Жил бүрийн есдүгээр сарын 15-аас айл брх албан байгууллагууд халаалтаа авч эхэлдэг. 2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан "Улаанбаатар дулааны сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат компани нь есдүгээр сарын 15-наас халаалт залгаж эхэлжээ.
Энэ сарын 20-ны байдлаар 3774 орон сууцны барилга, 102 цэцэрлэг, 51 сургууль, 27 эмнэлэгт халаалт өгөөд байна.
Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарын утсанд 08:00-21:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэж байгаа юм байна.
Г.Хан
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
сүхбаатар дүүргийн 5-р цэцэрлэг халаалт алга хэдийд өгөх тодорхойгүй халуун ус байхгүй байна. Тийм байхад бүх хот луйварчид энд тэнд тууз хайчилаад өмхийгээ зуугаад зогсох юм