Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Зөвшилцлийн ажлын хэсгийн хурлаас ойлголцсон хоёр саналыг дэмжлээ. Тодруулбал, АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гурван санал тусгахыг шаардсан.
1. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
2. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх
3. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах
Тэгвэл Зөвшилцлийн ажлын хэсгийн хурлын үр дүнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болон Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх гэх хоёр саналыг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах боломжтой гэж ойлголцолд хүрсэн. Ингэхдээ сонгуулийг холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлнэ гэдэгт санал нэгджээ.
Байнгын хорооны хурлын эхэнд эл хоёр саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү АН-ын зөвлөлөөс тавьсан "Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах" саналыг Үндсэн хуульд тусгахаар байнгын хороо дэмжлээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ан нам сонгогдохоо больсон лаларууд ахиж төрд гарж зуслах гэж бна лда улам манантаж бна
Namin jagsaaltin nuguul turiin daisnud.olgorhiud shuud songogdono gesen ug.ene muu an namin novshudas danda butehgui muu uym garnaa
Zuv bolloo
Манан арилахгүй юм байна Удахгүй намын жагсаалтаар гэх вий.Иймээс лУИХ тарах нь зөв юм байнааааа.
ерөнхийлөгчийн засаглалтай болох түвшинд арай хүрээгүй юм биш үү