АЙЛЧЛАЛ: Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал солилцов

Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал эхний өдрөө үргэлжилж байна. Тэрбээр дөнгөж сая ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзлаа.

Уулзалтад Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Батболд, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа зэрэг албаны хүмүүс оролцсон бол ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В. Гордеев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Уулзалтын  эхэнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд таныг ОХУ-д тавтай морилохыг  хүсье. Энэ бол таны Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны айлчлал юм. Мөн 9 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлал боллоо. Би Монгол Улсад хийсэн айлчлалуудаа дурсдаг. Энэхүү богино хугацаанд танай улс өөрчлөгдөж, хөгжсөн гэдгийг баттай хэлж чадна. Монгол Улс бол манай найрсаг түнш юм. Дэлхийн II дайн, аугаа эх орны дайны үеэр үзүүлсэн Монгол улсын тусламжийг бид үргэлж санадаг. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр манай Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр олон төрлийн яриа хэлэлцээрүүд хийгдсэн. Энэ яриа хэлэлцээний үеэр хоёр орны хил орчим, эдийн засаг хамтын ажиллагаа зэрэг Монгол Улсын сонирхсон бүхий л асуудлыг хэлэлцсэн гэж найдаж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрхэмсэг ноён Д.А.Медведев тантай уулзаж байгаадаа баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг танд хүргэж байна. Монгол, ОХУ хувьд олон жилийн найрсаг харилцаатай улсууд юм. Би 9 жилийн дараа хийгдэж буй айлчлалд Ерөнхий сайдын хувиар таны урилгаар айлчилж буйдаа баяртай байна. 9 жилийн өмнө Ерөнхий сайд С.Батболд айлчилж байсан юм. Энх цагийн үед, дайны цагийн үед ч хамтдаа байж ирсэн яруу түүхтэй ард түмэн билээ бид. Энэ жил Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой болж Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчилсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны төвшин улам өргөжин нэмэгдсэн. Манай хоёр орны хооронд улс төрийн харилцаа маш өндөр байдаг. Энэ бол түүхэн ах дүүгийн харилцаатай холбоотой юм. Харин сүүлийн жилүүдэд нэг харилцаа бага зэрэг саарсан нь эдийн засаг, худалдааны асуудал юм. Цаашдаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар бид хоёр талаас хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын комисс их сайн ажиллаж байгаа” гэв.

 Ийнхүү уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев нар баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, хоёр орны төлөөлөгчид хамтын ажиллагааны нийт 12 төрлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

 Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 1 2 3 4 5 6 7 уншина уу

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.147.33зочин   • 2019, 12 сарын 4. 11 цаг 29 минут

хөрштэйгөө олон чухал гэрээ хийсэн байна сайшаалтай хэрэг.цөмийн эрчим хүч ч мөн чухалдаа.баялаг байна хамтарч болно.хөгжлийн гэрэл ч аслаа

64.119.16.152Зочин   • 2019, 12 сарын 3. 21 цаг 41 минут

Нууц биш л юм бол гарын үсэг зурсан 12 баримтаа нэрлээ ч дээ

202.179.26.158Зочин   • 2019, 12 сарын 3. 21 цаг 31 минут

DORNODRUU HIIN HOOLOI ORUULAA

202.179.26.158Зочин   • 2019, 12 сарын 3. 21 цаг 33 минут

MONGOLCHUUD MONGOLCHUUDIHAA HIIG HEREGLEHGEJ BAINA SEBIR YAKUT BURIAD TUVA VLADIVOSTOK SOLONGOS HYATAD UDAHGUI YAPON DALAI DOOGUUR HIIN HOOLOIND HOLBOGDOHGEJ BAIHAD.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.