2020 оны 1-р сарын 17
8 цаг 30 минут

С.Баярмагнай: Цэргийн бүртгэлд бүртгүүлэхэд 1-2 минут л шаардлагатай

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд жил бүрийн нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг явуулдаг.

2020 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажил энэ сарын  20-ны өдрөөс ирэх хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Энэ талаар НЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас тодрууллаа.

-Энэ жилийн цэргийн бүртгэлийн онцлог юу вэ?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс буюу ирэх даваа гарагийн 09.00 цагт нийслэлийн 173 хороонд нэгэн зэрэг эхэлнэ. Энэ жил нийслэл хотоос "Нэг хот-Нэг стандарт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй уялдуулан энэ жилийн цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, цэргийн бүртгэлтэй холбоотойгоор хийж байгаа ажил, арга хэмжээнүүд, сурталчилгаа гэх мэт бүхий л зүйлийг нэг стандарттай болгож байгаа. Мөн  хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд: 
  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

-Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлд хамрагдах ёстой хэчнээн хүн байдаг юм бэ?

-2019 оны статистик дүн мэдээгээр нийслэлийн хэмжээнд 348 мянга орчим иргэн байдаг. Бид Статистикийн үндэсний хорооноос илүү нарийвчилсан тоон мэдээллийг аваад, дүүргүүд рүү хүргүүлсэн. 

-Бүртгүүлэхээр очиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ л ирэхэд болно. Бүртгүүлэхэд ямар ч чирэгдэл байхгүй. 1-2 минутын дотор л бүртгүүлээд гарах боломжтой учраас бүртгүүлэх ёстой иргэд иргэнийхээ үүргийг биелүүлж, хуулиа дээдлээд заавал бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. 

-Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд яах ёстой вэ?

-Нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, 2000 төгрөгтэй очоод шинээр үнэмлэхээ нээлгээд, шууд бүртгүүлэх боломжтой. 

-Амралтын өдрүүдэд бүртгэл хийх үү?

-Хийнэ. Бямба гарагт 10.00-17.00, ням гарагт 12.00-16.00, ажлын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд ажлаа тараад харих замдаа эсвэл амралтын өдрүүдээр бүртгүүлэх боломжтой гэсэн үг.

-Цэргийн насны залуучуудын хувьд цэрэгт явах, алба хаах хүсэл сонирхол хэр байдаг юм бэ. Хангалттай байж чаддаг уу?

-Цэргийн насны залуучуудын цэрэгт явах сонирхол, хандлага нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн.  Иргэдийн ухамсар сайжирсан. Бүртгүүлэхгүй бол болохгүй юм байна. Цэргийн алба хаах ёстой  гэсэн бодолтой болж, иргэнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэйг ойлгосон байна. Харамсалтай нь тэдгээр залуучуудын 20 гаруй хувь нь эрүүл мэндээрээ тэнцэхгүй хасагддаг. 

Т.ГЭРЭЛ

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

198.16.66.141Зочин   • 2020, 1 сарын 17. 11 цаг 19 минут

нууц тоо буюу 348 мянган цэргийн үүрэгтэн байдаг гэж нууцаа задлаад сууж байх юм. Одоо үед нууцыг сейфнээс нь биш хэвлэл мэдээллээс нь шүүрдэж ухвал олох боломжтой гэж үнэн юм даа

192.82.65.120Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 31 минут

20 ноос биш 18 буюу хагас сайн өдрөөс бүртгэж эхлэхгүй малнууд юм аа

66.181.161.30Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 06 минут

hiih ajlaa olj yadsan humuusiin ajil jil bur burtguulne burtgel ni heveeree l bn sh tei.taivan stagt tiim l stereg eh oron setgeltei yum bol 18aac 50 nas hurtel bugdiig ni steregt tatchihaach

202.9.47.17Зочин   • 2020, 1 сарын 17. 10 цаг 04 минут

2 минутаас хэтэрвэл хаячихаад гараад явчиж болохын байна. Хорооны авгай нараа сайн үүрэгдээрэй дээ. Хөгшөөн

183.81.171.2Зочин   • 2020, 1 сарын 17. 9 цаг 22 минут

za burtgel ene jil yagaad oroitoj bnaa. burtguulseer baigaad sursan bna

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.