2020 оны 2-р сарын 10
9 цаг 10 минут

“Рro one clinic”-ийн гоо заслын эмч Б.Шүрэнцэцэг: Орчин үед үс халзралт асуудал биш болсон...

Бидэнтэй байнгын хамтын ажиллагаатай байдаг Рro one clinic-ийн гоо заслын эмч Б.Шүрэнцэцэг энэ удаагийн зочноор уригдлаа. Тэрбээр сүүлийн үед олны талархалыг хүлээгээд байгаа үс шилжүүлэн суулгах мэс ажилбарын талаар дэлгэрэнгүй ярьсан. Халзралт бол нэг төрлийн өвчин эмгэг бөгөөд үүнийг эмчлэх арга, боломжийг Рro one clinic-ийн эмч нар монголдоо анхлан нэвтрүүлээд байна.

 Сайн байна уу? Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний ажлыг ойлгож үргэлж дэмжин хамтран ажилладагт талархалаа илэрхийлэе.

Сүүлийн үед танай эмнэлэг үс шилжүүлэн суулгах мэс ажилбараараа нэлээд олны талархалыг хүлээгээд байгаа. Энэ эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар яриагаа эхлэх үү?

Тэгэлгүй яахав.  Уг үйлчилгээ маань манай улсад нэвтрээд нэг их удаагүй байгаа бөгөөд  манай эмнэлэг анх удаа үс шилжүүлэн суулгах мэс ажилбарыг гардан хийж байна. Үйлчлүүлэгчид олонтой, сэтгэл ханамж дүүрэн сайхан л байна.

Ийн төрлийн асуудалдтай хүмүүс хэр их хандаж байна вэ? Насны хувьд ямар байдаг бол...

Сүүлийн үед хэт их ажлын ачаалал, стресс ядаргаа, нийгмийн бухимдал, хүнсний буруу хэрэглээ  гэх мэт олон зүйлээс шалтгаалан энэ төрлийн асуудалтай хүмүүс нэлээд ихссэн байна. Тэр дундаа насны хувьд харьцангуй залуужсан нь эмзэглэмээр. Гэхдээ үүнийг шийдэх гарц, эмчилгээ үйлчилгээ гарч ирсэн нь хамгийн сайхан мэдээ. Гоо сайхны хагалгаа эсвэл эмчилгээ үйлчилгээ гэхээр л бүсгүйчүүдэд хамааралтай гэдэг ойлголт хэдийн ард хоцорсон байна. Манайд хандаж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эрчүүд байдаг.

Шилжүүлэн суулгах үс буюу бэлдэцийн тухайд...

Энэ тал дээр үйлчлүүлэгч маань өөрөө өөртөө донор гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн үйлчлүүлэгчийнхээ дагзны ар шилбэ буюу хамгийн өтгөн ургалт сайтай налуу хэсгээс тусгайлан зураг гарган аппратаар булцуугаа аваад  тунамал хэсгийг цэвэрлэн сонгосон хэсэгтээ хийж үйлчилдэг. Тухайн үсний булцуу авах талбай буюу дагзны арын хэсэг маань 3-аас дээш хоногт бүрэн хэмжээний ургалт явагдаж эхэлдэг ба 7 хоногт нөхөн төлжилт мэдэгдэхүйц хэмжээний ургалттай болдог.

Тэгвэл төрөлхийн болон олдмол халзан хүмүүст энэ үйлчилгээг авах боломж бий юу? Өөрөөр хэлбэл өөрт нь донор болох үсгүй хүмүүс гэдэг ч юм уу?

Нөхөн сэргээх боломжтой эсвэл угийн ургалт зогссон гэх мэт хүний бие оргинизмаас шалтгаалан хуйх нь хүртэл өөр өөр байдаг. Тиймээс бид үзлэг, шинжилгээ хийж тухайн үйлчлүүлэгч бидний санал болгож  байгаа үйлчилгээг авч болох эсэх талаар хэлэх боломжтой. Хэрэв нөхөн сэргээх боломжтой хуйхтай үйлчлүүлэгч байвал бид зөвлөгөө өгч эмчилгээнд хамруулан дараа дараагийн мэс ажилбартаа бэлтгэдэг.

Буурал үстэй хүмүүсийн тухайд энэ ажилбарт орвол нөхөн сэргэж ургах үс нь буурал байна гэсэн үг үү?

Яг энэ асуулт манай эмнэлэгт хамгийн их ирдэг. Гэхдээ үүнд огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь  уутанцар бүхий амьд эс шилжүүлэн эргэн нөхөн сэргэх дэмжлэг бүхий суулгац учир бууралтах тохиолдол үүсэхгүй. Мөн түгээмэл асуултуудын нэг бол өвдөлт хэр мэдрэгдэх вэ гэдэг.  Үндсэн ажилбар маань хэсгийн мэдээ алдалттай хийгддэг учраас  ямар нэгэн зовиур өвдөлтгүй явагддаг.

Нэг удаа үс шилжүүлэн суулгаад насан туршийн өтгөн үстэй болно гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Бид өмнө нь хөмсөг, сормуус шилжүүлэн суулгах мэс ажилбарын талаар ярьж байсан шүү дээ. Яг л тэр мэс ажилбартай адилхан гэж ойлгож болно. Та өөрийн гоо сайхандаа хөрөнгө оруулж  нэг л удаа зоригтой алхам хийж энэ мэс ажилбарт орвол насан туршдаа үсний асуудалд санаа зовохгүй болно. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. 

Хөмсөг шилжүүлэн суулгах мэс ажилбар харьцангуй танил сонсогдож байна шүү...

Тийм шүү. Сүүлийн үед мөн л трэнд болоод байгаа мэс ажилбар гэж хэлж болно. Хөмсөг нь нүдний дээр байрладаг, нүүрний гоо сайхныг бүрдүүлэгч хэсэг. Үс шиг хөмсөг ч мөн адил жил явах тусам олон шалтгааны улмаас уналт явагддаг. Иймээс олон хүмүүс хөмсөг шилжүүлэн суулгах эмнэлгүүдэд ханддаг. Энгийнээр хэлбэл цаг хугацааны аясаар сийрэгжсэн хөмсгөнд олон төрлийн эмчилгээнүүдийг хэрэглэн, шилжүүлэн суулгалт хийж дахин хөмсөг ургуулах үйл явцыг хөмсөг шилжүүлэн суулгалт гэж байгаа юм.  

Мэс ажилбар хийгдэх арга ажиллагааны тухайд...

Хүнд хөмсөг шилжүүлэн суулгахын өмнө хөмсөг шилжүүлэн суулгах хэсэгт шинжилгээ хийгддэг. Шинжилгээ хийгдсэн хэсэгт тусгай үзгээр зурна. Дараа нь үйлчлүүлэгчийн ямархуу хөмсөгний төрөл хүсэж байгааг тодорхойлно. Хамгийн сүүлд нь хөмсөг шилжүүлэн суулгах хэсэгт хөмсөгний ургалт аль талруугаа ургахыг тодорхойлно. Энэ нь маш чухал юм. Буруу суулгасан суулгац олон асуудал үүсгэх магадлалтай. Шаардлагатай деталиуд хийгдсэний дараа хүний шилэн хүзүүнээс үсийг авч зурагдсан хэсэгт суулгаж эмчилгээний үйл ажиллагаа явагдана. Үс шилжүүлэн суулгалтаас илүү богино хугацаанд үр дүнгээ өгдөг.

Эмчилгээний дараах анхаарах зүйлс?

Хөмсөг шилжүүлэн суулгасны дараа суулгасан хэсэгт хүрэхгүй байх нь маш чухал. Ойролцоогоор 2 цаг үргэлжлэх үйл ажилгааны дараа суулгалт дуусна. Хөмсөг шилжүүлэн суулгасан хэсэгт үс дасан зохицох болон боловсрох хугацаа дунджаар 3 сар. Хүссэн үр дүнд хүрэх хугацаа нь 6 сар. Хөмсөг шилжүүлэн суулгасны дараах хугацаанд эмчтэйгээ холбоотой байж арчилгааны тал дээр мэдээлэл авч болно.

Суулгаснаас хойш унах гэх мэт эрсдэл хэр их байдаг вэ?

Тухайн үйлчлүүлэгчийн үсний бүтцээс хамааран тохирох хэлбэр дүрс болон хийгдэх хэмжээ тойргоос шалтгаалж өтгөн шингэн ургалтын шугамыг тааруулан хийгддэг. Үйлчилгээнд орсноос хойш 3-6 сар ба 6-8 сард бие организмаас шалтгаалан унах эрсдэл гарах хэдий ч үндсэн хугацаандаа эргээд ургалт хэвийн явагдаж эхэлнэ. Тиймээс унах гэх мэт эрсдлээс санаа зовох хэрэггүй. Харин ч эргээд ургахдаа яг л өөрийн мэт болно гэсэн үг. Тиймээс бид үйлчлүүлэгч бүртээ өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун дүр төрхийг амладаг. Мэдээж чанартай үйлчилгээ, насан туршийн баталгаа бол манай эмнэлгийн нэрийн хуудас байгаа.

Танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 Хаяг :  Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд

 “Sunny Town” хотхон 2 давхарт “ProOne clinic”

Утас :  9907-7172 , 7739-7172

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.71.183Зочин   • 2020, 2 сарын 13. 18 цаг 33 минут

Энэ хүмүүс нээрээ сайхан шаах юмаа. Зүгээр нэг гоо сайханч хэдийдээ арьсны эмч болоод 10-аад жил сурчваа. Эмч гэдэг бол асар их хариуцлага шүү. Иймэрхүү хуурамч газар очиж л гоо сайхнаараа тоглуулавдаа.

103.111.68.3Халзан хүн   • 2020, 2 сарын 10. 12 цаг 17 минут

Энд орсон хүн байна уу БичээчҮнэ өртөг Үр дүн

202.9.46.132Зочин   • 2020, 2 сарын 10. 9 цаг 37 минут

худлаа юм битгий хийгээд бай тиймэл юм бол асар их эрх мэдлтэй путин мэтийн хумуус али эрт хийлгэчихгүй яасийн

202.126.89.42Зочин   • 2020, 2 сарын 11. 20 цаг 05 минут

аль эрт хийлгэж амжаагүй учраас одоо нэгэнт имиж нь ингээд бүрдсэн учраас хийх шаардлагагүй байхлдаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.