Монголын Уулчдын Үндэсний холбооны баг тамирчид өнөөдөр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо 3-наас 5-ны өдрүүдэд болох Мөсөнд авиралтын дэлхийн цомын эхний цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
МУҮХ-ны удирдлага дор "Сутайн бор" клубын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Н.Хэрлэн, мөн клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй тамирчин Ж.Сэдэд, Хайрхан аялагч клуын тамирчин спортын дэд мастер Д.Баасандорж нар Чанчуны Дэлхийн Цомын тэмцээнд оролцохоор явж байгаа нь энэ юм.
Өмнөд хөршид 3 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд оролцохоор 16 орны 80 гаруй тамирчид мэдүүлгээ өгсөн бөгөөд Олон Улсын Уулын Холбооны дэд ерөнхийлөгч, МУҮХ-ны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал уг тэмцээнийг нээлтийн ажиллагааг нээх ажээ.
Энэхүү тэмцээний дараагаар нийт бүрэлдэхүүнээрээ БНСУ-ын Чонсон хотноо болох удаах цуврал тэмцээнд оролцох бөгөөд Улаанбаатар хайкинг клубын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр, Монголиан экспедишн клубын тамирчин спортын мастер Д.Отгонхүү нар тэдэнтэй нэгдэх юм байна.
Сэтгэгдэл бичих