ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагаас хийдэг мэдээллээ хийлээ. Мэдээлэлд ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.
Хурлын эхэнд МЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Ухань хотоос ирсэн 31 оюутны тусгаарлаж тандах хугацаа дууссан учраас өндөөдөр эмнэлгээс гаргасан. Давтан шинжилгээ хийсэн, сөрөг гарсан. Шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Өмнө нь Хятадад эмч нарын хяналтад байж байгаад ирсэн. Манайд 14, нийтдээ 21 хоног хяналтад байж байгаад гарсан. Гаргахдаа хариуцлагатайгаар өөрийгөө хянах ёстой шүү гэсэн зөвлөмж өгсөн. Тэгвэл 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, Архангай аймагт тусгаарлагдсан 1, нийт 9 хүнээс коронвирусийн халдвар илрээгүй. 14-ний өдөр ХӨСҮТ-д 4, Завхан аймагт 1, Налайхад 1, нийт 6 хүн тандалт шинжилгээнд орсон байдалтай байна" хэмээлээ.
Харин А.Амбасэлмаа захирал "Завхан аймагт байгаа хүмүүсийн сорьц ирсэн байгаа. Гэр бүлийн гурван хүнийг сэжигтэй гэж үзсэн. Аав, ээж, 7 настай хүү гурвыг тусгаарласан. Ойр орчимд нь байсан хүмүүсийг ч ажиглаж байгаа. Тэр хүний шинжилгээ сөрөг гарвал бид зөвлөгөө өгөөд явуулна. Бид Гандан хийд болон бусад газруудад яаж ариутгал хийх зөвлөмжүүдийг өгч байгаа.
Сэтгэгдэл бичих