2019 оны 11-р сарын 14
8 цаг 40 минут

"Шавь" цогцолбор сургуулийн захирал: Би өрөөгөө голоогүй

Өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд өрөөгөө голоод сурагчдын хичээлийн танхимыг суллаж, өөрийнхөө өрөө болгосон ЕБС-ийн захирлын тухай мэдээлэл цацагдаж,  олон хүнийг бухимдуулсан.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Д.Мөнхбаатар гэх хүн "Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургууль 5000 гаруй сурагч, 250 гаруй багш, ажилтантай гэхээр улсдаа эхний гуравт орохоор том сургууль. н.Тунгалаг гэж тулхтай, чадвартай захирал байж байгаад энэ жил тэтгэвэртээ гарч, түүний оронд тус сургуулийн сургалтын менежер Г.Бүрэнмэндийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Шавь цогцолбор сургууль Тунгалаг захирлын үед хичээлийн 4 дэх байраа бариулсан нь саяхан олон дарга нар сүр дуулиантай очиж нээлт хийсэн. Гэтэл мөнөөх түр захирал маань хуучин захирлынхаа олон жил суусан өрөөг голж, тавилгуудыг нь гаргаж хаяад зогсохгүй шинэ байрандаа бүхэл бүтэн нэг ангийг суллан тухалжээ. Ийм ёс зүйгүй, ийм увайгүй, ийм тансаглах дуртай хүнээр захирал тавьж болох уу. Тэр захирлын тухалсан ангид 2 ээлжээр 70 хүүхэд л лав суралцах боломж байсан. Ийм тооны хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчөөд тансаглахаар улайрч байгаа хүн захирал бүү хэл багш хийх ч эрх байхгүй" гэх мэдээллийг нийтэлсэн юм.

Тиймээс бид тус сургуулийг зорьж, Г.Бүрэнмэнд захирал болон багш нарын төлөөлөлтэй уулзаж,  учир шалтгаан, нөхцөл байдлыг тодрууллаа. 

Г.БҮРЭНМЭНД: Надад дургүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хийж байгаа ажил болов уу гэж харж байна

/"Шавь" цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

-Цахим орчинд цацагдсан шиг өрөөгөө голсон, тавилгуудыг нь гаргаж хаясан зүйл байхгүй.  Хуучин захирлын хэрэглэж байсан сандал, ширээг би энэ өрөөндөө аваад ирчихсэн хэрэглэж байгаа. Манай сургууль дээр "Дэлхийн зөн"-гийн сэтгэлзүйч ажилладаг. Хүүхдүүдтэй уулзаж ярилцах шаардлага гардаг учраас өрөө гаргаж өгнө үү гэсэн албан бичиг "Дэлхийн зөн"-гөөс ирсэн. Уг нь өнгөрсөн жил нэг жижиг өрөөнд суудаг байсан ч тэр  нь хэтэрхий хүйтэн, тухгүй учраас хүүхдүүдтэй ярилцаж, зөвлөгөө өгөхөд хүндрэлтэй байдаг. Тийм учраас өөр өрөө гаргаж өгөхийг хүссэн юм. Тэгэхээр нь би өрөөгөө суллаж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Бас манай "Шавь" цогцолбор сургууль хичээлийн дөрвөн байртай. Санхүүгийнхэн нэг байрандаа суудаг. Тэр нь энэ байрнаасаа жаахан зайтай учраас ядаж нэг санхүүгийн хүн байх шаардлагатай гэж үзээд энэдээ  нэг санхүүч авч ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр хүнд бас нэг өрөө хэрэг болсон. Тиймээс би өмнө нь н.Тунгалаг захирлын төлөвлөснөөр энэ байр руу ороод,  хуучин өрөөндөө сэтгэлзүйчийг оруулаад,  нарийн бичиг суудаг байсан үүдний өрөөнд нь нийгмийн ажилтнаа оруулсан. Харин нийгмийн ажилтны суудаг байсан өрөөнд нь Санхүүгийн хүнийг оруулсан.

Би энэ өрөөнд суугаад хоёр долоо хонож байна. Өмнө нь н.Тунгалаг захирал байхдаа энэ шинэ сургуулийн нэг өрөөг захирлын өрөө болгохоор төлөвлөсөн байсан. Тэр нь маш том анги байсан . Тиймээс  би тэрийг нь анги болгосон. Оронд нь сургуулийн хамгийн жижиг ангийг нь өөрийнхөө өрөө болгосон. Энэ тэгж хүнд адлуулан барин дурлаад байхаар өрөө ч биш.  Дээрээ спорт заалтай учраас маш их чимээтэй өрөө. Гэтэл яагаад ийм асуудал үүсээд байгааг ойлгохгүй байна. Би бодохдоо надаас өө хайсан,  дургүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хийж байгаа ажил болов уу гэж харж байна" гэсэн юм.

БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ: Г.Бүрэнмэнд түр захирлыг албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй

Харин тус сургуулийн зарим багш нар нь "Өөрийнхөө эрх ашгийн төлөө хүүхдүүд хичээллэх зориулалттай анги танхимыг өөрийнхөө өрөө болгосон хүнтэй цаашид хамтарч ажиллах боломжгүй. Тиймээс Г.Бүрэнмэнд түр захирлыг албан тушаалаас нь огцруулах нь зүйтэй. Түүний оронд хэн ч ирсэн хамаагүй хүлээн зөвшөөрнө" гэсэн юм. 

Т.ГЭРЭЛ

 

 

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.68sukhbat   • 2023, 1 сарын 14. 10 цаг 57 минут

ene huneer hicheel zaalgaj bsan ene shine zahiral bolohgui bolood l helj bgaa bhaa.

192.82.70.122Зочин   • 2019, 11 сарын 30. 23 цаг 16 минут

Энэ багш гээд байгаа авгай нарын хийсэн гүтгэлэг байнадаа өөрсдөө захирал болчих гээд ээрч муураад худлаа ярьж байгаа нь мэдэгдэж байна

202.21.108.103зочин   • 2019, 11 сарын 14. 21 цаг 32 минут

энэ ярьж байгаа нөхдүүд багш гэж хэлэхэд хэцүү хүмүүс байна даа.яаж түмний хүүхдүүүд сургадаг байнаа

202.126.89.202Зочин   • 2019, 11 сарын 14. 16 цаг 22 минут

102р сургуулийн багын менежер байхын л хорчин гар байсан. Өөрт нь хов ярьдаг хүмүүсээ яах ч гүй. Эсрэг хүмүүсээ аймаар дарамталдаг байсан. Бас захиралтайгаа н ...

202.179.31.40эцэг эх   • 2019, 11 сарын 14. 13 цаг 03 минут

Намаар томилогдож, даргын хэнээ туссан нь хүний араншин байна.Анги дүүргэлт их байхад ангиа албаны өрөө болгодог муухан л захирал байна.Захирлын албан тушаалаар эрх ямба эдлэхэсээ илүү хүүхдэд ээлтэй л дарга баймаар байх юм даа. Ажил албаа төлөвлөх нэг л ширээ байхад болно ш дээ

202.179.31.40Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 04 минут

өө өөрийнхөө ямбыг бодсон хоосон толгойтой ТОМ захирал вэ

202.70.34.238Зочин   • 2019, 11 сарын 14. 12 цаг 36 минут

shiljiltiin niigemd baahan chanartai chanargui hyviin surguuliud bi bolson tednii buteeluud odoo jinhen alaltsaj baina daa. Dund surguulidaa dund surch baisan ymnuud huuhduuded hicheel zaah gej yu baidag ym be?! buun heruul6

59.153.114.29Багш нар   • 2019, 11 сарын 14. 11 цаг 28 минут

Багш нарын хооронд яс хаяж, турхирч, өдөж хатгаж байдаг Д.Мөнхбаатар гэж хэн бэ. Нэг үйлдвэрчний байгууллагын нэр барьсан, аль ч билээ нэг сургуульд нийгмийн ухааны багш хийж байгаад хөөгдсөн, дандаа хэл ам таталж явдаг, Яамыг ч ажил хийлгэдэггүй нэг этгээдийн хийж байгаа ажил байх. сургуулийн багш нарын хамгийн адгийн, ажилдаа муу, хэл ам хийдэг хэсэгтэй найзалж, хар мэдээ, данс цуглуулж явдаг ийм тэмцэгч гэж хаана ч байдаггүй. сургуулийн багш нарын олонхийн саналаар шийдэх хэрэгтэй. Эхлээд Мөнхбаатар гэгч хэн болохыг тодруулцгаая.

122.201.21.182зочин   • 2019, 11 сарын 14. 11 цаг 24 минут

Өөр ,хэн ч ,ирсэн ,хамаагүй ,гэдэг ,нь сонин,тайлбар ,байна. Атаарахсан ,хүмүүсийн ,яриа ,байна.

66.181.170.130Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 45 минут

Энэ өгсөн ярианаас нь л ашиг сонирхол байсан нь харагдаж байна ш тэ.. Юун Дэлхийн зөн.

202.21.103.230Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 23 минут

za da heden ataarhuu nuhduud ene nuhriig zahiral bolchih vii gej aigaad l hor nairuulsan bna ene nuhur n ch gsn jinhleegui bj ***** ymaar oroldood uuruu unaj bna daa kk

202.179.27.53Зочин   • 2019, 11 сарын 14. 10 цаг 20 минут

дэлхийн зөнгийнхөн хүүхдүүдтэй уулзаж яадаг юм бол шашний байгууллага биз дэ

64.119.20.89баасан   • 2019, 11 сарын 14. 9 цаг 46 минут

тэтгэвэрт гарсан хуучин захирал багш нараа шинэ хүий зүг турхирч ажлын хийлгэхгүй байна Хааны алба халаатай шүү хуучин захирлын хувийн хувийн өмчийн сургууль биш ... одоо болноо таныг тэтгэвэрт гартал харж үзсэн юманд хязгаар бас байдаг юм шүү

64.119.21.116Онч   • 2019, 11 сарын 14. 11 цаг 17 минут

Яг зөв.Голоор нь хэлсэн байна. ТИЙМ ШҮҮ.

202.179.26.28zochin   • 2019, 11 сарын 14. 9 цаг 44 минут

manaihan ygaad iim muuhai ataarhuu bdag yum be huuchin zahiraliin orond medeed hiij chadah huniig l tavsan bga sh de bagsh nar n araathaj uheh geed l hudlaa ynz buriin yum yrij bga biz

122.201.21.74Зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 27 минут

өө энэ багш нар нь сонин хүмүүс байнаа. энэ шинэ захирлыг дээрлэхээд байна ш дээ. Шавийнхан ахлах ангийн хүүхдүүдийн хүмүүжилд маш сайн анхаарахгүй бол орцонд архи, тамхи хэрэглээд яваад байна шүү!!!

64.119.16.120зочин   • 2019, 11 сарын 14. 9 цаг 12 минут

Багш сэхээтнүүд гэх бас л тамын тогооныхон.Хүүхдүүд тань жинхэнэ муу үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүс нь хажууд нь л байж байна ш дээ.

202.21.100.210Зочин   • 2019, 11 сарын 14. 8 цаг 54 минут

tsaichixsan garuu

66.181.169.70etseg ekh   • 2019, 11 сарын 14. 8 цаг 52 минут

ene zahiral khuukhniig boliulah heregtei, hamt olnii uur amisgal chukhal shu. Khuukhduudin min khicheellekh angi tankhimiig oorinkhoo oroo bolgodog iim menejer khereggui.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.