2020 оны 1-р сарын 1
8 цаг 30 минут

2020 онд сонгууль, олимп болно

 

 

2020 онд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд олон онцлох үйл явдал болох билээ. Манай улсад болох хамгийн онцлох үйл явдал парламентын сонгууль. Харин дэлхий дахинд болох хамгийн онцлох үйл явдал нь хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпын наадам юм.  Тэгвэл 2020 онд ямар үйл явдлууд тохиох талаар онцлон хүргэж байна. 

УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль болно

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжиж, парламентын засаглалыг сонгосноос хойш 7 удаа сонгууль явуулж байсан билээ. Тэгвэл УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль 2020 оны зургадугаар сард болно. Энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоратори тогтолцоогоор явуулахаар болсон.  Урьдчилсан байдлаар улс 26 тойрог болно хэмээн ярьж байгаа.  СЕХ улс хэдэн тойрог байх, аймгуудад хэдэн мандат өгөх гэх мэт шийдвэрийг удахгүй гаргах юм.  

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно 

2020 оны зургадугаар сарын 12-нд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 16 дахь тэмцээн анх удаа тус тивийн 12 улсын 12 хотод зэрэг болно. “Евро–2020” Азербайжаны Баку, Английн Лондон, Германы Мюнхен, Данийн Копенхаген, Испанийн Билбао, Ирландын Дублин, Италийн Ром, Нидерландын Амстердам, Оросын Санкт-Петербург, Румыны Бухарест, Унгарын Будапешт, Шотландын Глазго хотуудад болох юм.

Тэмцээнд Европын шилдэг 24 баг оролцох ба нээлтийн тоглолт Ромын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд, харин аваргын төлөө тоглолт Лондоны алдарт “Вембли”-д болох ажээ. Одоогоор Европын аваргад оролцох 20 багийн нэр тодорсон.  Финландын шигшээ баг түүхэндээ анх удаа Европын аваргад оролцох эрхээ авсан нь энэ удаагийн тэмцээний онцлог болж байна. 

Токио-2020 олимпын наадам 

Хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл болох олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ий хооронд Японы нийслэл Токио хотноо болно. Монгол Улс хамгийн анх 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож байсан түүхтэй.  Түүнээс хойш 54 жилийн дараа монголчууд дахин Токио хотноо олимпын наадамд оролцох гэж байна.  Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө.   

Одоогоор манай баг тамирчид олимпын наадамд оролцох 10 эрх авчихаад байна.  Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2019 оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан юм. Харин 10 дахь эрхийг буудлага спортоор Оюунбатын Есүгэн авсан.  Чөлөөтийнхнөөс С.Батцэцэг, Т.Тулга нар аваад байгаа.  Хамгийн онцлох эрхээ авсан тамирчид бол 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд. Монголчууд түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь энэ билээ. 

“Азийн хүүхдүүд 2020”  Олон улсын спортын VII наадам болно 

Монгол Улс 2020 онд "Азийн хүүхдүүд"олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулна. Энэхүү наадам есдүгээр сард болно.  Наадмыг угтаж манай улс томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаа билээ.  Азийн хүүхдүүд 2020” их наадам зохион байгуулах тосгон нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дээрх “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлана.  Мөн энэ наадмыг зохион байгуулах хүрээнд Монголд анх удаа битүү дээвэртэй мөсөн ордон байгуулж байгаа юм.  

Бетховены мэндэлсний 250 жилийн ой тохионо 

Агуу хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен 1770 онд Германд төрсөн боловч түүнийг олон жилийн турш 1772 онд төрсөн хэмээн үзэж байжээ. Түүний мэндэлсний 250 жилийн ой 2020 он тохиох нь томоохон үйл явдлуудын нэгд тооцогдож байна.  Алдарт хөгжмийн зохиолчийн мэндэлсний ойд зориулан дэлхий даяар олон арван арга хэмжээ зохион байгуулах төлөвтэй байна. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.158Зочин   • 2020, 1 сарын 1. 19 цаг 17 минут

2020 оны онцлох мэдээ бол японд олимп болно. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.