сарын 2. 18 цаг 16 минут

ter chini benzin bish baliar tsul tugalagatai yum baidiin

103.194.176.116Зочин   • 2019, 9 сарын 2. 15 цаг 20 минут

Мундаг бүсгүй байна, ТАНД УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ

103.229.120.3Зочин   • 2019, 9 сарын 2. 12 цаг 13 минут

Mongol undesnii uildverlel ESGII TAAVCHIK

122.201.19.99Зочин   • 2019, 9 сарын 2. 11 цаг 58 минут

Гоё хийжээ хаанаас авах вэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.