Италийн Лигийн цомын тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө "Милан" клуб талбайдаа "Ювентус"-ыг хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн юм. "Сан-Сиро" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцлээ.
Тоглолтын 61 дэх минутад "Милан"-аас Ребич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 90 дэх минутад Роналдо торгуулийн цохилтоос нэг гоол оруулж, багтаа тэнцээ авчирлаа. Ийнхүү "Ювентус"-ын цомын тэмцээний финалд шалгарах боломж нэмэгдэж байна. Учир нь хариу тоглолтыг тэд талбайдаа хийнэ.
Сэтгэгдэл бичих