Коронавирусийн голомт болох Ухань хотоос Монголын 30 оюутан, нэг хүүхэд эх энэ сарын 01-нд эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэднийг 14 хоногт тугаарлан ажиглана гэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэг халдварын шинж тэмдэг гарахгүй бол ирэх бямба гаригаас эмнэлгээс гаргахаар төлөвлөжээ.
Харин Ухань хотод өөрийн саналаар үлдсэн хоёр оюутан ямар байдалтай байгаа талаар сүүлийн үед албан мэдээлэл гарсангүй. Эх сурвалжийн мэдээлснээр тэд эмэгтэй оюутнууд аж.
Бид ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа оюутнуудын нэг А.Золбоогоос тодруулахад “Ухань хот том. Тэнд 250-иад монголчууд байдаг байсан. Тиймээс тэнд үлдээд байсан оюутнуудыг бүгдийг нь танихгүй. Элчин сайд хоёр хүн саналаараа үлдэхээр боллоо гэж л хэлсэн. Уханьд үлдсэн хоёр оюутан сайн байгаа гэж сонссон” гэх хариулт өгсөн юм.
Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс утсаар тодруулахад, “Гадаад харилцааны яамны зүгээс зөвхөн Уханьд байгаа хоёр оюутан гэлтгүй БНХАУ-ын бүх мужид байгаа монгол иргэд, оюутнуудтайгаа байнгын харилцаа холбоотой байгаа. Ухань хотын хувьд хөл хорио тогтоочихсон бүс болсон. Манай хоёр оюутан өөрсдийгөө маш сайн хамгаалж, хөл хорио тогтоогоод байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирүүлсэн" хэмээлээ.
13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тахал тусах байх даа тэр 2 .Гитадууд хамтдаа үхнэ гээд энд тэндгүй нулимаад байна гэсэн.
Тэр хоёртоо чадлынхаа хэрээр туслах юмсан, та минь ээ. Орчин цагт хэрэгтэй байгаа, монголын нийгэм чухам түүгээр дутагдаж цангаж байгаа, "эрүүл сэтгэлгээ" гэчийг бодит амьдрал дээр яруу тод утгаар нь үзүүлж, амь насаараа дэнчин тавьсан тэдгээр баатруудыг бид харж үзэх ёстой. Тийм ёс суртахууны үүрэгтэй. Ингэлээ гээд цол, медаль олгоод яахав. Ёс суртахууны эр зоригийг ёс суртахууны хэмжээнд үнэлж ойлгох хэрэгтэй. Үнэхээр мундаг залуус шүү. Орчин цагийн сэхээтэн, оюунт иргэн хүн ийм л өндөр ухамсартай байх ёстой юм даа.
УРД ГАЗРААС ӨВЧИН ЧИРЖ ИРЖ БУЙ БУСАД ТЭНЭГҮҮДЭД ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЖ БУЙ ОЮУТНУУДАД ТАЛАРХАЖ БН. ЭНЭ МЭТЭЭР ЭХ ОРОН ИЖИЙ ААВЫГАА Л ГЭДЭГ БОЛ ТЭНДЭЭ Л ҮЛДЭЖ БОЛГООМЖТОЙ БАЙЛДАА ТЭНҮҮЛЧИДЭЭ. ХЯТАДЫН ХОТУУДААР ТЭНЭЖ ХЭССЭН ЮМНУУДЫН ДИЙЛЭНХ НЬ ЯНХНУУД Л БАЙДАГ ШДЭ
мундаг хүүхдүүд, бусадтай адил биш, аав, ах, дүү, эх орноо гэсэн сэтгэлтэй үрс минь шүү. бид бахархах хэрэгтэй, бас сайн анхаарах хэрэгтэй.
vr hvvhdvvdiig mini hamgaalaarai,,heni hvvhed yalgaa yu bhav,bvgd ervvl bhni chuhal bolj b.adaa,
2 оюутан маань эрүүл байгаад маш их баярлаж байна. Хичээгээрэй 2 дүү минь
tiim shuu
Hyn tendee yldeh shiidver gargasan bol tegeed tedniig tend ni taivan orhio.Amid yavah hynii erh bol uvchinii ersdeld oroh ni ch bas tednii hynii erh.
uhetsgee muu yanhanuud
Хүүрээ хийж хужаатай сууна вэ
Далд үе 24 хоног болж өөрчлөгдсөнийг Хятадын эрдэмтэд зарлаж бна
Хамгаалах аргагүй болов уу? эм тариа,вакцин хараахан гараагүй учир хэцүүдээ гадагш гарахгүй л байх хэрэгтэй яах гэж үлдэв дээ 2 минь
Хятад хүнтэй суусан охидууд