2020.2.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
- Аргын тооллын: 2020.2.16, Ням гараг
- Наран ургах шингэх: 7.58-18.15
- Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Сэтгэгдэл бичих