2019 оны 10-р сарын 15
8 цаг 00 минут

СУРВАЛЖИЛГА: 133 дугаар сургуулийн 1637 хүүхдийн сурах эрх НОЦТОЙГООР зөрчигдөж байна

-БИДНИЙ ХҮҮХЭД СТАНДАРТ БУС АНГИД ХИЧЭЭЛЛЭЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА-

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж, сурагчид нь үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг,  эхчүүдийн төлөөлөл Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгуулах үеэрээ мэдэгдсэн.

Тодруулбал тэд, "22 мянган оршин суугчтай, сургуулийн насны дөрвөн мянга гаруй хүүхэдтэй Баянзүрх дүүргийн 26-р хороонд ганцхан улсын сургууль байдаг.  Тэр нь 133 дугаар сургууль. 1637 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн хичээлийн байргүй учраас “Монгол тэмүүлэл” гэх сургуулийн дөрвөн давхар барилгын 1, 2-р давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна.

Тодруулбал, 133-р сургуулийн 1637 хүүхэд 1, 2 дугаар давхарт арай ядан багтаж хичээллэж байхад яг адилхан зайтай 3, 4-р давхарт нь олон улсын Кэмбрижийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн 230 гаруй  хүүхэд хичээллэдэг. Тэд хэдий нэг хаалгаар орж, нэг шатаар өгсдөг ч сурах орчин нөхцөл нь тэнгэр газар шиг их ялгаатай. 

Бидний хүүхэд нэг ширээн дээр 3, 4-үүлээ сууж, 40 минутаар үзэх ёстой хичээлийг 20-30 минутад багтаан үзэж байна. Уг нь бол “Монгол Тэмүүлэл” сургуулийн өөр байр луу нүүлгэх асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж ярьсан. БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд тушаал гаргаж “Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэж, байрыг бэлтгэх ажлын хэсгийг гаргасан. Гэвч гаргасан тушаал нь хэрэгжихгүй байна. Тушаал гарснаас хойш 45 хонож байна. Иймээс бид Төрийн гурван өндөрлөгт болон БСШУЯ-ын сайдад шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагын хариуг ирэх арваннэгдүгээр сарын 1-ны өдөр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно” гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан бид Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг зорьж, нөхцөл байдлыг нь сурвалжиллаа.

-133 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ НАР КОРИДОРТОО ОФФИСЛОЖ БАЙНА-

Сургуулийн хаалгаар ороход хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь нэг давхарын коридорт хоёр ширхэг сурагчийн ширээг зэрэгцүүлэн тавьж, тойрон суугаад дэвтэр засч байгаа багш нар байсан юм.

Тэдэнд багш нарын өрөө байхгүй учраас ингэж суухаас өөр арга байдаггүй гэдгийг тус сургуулийн багш Г.Энэбиш онцоллоо.

-7-14 ХҮҮХЭД СУУХ СТАНДАРТТАЙ АНГИ ТАНХИМД 50-60 ХҮҮХЭД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА-

 Бид цааш явж тус сургуулийн хүүхдүүдийн хичээллэж буй анги танхимтай танилцаж, сурагчдын сэтгэгдлийг сонссон юм.  Тэд "Анги танхимын хүрэлцээ муу учраас сонгон судлах хичээлээ үзэж чаддаггүй, хичээлээс гадуур хичээллэдэг секц, дугуйлан, номын сан, урлагийн заал байдаггүй, 7-14 хүүхэд суух стандарттай анги танхимд 50-60-уулаа хичээллэж, нэг ширээн дээр 3-4 хүүхэд багтаж ядан суудаг" гэх мэт маш олон асуудыг ярьж байсан юм. Угтаа бол тэд ийм зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн сурч боловсрохдоо л анхаарах учиртай. 

Гэтэл тэдэнд тийм боломж алга. Нэг хүүхдэд ногдох зай талбай хангалтгүй, амьсгалах агаар дутмаг орчинд дөрвөн ээлжээр хичээллэж байна.

-“МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛЬ ӨӨР БАЙРАНД ОРЧИХВОЛ 133 ДУГААР СУРГУУЛЬ ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ-

Харин дараа нь бид тус сургуулийн захирал С.Дэжидсүрэнтэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр, "Манай сургуулийн багш, сурагчид маш хүнд нөхцөлд хичээллэж байгаа нь үнэн. Гэхдээ энэ сургуулийн байр бол "Монгол тэмүүлэл" сургуулийн байр.  Манай сургуулийн шинэ байрны шавыг тавьсан. Одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна лээ. Тэгэхээр ирэх хичээлийн жил гэхэд ашиглалтад орох байх. Гэхдээ ирэх хичээлийн жил хүртэл энэ байдлаараа хичээллэх боломжгүй учраас энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас “Монгол Тэмүүлэл” сургуулийг өөр байр руу түр нүүлгэх асуудал яригдаж байгаа. "Монгол тэмүүлэл" лаборатори сургууль олон улсын Кэмбрижийн сургалттай улсын сургууль учраас нүүж очих байр нь олон улсын стандарт, шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч тэрхүү объект нь стандарт хангаагүй заавал засвар хийх шаардлагатай байгаа ба төсөв мөнгөний асуудал байгаа болохоор удаад байх шиг байна. Хэрэв “Монгол Тэмүүлэл” сургууль өөр байранд орчихвол манай сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болно" гэдгийг онцоллоо.

Энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөх, огт байхгүй болгох зорилтыг салбар яамнаас дэвшүүлсэн. Гэтэл яг бодит байдал дээрээ нөхцөл байдал ийм байна. Өөрөөр хэлбэл, анги танхим хүрэлцдэггүйн улмаас дөрвөн ээлжээр хичээллэж, сурагчдын сурах эрхийг зөрчиж байна.

Тиймээс энэ асуудлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч, яаралтай шийдэхгүй бол 1637 хүүхдийн сурах эрх ноцтойгоор зөрчигдөж, хичээлийн хоцрогдол үүсэх, цаашлаад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэдгийг эцэг, эхчүүдийн төлөөлөл болон багш удирдлагууд нь онцолж байна.

 Т.ГЭРЭЛ

 

 

66
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

66 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.164.35sanal   • 2021, 11 сарын 17. 18 цаг 07 минут

26 r horoondoo shine surguuli tsetsrleg ee hurdan shiidej ugmuur yum daa

182.160.39.184Zochin   • 2019, 10 сарын 20. 23 цаг 14 минут

Saihan hicheellej bsan Mongol Temuuleliig samraad hayachih vuu daa. 133 orood bagtahgui. Muuhai ataach bas ***** yumaa. Udahgui 133 iig bas samarnaa.Yana daa.

192.82.78.211Эрмүүн   • 2019, 10 сарын 17. 22 цаг 09 минут

Монгол тэмүүлэлийг АТГ өгвөл таарна. Анх энэ барилга 133 р сургуулийнх байсан. Яаж явж байгаад монгол тэмүүлэлийнх болсон юм бол?!

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 16. 0 цаг 38 минут

Ene zahiral ni bas yamar ichdeggui yum be! Gunii bairand tolgoi horgodoj baij surguuliin barilgaa barigdtal ezded ni tuvug udalgui baij baigaad yavii gej bodmoor yum.

64.119.16.62Зочин   • 2019, 10 сарын 16. 0 цаг 09 минут

Нэг ээлжиндээ 620 хүүхэд хичээлэх байранд 200 хүүхэдтэй ТЭМҮҮЛЭЛ гэд сургууль ганцаар хичээлж болох уу? болохгүй? Энэ бол Төмөр Очирын бараг хувийн сургууль юм билээ. Нэг улс төрч Энхбаяр энэ сургуулийг хамгаалж хаацайлж, 1600 хүүхдийг маш хүнд нөхцөлд сурах эрхийг нь хаагдан боолгож бна. ийм гишүүн бх уу? гутамшиг...

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 16. 0 цаг 45 минут

Ter 1600 huuhdiin etaeg ehchuud uursduu huuhdee iim nukhtsuld surah songolt hiisen! Anhnaasaa medseer baij yah gej surguuligui horoond bair avsiin. hee erkh ashgaas materiallag erkh ashgaa turuunf tavichaad etsest ni hunees hariutslaga nehej hashgiraad hunii huuhduudiin surguuliig deeremdej uursdiin ***** aldaagaa zalruulahiig hicheej baina!

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 16. 0 цаг 41 минут

Busad huuhdees iluu hicheej iluu mundag iluu achaalaltai surch baigaa uchraas iluu nukhtsuld surch baigaam. Chi chadval huuhdee beldeed oruulaach. 😂

59.153.112.83Ананд   • 2019, 10 сарын 15. 21 цаг 52 минут

Монгол тэмүүлэл хурдан нүүгээсэй энэ сургууль анхнаасаа л ардчилсан намын үед төсөв хөрөнгө нь батлагдаад баригдсан сургууль манай хорооны. Гэтэл ямар замаар гайтай монгол тэмүүлэл ирээд бөөн асуудал үүсгээд бгаан яваасай хурдан

43.242.243.52Зочин   • 2019, 10 сарын 16. 0 цаг 32 минут

Монгол тэмүүлэл сургуульд зориулж барьсан барилга юм

202.9.42.22zochin   • 2019, 10 сарын 15. 19 цаг 54 минут

Mongol Temuulel nuuh ni zuv sh de

203.229.141.14Зочин   • 2019, 10 сарын 15. 19 цаг 51 минут

Энэ сургуулийн байр чинь анхнаасаа Монгол Тэмүүлэл сургуулийн байр. Харин 133-р сургууль түрээслэж байгаа. Монгол Тэмүүлэл сургууль харин хохирч байгаа. Хурдан тэр 133-р сургуулиа бариад нүүх хэрэгтэй.

103.229.123.130Зочин   • 2019, 10 сарын 15. 19 цаг 22 минут

Эцэг эхчүүд эцсээ хүртэл явж заавал сургууль цэцэрлэгтэй болох хэрэгтэй. Энэ чинь хүүхдмйн чинь эрүүл мэнд бодовсролын чухал асуудал. Хүүхдийн чинь өмнө дахиад 10 гаруй жилийн сурах боловсрох хугацаа он жилүд байгаа учраас тууштай явах хэрэгтэй. Eрөнхийлөгч 9 нарт шууд хандаж өргөдөл гомдлоо өг бас хүний эрхийн коммист өгөх шаардлагатай

103.229.123.130Зочин   • 2019, 10 сарын 15. 19 цаг 17 минут

Нэг ч хлроолол сургууль цэцэрлэг бариагүй. Тэр хавийг орон сууцаар дүүргэсэн. Одоо тэр шуналтнуудын хийсэн ухаангүй урагшгүй зүйлийн муу үр дагаврыг энэ хавийн хүүхдүүд эдэлж сурах сургуульгүй хлхирч байна. Олимп хотхоны дунд уг нь сургууль барина гэсэн амлалтынх нь газар байгаа гэсэн. Авлигад идэгдсэн засаг хотын дарга газраа авч чадахгзй байгаа дүр үзүүлж иргэдээр даажигнаж цагийг барж байдаг гэсэн.

103.229.123.130Зочин   • 2019, 10 сарын 15. 19 цаг 13 минут

Өмэөх хотын дарга нарын газрын наймааны золиос болсон хорооллууд ш дээ. 26р хорооныхон тэрчигтээ. Маш олон хороолол зэрэгцэн баригдсан ч ганц нь ч олигтой ганц сургууль цэцэрлэг бариагүй шуналын микрлбууд. Хотын захиргаа ч он жилүүд даинуулаад юу ч хийхгүй ямар ч арга хэмжээ аваагүй өдий хүргэсэнч үнэн. Газар авахдаа сургууль барина баринх гэчихээд йг хүргэсэн.

139.5.218.103Со   • 2019, 10 сарын 15. 17 цаг 44 минут

ЭНХБАЯР ГЭЖ ДАЛЖГАР ГИШҮҮН НОДНИН 133Р Т ГАР ХӨЛӨӨРӨӨ АВЧ ӨГНӨ ГЭЭД БАЙСАН ЯАСАН? АВИЛГА АВЧИХСАН ЮМ УУ ОДОО БОЛОХООР ӨӨР ЮМ ЯРИАД ИЧДЭГГҮЙ ХУЛЧГАР. МАРГАЖ УДААД БАЙХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ИЛҮҮ СУРГУУЛИА ЗОХИЦУУЛ

139.5.218.103Зайл   • 2019, 10 сарын 15. 17 цаг 40 минут

ЭНЭ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ ГАДНЫ ХӨТӨЛБӨР ЭЛДЭВ ГУНШИНТАЙ СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА. ШАЛГАЛТ АВЧ БУЙ НЭРЭЭР БӨӨН МӨНГӨ ХУРААНА ЭЦЭС СҮҮЛДЭЭ МӨНГӨ ӨГСӨН ЛУЙВАРЧДЫН ХҮҮХЭД ИХЭНХДЭЭ ЦУГЛАРСАН БАЙДАГ. ТЭР ШОМБОГОР ЗАХИРАЛ НЬ ХҮНИЙ НААНА ЦААНА ГАРЧ ҮНЭГЭН АЖЛЫГ МЯНГА МЯНГААР ХИЙДЭГ. 200 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ 2000 ХҮҮХДИЙН ЭРХЭЭС ДЭЭГҮҮР ТАВИНА ГЭДЭГ НӨГӨӨ Л ХУЛГАЙЧДЫН ГАР ХӨЛНИЙ ОРОЛЦОО ОРСОН БОЛООД ТЭР! ХОД ИРГЭДЭЭ ХҮНДЭЛЖ ЦӨӨН СУРАГЧИДТАЙ МОГШОЛ ТЭМҮҮЛЭЛИЙГ НҮҮЛГЭХ НЬ МӨНГӨ ЗАРДЛЫН ХУВЬД Ч ШИЙДЭЖ БОЛОХ АСУУДАЛ. АРДЫН ХҮҮХЭД АД ҮЗЭГДЭЭД БАЙНА

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 15. 21 цаг 16 минут

Cham shig bolovsroliin talaar A ch oilgoltgui nuhurt gunshin shig sonsogdoj baigaa baih. Yamar heregteig ni ch medehguie. Tatan buulgahiig ni cham shig ork shiidehgui. Ireeduid uls orniiig chini avch yavah terguunii suragchid surch tugsdiiin. Medej av!

124.158.95.138ZOCHIN   • 2019, 10 сарын 16. 7 цаг 45 минут

Ene neg bugs doloogch tendees heden haltar tugerug olj iddeg yum baina.booj uhchih geed comment buhniig eserguutseed baihiin.Er ni bol tomchuudiin mungu oloh bizness shuu dee naad tulburtei surguuli gedeg chini.

43.242.243.52Зочин   • 2019, 10 сарын 15. 20 цаг 44 минут

Маш буруу ойлголттой байна.

202.9.43.183Зочин   • 2019, 10 сарын 15. 16 цаг 51 минут

Угаасаа 1 ангид цөөхөн хүүхэд суралцлах төлөвлөгөөтэй баригдсан барилга юм чинь Монгол тэмүүлэл нүүлээ гээд 33 хүүхэд тэр ангидаа л хичээллэнэ, халууцсан хэвээр байна. Монгол тэмүүллийг нүүлгэх биш, том саруулхан анги танхимтай сургуулийг яаралтай барьж өг гэж шаардаачээ

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 39 минут

133р сургуулийн захирал Дэжидсүрэн та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй шүү. БСШУЯ-НЫ сайдын тушаал хэдэн оны хэдэн сард гараад Монгол Тэмүүлэлийг нүүлгэ гэсэн байна вэ? эцэг эхчүүд бидэнд тэр тушаалаа үзүүлнэ үү? Сайд нь ганцхан таньд өгсөн юм уу? Батдэлгэр гэж нөхрийн үгээр ингэж илт худлаа ярьж яамны сайдаар гүтгэж болохгүй эргээд өөрөө хэрэгт орно шүү дээ!!!

59.153.113.153Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 24 минут

MANii bairiig yamar hurdan barilaadaa,,ardiin hvvhdvvd bolohoor tervv

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 09 минут

Төр засаг гэж байдаг бол ийм увайгүй Батдэлгэр мэтийн үйлдлийг таслан зогсоохгүй бол дараа дараагийн олон Батдэлгэр гарч ирж төр засгаа шантаачлах хүний өмч хөрөнгийг улсын хувийн гэхгүй бүгдийг шууд дээрэмддэг болоход ойрхон байна шүү.

202.131.231.164ажилчин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 06 минут

БҮК-1 ийн хүчин чадлыг үз, хавар эхлэхэд намар ашиглалтанд орно. Одоо ч хожимдоогүй ЭРЭЛ дээр яваад ир үзэж сонирх, чанар, хурдыг мэдэр. Газар хөлдөхөөс өмнө сууриа ухвал хавар ашиглалтанд орно, улс төржихгүй л бол бид үзүүлнэ дөө үзүүлнэ.

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 42 минут

133р сургуулийн барилга 8-р сараас хойш баригдаад эхэлчихсэн одоо 40гаруй хувийн гүйцэтгэлтэй хэвийн явж байгаа

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 00 минут

Орон сууц зарсан барилгын компаниуд болон хүлээж авсан улсын комиссын улсуудаас сургууль цэцэрлэгээ нэхэх хэрэгтэй. Түүнээс шалгалтыг нь өгөөд тэнцээд сурч байгаа хүүхдүүд тухайн үед төр засаг сургуулийг нь БЗД-ИЙН 26р хороонд шийдэж өгсөн өөрөө өнөөдөр буруутан болж өөрсдийн байрнаасаа хөөгдөх ёсгүй. Эрүүл ухаанаар бодоод үзээрэй

202.179.24.112suicide sheep   • 2019, 10 сарын 15. 14 цаг 59 минут

202.179.24.112Зочин   • 2019, 10 сарын 15. 15 цаг 00 минут

ZA MUU HULGAICH HUCHINDEGCH GEMT HEREGTENUUDEE! ENE ULSAD ZUVHUN SURGUULI TSETSERLEGUUDIIG MASH OLON TOOGOOR BARIH BOLNO,TEGVEL BAGA ANGI AHLAH ANGIUD BUGDEEREE UGLUU 9 TSAGTAA HICHEELDEE OROOD UDUR TARDAG BOLNO,UDEES HOISH GESEN EELJ BAIH YOSGUI...

183.81.171.2Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 44 минут

24 дүгээр сургуулийн сурагчид бас суралцах нөхцөлгүй байна. Одоо хүүхдүүд нь хичээл дээрээ агааргүйтээд ухаан алдаж унаж байна. Хамар чихнээс нь цус гарч байна.

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 16 цаг 32 минут

Нийслэлийн Боловсролын газрын дарга Гантулга худлаа улс төржиж албан тушаал хөөцөлдөж ардын хүүхдүүдийг хохироож байхаар ажлаа хийгээч ээ чадахгүй бол зайгаа чаддаг сэтгэлтэй хүнд нь өгөөч ээ . Монгол Тэмүүлэл сургууль болон 133р сургуулийн асуудал өөрийн чинь албан тушаалын эрх ашгаас болж үүссэн асуудал шүү!!!

66.181.161.34Zochin   • 2019, 10 сарын 15. 14 цаг 07 минут

Unetei oron suuts borluulsn kompaniudaaraa surguuly bariulaach mongol temulliig l huuguud gargaval bolchih yom shig bainga ad uzhiin uguh huneesee ny avah yostoi yomaa neh. Adilhan l ulsiin surguuly bj .

203.91.115.53Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 53 минут

Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг нэмэгдүүлэх хэрэгтэй. 133-р сургуульд байр барьж байгаан бол тэрийгээ л хүлээнэ биздээ. Монгол Тэмүүлэл сургуулийн хүүхдүүд сурлагаараа шигшигдсэн мунадаг хүүхдүүд байдаг гэж сонссон

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 51 минут

Монгол Тэмүүлэл сургуулийн сурагчид багш захирал хүртэл өөрсдийн өрөө тасалгаагаа суллаж 133р сургуульд нэмж 3 давхартаа 2 анги олгосон үүнээс болж манай хүүхдүүд ч гэсэн гадагшаа цонхгүй ангид хичээллэж байна. ямар увайгүй хүмүүс вэ? энэ 133н захирал багш нар Батдэлгэр гэж хүнийг араас нь турхираад өөрсдөө гэмгүй царайлаад байж байдаг. Багш хүний ёс зүй гэж үнэндээ алга. Өөрсдөө зохион байгуулалтаа хийж чадахгүй хүний өмч дээрэмдэх гээд улайран зүтгэж байна. Бүх юм хууль журмын дагуу байх ёстой. Бид төр засагтай улс шүү.

202.179.25.187зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 50 минут

амралтуудын хоногийг хасахаар 5 сар хамт хичээллэх юм байна тиймээс 133-р сургууль зохицож байгаад ирэх жил шинэ байрандаа нүүх хэрэгтэй. миний хүүхэд чухал чинийх юү ч биш гэж ярих нь багш нарийн хувьд утгагүй юм шиг. бүгд монгол хүүхдүүд.

122.201.24.88Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 46 минут

BAATARBILG AJILA HI UGUI BOL OGTSOR MALG ALACH MONGOL TEMULELIG TATAN BULGA

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 15. 21 цаг 24 минут

😂 tatan buulga ch geh shig. Chinii ugeer ulsiin hemjeend shilegdej orson huuhduud surdag mundag surguuliiig tatan buulgah u? Bitgii muruud za.

43.242.243.52Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 41 минут

Монгол тэмүүлэл сургуулийн байранд байж Монгол тэмүүллийн хүүхдүүдийг түрээсийн байранд ор гэдэг чинь дээрэм хийж байна шдээ. Монгол тэмүүлэл шиг сургуулийг бүр олон болгох хэрэгтэй. Маш сайн сургууль.

202.179.24.112Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 46 минут

ZA MUU HULGAICH HUCHINDEGCH GEMT HEREGTENUUDEE! ENE ULSAD ZUVHUN SURGUULI TSETSERLEGUUDIIG MASH OLON TOOGOOR BARIH BOLNO,TEGVEL BAGA ANGI AHLAH ANGIUD BUGDEEREE UGLUU 9 TSAGTAA HICHEELDEE OROOD UDUR TARDAG BOLNO,UDEES HOISH GESEN EELJ BAIH YOSGUI...

192.82.65.189Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 28 минут

Энэ ярилцлага өгч байгаа хөөрхөн охиныг нэгнийгээ гадуурхдаг хандлагад багш боловсролын салбар төлөвшүүлж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл байна. Энэ бол боловсролд улс төр орж бусниулж байгаа тод жишээ. Хамтдаа дасан зохицож амьдрах дэлхийн иргэний чадвар хаана байна. Хамтдаа байх шийдвэр гаргаж чадах мэдлэг, боловсрол байна гэдэгт итгэж байна. Коридорт багш нар яагаад ширээгээ тавиад ажиллаж болохгүй гэж. Том боломж багш нарт олгосон байна. хамтдаа бэрхшээлийг даван туулж амжилтад хүрнэ.

150.129.142.183Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 12 минут

Шинэ сургууль барьж байгаан бол нэг жил тэснэ байгаа даа.Кембиржийн сургалттай сургууль өшөө олныг нэмэгдүүлмээр байх юм.Дүүрэг болгонд байж болдгүй юм байх даа.

49.0.212.251зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 55 минут

Яагаад 250 сурагч 25-уулаа бүлэг үүсгэн бусдаас илүү эрх эдэлж байгаа юм.Төсвөөс илүү завших уу.Кембирижийн санхүүжилтээр сурч байгаа юм уу Монголын бүх сургуулиуд жигд хүртээмжтэй байх ёстой.МАН-ын бодлогын алдаа.

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 11 минут

энэ сургууль нь өргөтгөөд олон хүүхэд авч ОУ-н хөтөлбөрөөр хос хэл дээр сургалт явуулах боломжтой боловч 133р сургуульд өөрийн байртай болтол нь 1.2 давхарга тэр чигт нь 3 давхрын хагас ангиудаас өгч хичээллүүлж байгаа тул бүрэн хүчин чадлаараа хичээлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байнаа. Эцэг эхчүүд бид ч гэсэн энэ сургууль ямар их боломж олгодог өгөөжийг нь мэддэг болсон учир улам өргөжөөд илүү олон хүүхэд хамрагддаг болоосой гэж бодож байна.

202.179.24.112Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 41 минут

ZA YU HULGAICH HUCHINDEGCH GEMT HEREGTENUUDEE! ENE ULSAD ZUVHUN SURGUULI TSETSERLEGUUDIIG MASH OLON TOOGOOR BARIH BOLNO,TEGVEL BAGA ANGI AHLAH ANGIUD BUGDEEREE UGLUU 9 TSAGTAA HICHEELDEE OROOD UDUR TARDAG BOLNO,UDEES HOISH GESEN EELJ BAIH YOSGUI...

202.179.24.112Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 51 минут

ZA MUU HULGAICH HUCHINDEGCH GEMT HEREGTENUUDEE! ENE ULSAD ZUVHUN SURGUULI TSETSERLEGUUDIIG MASH OLON TOOGOOR BARIH BOLNO,TEGVEL BAGA ANGI AHLAH ANGIUD BUGDEEREE UGLUU 9 TSAGTAA HICHEELDEE OROOD UDUR TARDAG BOLNO,UDEES HOISH GESEN EELJ BAIH YOSGUI...

64.119.18.116Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 39 минут

Жавхлан гишүүндээ хандаач . Тэрнийг та нар орой дээрээ суумал бурхан чиг залчихаад байх юм тэр чинь кнопоо зарж хэдэн тэрбум олсон бас тойрогтоо 10 тэрбум зарах эрхтэй биз дээ . Тэр мөнгөөр нь 1 байтугай нилээн хэдэн сургууль барина шүү .

203.91.114.244Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 11 минут

Ж. Энхбаяр гишүүний тойрог

66.181.161.103Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 20 минут

Энэ чинь хувийн сургууль биш шүү дээ

66.181.161.103Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 18 минут

Монгол тэмүүлэл өөрийн байрандаа байгаа болохоор нүүхгүй байлгүй дээ. Яам энэ засаг түрээсийн байрыг нь зохицуулж өгнө биз. Тэгээдч монгол тэмүүлэлийн хүүхдүүд шалгалт өгч тэнцсэн болоод л энд сурч байгаа хэн нэг дарга нарын хүүхдүүд биш ээ

202.9.43.68Зочиг   • 2019, 10 сарын 15. 13 цаг 00 минут

Ихэнхи нь арын хаалгаар орсон дарга нарын хүүхдүүд Гааль, мэргэжлийн хяналт, яамдын...хүүхдүүд байдаг юм билээ том мотортой

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 17 минут

хүнийг интернет ийн араас гүтгэж бол болох байх. Монгол тэмүүлэл сургуулийн хүүхдүүд ямар их хичээж мэрийж сурдагыг мэдэх нэг нь маш сайн мэднэ. Чам шиг хүний хотоор үг хийсэн гарууд ингэж ярьдаг байх. Баримтаа гаргаад дэлгээд үзүүл хүн худлаа гүтгэж байхаар оркоо

202.9.43.119Зочин   • 2019, 10 сарын 15. 10 цаг 10 минут

МТ-г гуйж орчоод одоо хонь минийх гээч болж бгаа гэсээн 133.МТ нүүгээд ч тэр умгар байранд тэр 1600 хүүхэд чинь багтахгүй.Шударга бай

202.9.43.68Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 05 минут

Эхлээд 133 дугаар сургууль гээд том хаягтай байсан, Монгол Тэмүүлэл 115-аас хичээл эхэлсэн хойно хоцорч нүүж ирээд бүх бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж авсан, Үнэн хэзээд гарч ирнэ , шүүхийн шатанд яваа удахгүй Монгол Тэмүүлэл явна

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 44 минут

баримттай юм яриа Монгол Тэмүүлэл сургууль урд нь бий болчихсон сургууль учир нүүж суухад зардал цаг орсон юмаа 133 шиг дөнгөж цаасан дээр 2017 оны 9.1нд бий болсон бол шууд 9.1нд нүүж ирэхэд болох байсан тэгээд ч төрийн гаргасан шийдвэрийг хэн нэгэн өөрт ашигтайгаар худлаа тайлбарлаад явбал энэ улсад хууль ёс төр засаг гэж хэрэг алга Батдэлгэр мэт нь олон хүн дагуулж жагсааж чанга хашгарч хүний өмч дээрэмдэх тулган шаардаж хуулиас гадуур юм болноо энэ сэтгүүлч ч гэсэн тэнцвэртэй мэдээлэл хүргэх хэрэгтэй.

66.181.170.130Зочин   • 2019, 10 сарын 15. 9 цаг 56 минут

Монгол тэмүүлэл байрандаа үлдэх ёстой.133 сургуулийн байр шинээр баригдаж байгаа.Яах гэж ингэж шантаажчидын гар хөлөөр ингэж явдаг байнаа.Ирэх намар л гэхэд сургууль нээлтээ нийнэ.

202.9.43.68Зочин   • 2019, 10 сарын 15. 13 цаг 09 минут

Тиймээ шинэ барилгын захын цаана эзгүй хээр газар дөнгөж сургуулийн суурийг нь барьж байгаа. Хүүхэд орой үдэш хүйтэнд яаж тэр хол эзгүй хээр явахав дээ. Хөдөө орон нутагт ч тийм эзгүй хээр сургууль барьдаггүй байх

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 22 минут

Нийслэл чадлаараа газрын асуудлыг нь шийдээд өгч байна. Одоо сургуулийн барилга нь баригдаад 40% байна. Өөр одоо ялгах гээд байгаа оркууд вэ? Хүний өмнөөс амьдарч байгаа биш таалагдахгүй байгаа бол тэр хөдөөрүүгээ сумандаа очиж амьдар ядаж сургууль нь ойрхон байх

59.153.112.104Amaraa   • 2019, 10 сарын 16. 0 цаг 36 минут

Tiim shuu. Anhnaasaa yah gej surguuliguu duuregt nuuj irsiin. Huuhdee yamar surguulid yavuulahaa ehleed bodmoor yum. Ternees gadna bair ch gui baihad ene 133 r surguuliig baiguuldag bainaa. Etseg ehchuud ni aimar yos zuigui buduuleg humuus baihiin. Uursduu erhbish hunii yumiig bulaah geed chichreed baigaagaa medej baimaar. Ichdeggui yum baihdaa

43.228.131.196ХӨӨРХИЙ   • 2019, 10 сарын 15. 9 цаг 37 минут

ХӨӨРХИЙ ДӨӨ МУУ ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ 3 ЫГ ҮНЭН ДОРД ҮЗЭХ ЮМАА ЭНЭ ТӨРД БАЙГАА ДҮП НӨХДҮҮД, ТЭГСЭН МӨРТӨӨ БАР ЗОЧИД БУУДАЛ, ТҮРЭЭСИЙН АЖЛЫН БАЙР БОЛХООР АРД ИРГЭДИЙН ГРАЖ, ГЭР ХОРООЛОЛЫГ ХУДАЛ ХЭЛЖ НУРААЖ БАЙГААД НҮҮЛГЭЖ БАРИНА. УГ НЬ УЛСЫН ДҮР ТӨРХ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖЛӨӨС ЭХЭЛДЭГ ГЭДЭГ ДЭЭ. НЭГИЙГ БОДНО БАЙГА ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДЭЭ.

66.181.187.60Зочин   • 2019, 10 сарын 15. 9 цаг 27 минут

Монгол тэмүүлэлд өөр байр түрээслэх боломж олгооч ээ.

103.11.195.4Зочин   • 2019, 10 сарын 15. 9 цаг 16 минут

ali ch surguuliin huuhdiig yalgaj bolohgui erh ni zurchigduj bolohgui salbariin yam ni , garts gargalgaa oloh yostoi uuregtei , hamt hicheelelj bolohgui bgaag ni tailbarlaad uzuuleed bna bagtaj yadaj bhad hamt hicheellej bolno geed bdag yaadag mal ve

103.194.176.117зочин   • 2019, 10 сарын 15. 9 цаг 14 минут

1995 оноос хуучинаар Гэгээрлийн яамыг үгүй хийж Хувийн сургууль нэртэй мөнгө хүүлэгч бүлэглэлийг бие болгосон ардчилалын анхдагчын нэг элбэгдорж гуай эрдэнэт үйлдвэрээс жил болгон 44 тэрбум төгрөгний урамшуулал авдаг тэр их мөнгөөр 1 хүнд биш харин тэр 4 ээлжээр хичээллэж байгаа сургуулийн асуудал болон ЕБС сурч буй сурагчдын номны асуудалыг бүрэн шийвэрлэх мөнгө шүү дээ

202.131.248.250зочин   • 2019, 10 сарын 15. 8 цаг 25 минут

Монгол тэмүүлэл сургуультай хамт хичээллэж болно шүү дээ,аль хүүхдийг ялгах юм бэ?

122.201.19.99Зочин   • 2019, 10 сарын 15. 8 цаг 06 минут

Эргүй сайд нь хувийн сургуулийг хөөж гаргаачэээ

202.126.89.41Зочин   • 2019, 10 сарын 15. 14 цаг 26 минут

Монгол Тэмүүлэл сургууль БСШУЯ-НЫ харьяа улсын сургууль мэдээллээ зөв олж байж баримттай бич . Юм унш тэгвэл ядаж зөв бичдэг болно. Гэхдээ худгийн мэлхийн дээр үг заагаад ч сурахгүй л дээ

202.126.88.135Зочин   • 2019, 10 сарын 15. 12 цаг 43 минут

Jinkhene ork baina daa. Huuj garga ch geh shig. Zavaan buduuleg. Yalzarsan

202.9.43.119Зочин   • 2019, 10 сарын 15. 10 цаг 11 минут

Зөв бичиж сур үнэн мэдээлэл олж байж дуугарч бай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.