Монголд Улс 2019 онд 69.4 мянган тонн суудлын автомашин импортолсон тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Жилд 70 мянгаар өсөж байгаа автомашин Улаанбаатар хотын түгжрэлд үнэтэй "хувь нэмэр" оруулж байгаа. Авто машины тоо нэмэгдэж, түгжрэл ихсэхийн хэрээр бид замын хөдөлгөөнд илүү соёлтой оролцох хэрэгтэй байна. Нэгэнт л ойрын хэдэн жилд манай улсын нийтийн тээвэр тултал хөгжөөд, бид машинаасаа татгалзах нөхцөл бүрдэхгүй нь ойлгомжтой.
Одоохондоо машинаа унаад, түгжрээд явахаас өөр сайн сонголт алга. Гол нь замын хөдөлгөөнд оролцох соёлоо л нэмье. Нэгнээ хүндэтгэе, дүрмээ мөрдөцгөөе. Ядаж л зогсоолоос машинаа ухрааж гаргах гэж байгаа жолоочид зам тавиад өгчих сэтгэлтэй байцгаая аа, залуучууд аа. Тэртээ тэргүй түгжрэлтэй замд ганц, хоёрхон минут саатаад, нэгэндээ зам тавиад өгөхөд юу л болоо аж. Манай жолооч нар зогсоолоос машинаа ухрааж гаргах гээд нэг нь үйлээ үзэж байхад ухаан жолоогүй дайраад байдаг. Аль болох боломж олгохгүйн төлөө тэмцээд ч байх шиг. Тэр зогсоолоос нэг нь хурдхан гараад, нөгөө нь машинаа байрлуулж байвал аятай юу.
Улаанбаатар ямар зогсоол олдох биш. Адилхан машинтайгаа түгжирч, зогсоолгүйн зовлон эдэлж, зам тавьж өгөхгүй байх ямар хэцүүг мэдэрч яваа, бид. Тиймээс өөрт учирвал ямар төвөгтэй байхыг бодож, бусдыгаа хүндэлье. Та соёлоо дээшлүүл, дагаад бусад нь ч соёлтой болно. Хотын соёлд хүн бүрийн оролцоо чухал байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Дотуур байранд хүүхдээс өрсөж идэх юм дайрсаар бүр тийм нэг өлөн болчихсон оркуудын авир юм ш дээ. 1-2 мин хүлээхэд нээрээ юу уначихав дээ. Тэртээ тэргүй цаг нартай уралдаж ажилладаг юм биш.
uhraad garahiin hoorond haraal ursgaad, signaldaad...yag galzuu humuus l ene UB-eer duuren. Dohio uguud egnee bair solino gedeg yostoi nuguu alaan gedeg ni
оркуудаа та нар соёлжооч ээ соёлжихгүй байсаар байгаад та нарын үр хүүхэдл чинь хүртэл орк чигээрээ хотын иргэн болж өсч байна арай соёлтой оркууд хөлдүү оркуудаа ичдэг болоод байна үхэх гэж байгам шиг араас сигнаалдаад хэрүүл хийгээд давхиад байна замын цагдаагийн газар ч гэсэн дандаа оркууд цагдаагаар бүрдсэн байх учраа хэлээд байхад торгоно гээд торгочих юм ухрахын ганц гэрэл масстай байхад анхааруулаад явчихгүй хөгийн хар цагдаа оркууд
Orkuud
зөв дэмжиж байна. дуут дохиог ашиглах соёлд суралцаарай