2019 оны 11-р сарын 28
8 цаг 30 минут

METRO хот: Суултуур дотор нь бие засаад, усаа татаад сурчих

Албан байгууллагын болон нийтийн бие засах газар орохоосоо айдаг, сэжиглэдэг л биз дээ. Хэн хүнгүй л тэгдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл нийтийн бие засах газрын суултуур нь хүн орохын эцэсгүй бохир.  Шалаар нь шээс урсч, ороход өмхий самхай нь дийлддэггүй.  Цэвэрлэгчгүй, эсвэл цэвэрлэдэггүйтэй холбоотой биш. Монголчуудын ихэнх нь өнөөдрийг хүртэл боловсон 00-д ороод цэвэрхэн бие засаад, усаа татаж сураагүйтэй холбоотой.  Нийтийн бие засах газарт битгий байгууллагынхаа 00-д суултуурынхаа гадна биш дотор нь "морь хараад", усаа татчихгүй хүмүүс байна гэж бодохоор харамсалтай. 

Зарим хүмүүс "Гэр хорооллынхон л суултуураа олж бие засаж чадахгүй. Гадуур нь шээж байгаа" гэж хэлж магадгүй.  Зөв үйлдэл гэдэг хаана амьдардаг гэдгээсээ биш хувь хүнээсээ л хамаарна. Түүнээс биш боловсон бие засах газарт ороход ус татах ёстой гэдгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй болов уу.  Гагцхүү тэд хотын соёлд суралцахгүй, эсвэл суралцахыг хүсэхгүй байна. Тиймээс суултуур дотор нь бие засаад, усаа татаж суръя  гэж уриалахаас илүү сурчихаач гэж зэмлэж байгаа хэрэг.  

Улаанбаатар хот шивтэрийн хийгээрээ дэлхийд тэргүүлсэн гэсэн мэдээлэл бий. Шивтэрийн хий гэдэг хүний ялгадаснаас  дэгддэг юм билээ. Улаанбаатарчууд хаа сайгүй, булан тохой болгонд "морь харж" байгаатай холбоотой.  Шивтэрийн хийний хор хөнөөл, муу нөлөөг тоочвол их.  Хүмүүс гадаа бие засаж байгаагаа Улаанбаатар хотод нийтийн бие засах газар байхгүйтэй холбон тайлбарладаг. Мөн албан байгууллагууд 00-оо нээдэггүйтэй ч холбох нь бий. Нэг талаараа үнэн. Гэхдээ бие засах газарт нь орсон хүн суултуурынх нь гадуур шээгээд. Эсвэл хүндээр бие засчихаад, усаа ч татахгүй хаяад явчихвал ямар байгууллага дахиж хүн оруулах юм.  

Ийм л байдлаас болоод албан байгууллагууд бие засах газраа ашиглуулахыг хүсэхгүй байна. Тэр ч битгий хэл зарим цай, хоолны газрууд хүртэл бие засах газраа түгжээд, үйлчлүүлэгчдээ ашиглуулахаас татгалзах нь ч бий. Бас л иргэдийн соёлгүй, бүдүүлэг зантай л холбоотой. Улаанбаатарт бие засах газар алга, нэмэгдүүлж өг. Албан байгууллагууд бие засах газраа нээ гэж хий хоосон хашгирч байхаар эхлээд суултуур дотроо бие засаад, усаа татаад сурчих.  Хотын соёл хотын иргэн бүхнээс эхэлнэ. 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.131.90Зочин   • 2019, 11 сарын 28. 14 цаг 00 минут

Байшингийн буланд тувт бие засаад бнаа. Ёстой шивтэрийн хийнд дарлуулж байна. Ядаж 1 давхарт амьдардаг болохоор хэцүү юм. Эсвэл зургийг нь аваад тавьдагийн билүү гэж бодож бна. БЗД-ийн натурын урд талд

202.21.115.86зочин1   • 2019, 11 сарын 28. 13 цаг 01 минут

ийм наад захын зүйл дээр соёлжих хэрэгтэй

202.131.243.190uka   • 2019, 11 сарын 28. 11 цаг 25 минут

usaa bitgii tat ene bol buruu garaar damjij uchnuun nyan baktir urjine bitgii usaa tataj bai . harin uunii orond avtomat medremgtei suultuur heregle bai malnuud min fuck you bitch ass niigga

192.82.64.220иргэн   • 2019, 11 сарын 28. 10 цаг 47 минут

өөрсдийгөө 21-р зууны иргэн цээжээ дэлдэгсдийн хичнээн нь 00-д бие засч бусдыг болон өөрөө хүндэлж чаддаг вэ? үнэндээ 00-ын соёлгүй л ичиж үхмээр амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрөөд сурчих хэрэгтэй. бие засах газаргүй гээд энд тэнд бузарлаж явахаар та өөрийнхөө хувцсыг бузарласан нь илүүтэй бусдыг хүндэтгэсэн хэрэг бус уу?

66.181.161.7Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 49 минут

Оюутны дотуур байрныхаа душ дотор хүндэрчээд гараад явсан тохиолдолыг мэдэх юм байна.Хөдөө оюутнууд үнэндээ л Орк ш дэ

192.82.65.243Орк нь байнөө   • 2019, 11 сарын 28. 9 цаг 56 минут

Сайн байна уу та өөрөө дотуур байрны душинд юу хийж явсан байх вэ,

202.55.191.194Зочин   • 2019, 11 сарын 28. 10 цаг 39 минут

Хотын орк бие засах гээд душинд явж байсан байхаа даа. худлаа хотын царайлсан юмнууд

202.21.108.149Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 40 минут

ерөөсөө хаа сайгүй жорлонгоо бариач гадуур гархаар тэр чинь олдохгүй сандраад боломжтой газар бүр бие засч бн

202.9.42.54Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 01 минут

ТҮГЖЭЭТЭИ БАИЛГААЛ БАИВАЛ ХЭЗЭЭ Ч БИЕ ЗАСЧ СУРАХГҮИ НӨХДҮҮД ИХ БИИ ШҮҮ ДЭЭ ӨМӨӨРӨХ ЮМАА МӨН ЗӨВ ОЛВОО

64.119.16.120зочин   • 2019, 11 сарын 28. 8 цаг 53 минут

Үнэн шүү. Хөнгөнөөр байтугай хүндээр бие засчихаад усаа татахгүй гараад явчихсан байдаг эмэгтэй 00 шүү дээ. Соёлтой боловсон болтол наян жил

172.58.83.254Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 40 минут

Тийм ээ. Наян жил хүлээмээргүй байна шүү дээ. Ганц 00-ийг зөв ашиглах биш, гудамжинд хогоо, нус цэрээ хаяхгүй, хулгай хийхгүй байдаг соёлд даруйхан суралцмаар байна шүү дээ. Ямар арга чарга байж болохыг нээлттэй ярилцах хэрэгтэй байна. Нэрэлгүй дээр доргүй суралцацгаая. Олон шашин сүм хийд

172.58.83.254Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 51 минут

... Нэрэлхэлгүй, бүгд суралцая. Энд олон шашны сүм хийдүүд, сэсэгтэн олондоо, оюун санаанд нь ортол уруулж болно биз дээ. Шүтлэггүй хүмүүст нь хуулиар, эдийн засгаар ойлгуулж болохгүй гэж үү. Манай орон цөөхүүлээ юм чинь бүгдээрээ хоггүй, хулгайгүй болчихвол мөн сайхан аа. Аялал жуулчлал ч хөгжиж, улсын маань, ард иргэдийн маань нэр хүнд өсч, амьдрал ахуй ч эрс сайжрана шүү дээ. Яаж богино хугацаанд ухамсараа, ёс зүйгээ зохих хэмжээнд аваачих вэ? Улс орон даяр компанит ажил, нөгөө соёлын довтолгоо гэдэг шигээр өрнүүлж болохгүй гэж үү???

172.58.83.254Зочин   • 2019, 11 сарын 28. 9 цаг 52 минут

.., ухуулж, ...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.