Үр хөндсөн ургийг гудамж талбайд хаясан хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагад ургийн цогцос оллоо гэх дуудлага их ирдэг. Энэ даруйд цагдаагийн байгууллагаас эцэг эхийг нь олж ирлүүлэх ажиллагаа явуулдаг. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус дүүрэгт байрлах нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэг аборт хийгээд улмаар ургийг гудамж талбайд хаядаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөрдөн шалгалт явагдаж байгаа учраас тоон мэдээлэл өгөх боломжгүй. Надад авагдсан мэдээллээр хэд хэдэн удаагийн үйлдэл гэсэн зүйл яригдаж байна. Тиймээс нарийн мөрдөн шалгалт явагдана. Энэ төрлийн хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авна. “ гэв.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тийм эмнэлэгийг хаах хэрэгтэй
Энэ бүл хувийн эмнэлгүүдийн дүр зураг
Энэ мал их эргүй мэдэгдэл хийнэээ эзэн холбогдогчийн тогтоох ёстой байгуулага нь цагдаа мөн биз дэ хоёр үзүүртэй хэрүүлйин алим шидээд одоо чинь янханууд оюутнууд эмээр зулбаад байгааг мэдэхгүй яриад байгаа юмаа даа мал
худал зүйл битгий яриа. ураг гэдэг ямар байдгийг эмнэлгийнхэн болон хувь хүмүүс мэдэж байгаа. Үр хөндөлтөөр бол ураг гарахгүй шүү дээ. Ураг бол дутуу төрөлт .....