2019 оны 11-р сарын 14
12 цаг 20 минут

Б.Отгонсүх: Сургуулийн 40 автобусанд байршил тогтоогч суулгаж, эцэг, эхчүүдийн гар утсанд нь мэдээлэл өгнө

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургуулийн автобус явж эхлэхээр болсон талаар тодрууллаа. 

-Нийслэл маргаашнаас эхлэн бага ангийн хүүхдүүдийг тээвэрлэх сургуулийн автобусыг туршилтаар явуулж эхлэнэ гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог. Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон.

Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон.

Мэдээж бид хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавиж ажиллаж байна. Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдана.

Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчдаа унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. 

-Сургуулийн автобусны зардлыг хэн хариуцах вэ? 

-Эхний ээлжийн туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийж байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгөөд тогтмол хийгдэх тохиолдолд жил бүр нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгаад явах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлээс чамлахааргүй санхүүжилт гарч байгаа. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. Ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байна.  

-Цахим орчинд иргэдийн зүгээс энэ ажлыг маш их дэмжиж байна. Гэвч яагаад зөвхөн бага ангийн сурагчдыг зөөхөөр болов, дунд ангийг нь хамруулж болоогүй юу зэрэг саналууд их бичсэн байсан? 

-Эхний ээлжинд бид туршилтаар явуулж эхэлж байна. Туршилтын хугацаанд асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид тухай бүрт нь цаг алдалгүй шийднэ.

-Энэ ажил нь нийслэлийн төсөвт суугдсан ажил биш учраас санхүүжилтийг зохицуулах, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийн төлөө Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан харьяа газруудад үүрэг, чиглэл өгч маргаашнаас ажил болгож эхлүүлэхийг үүрэг болгосон.

-Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газраас судалгаан дээр үндэслэж сургуулиудаа тогтох, нийтийн тээврийн газраас маршрутаа гаргах, автобусны аюулгүй байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байна. Миний бие салбар хариуцсан төслийн удирдагчийн хувиар тогтмол хяналт, шалгалт хийж, удирдлагаар ханган ажиллаж байна. 

-Сургуулийн (хүүхдийн) автобус нь бусад нийтийн тээврийн автобуснаас ялгагдах шинж тэмдэг байгаа юу? 

-Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм. Энэ талын холбогдох мэдээллүүдийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөөд явна. 

Arslan.mnArslan.mn

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.87.250Монгол   • 2019, 11 сарын 14. 15 цаг 47 минут

Эцэг эхчуудээс нь тодорхой хураамж аваад бугдийг нь зеех хэрэгтэй. Том оврын биш зундаа жуулчинд явдаг дунд оврын автобусуудыг гэрээлж давхар ашигтай зуйл зохион байгуулаач энэ ажил санаачлагч нар

202.21.113.66Зочин   • 2019, 11 сарын 14. 13 цаг 42 минут

зөв ажил байна. Гэхдээ 5 гэж хязгаарламааргүй байна. 6, 7-р ангийн эмэгтэй хүүхдээ ганцаараа яв гэхэд аймаар болсон цаг шүү дээ

202.179.25.249ИРГЭН   • 2019, 11 сарын 14. 13 цаг 11 минут

ХҮҮХДИЙН УНААГ ЯПОН ЧАНАРТАЙ УНААГААР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

66.181.170.130Зочин   • 2019, 11 сарын 14. 12 цаг 28 минут

зөв зүйтэй ажил эхлэж байгаа юм байна. хаа хаана хариуцлагатай байж ажил хэрэг болгоосой.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.