2020 оны 2-р сарын 17
13 цаг 05 минут

Г.Занданшатар: Цагаан сарыг айл хэсэж биш ухаалгаар, цахимаар тэмдэглэе

УИХ-ын дарга Г.Занданшатар "Бөмбөгөр" худалдааны төв болон тэр орчмын эмийн сангуудаар орж, нөхцөл байдал ямар байгаатай танилцлаа.  Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-Өргөн хэрэглээний бараа, хүнс, мах, амны хаалтны үнэ нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байна.  Цаашид ямар байдлаар зохицуулалт хийх боломжтой вэ?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн хороо, бусад холбогдох байгууллагуудын судлаачдыг явуулж, бүх захууд, супермаркетуудад судалгаа хийлгэсэн. Супермаркетуудад үнийн өсөлт харьцангуй гайгүй байна. Харин бөөний худалдаанд үнийн өсөлт гарсан байсан. Нөгөө талаас зохиомол эрэлт үүсгэж, хүмүүс бөөн бөөнөөр нь бараа, бүтээгдэхүүн авч, түүнийг дагаж үнэ өсөж буй тохиолдол гарсан. Тиймээс бид ХХААХҮ-ийн яамтай ярьж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Түүнээс гадна, иргэд тайван амгалан, ухамсартай байж сорилт бэрхшээлийг давж гарна. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээл. Энэ үед нэг нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн ухамсартай сэтгэлгээ хамгийн чухал байна. Маск харагдвал бөөнөөр нь авч дараад. Мах, гурил бөөн бөөнөөр нь аваад байх нь зохиомол хомсдол үүсгэж, дагаад эрэлт бий болгож байна. Ингэснээр үнэ нэмэгдэх шалтгаан болдог. Тиймээс иргэд ухамсартай байгаа ч ээ. Хомсдол бий болохгүй ээ. Гадаад, дотоод нийлүүлэлтийг зохицуулж байгаа. Хангамж хүрэлцээтэй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Маск, ариутгалын бодисын хүрэлцээтэй тодорхой хэмжээнд танилцлаа. Үнэ өссөн зүйл ажиллагдаж байна. Тиймээс бид үйлдвэрлэгчидтэй хатуу гэрээ байгуулж, амны хаалтны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаас нь зохицуулалт хийнэ. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг хүчээ нэгтгэхийг уриалж байна. Тэгж байж энэ өвчний хүнд үеийг гарз хохиролгүй давж гарна. 

-Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байхад л иргэд сайн хүлээж авч, хэрэгжүүлэхгүй байх шиг?

-Цагаан сараар зүг мөрөө гаргаж, сүүгээ өргөж шинэлэлгүй яахав. Гэхдээ айл хэсэж, золголт хийхгүй байх нь зөв. Бид үлгэр жишээ үзүүлж, шинэлнэ. 104 настай хамаатны маань эмээ байдаг. Би энэ жил очиж золгож чадахгүй нь гэдгээ хэлсэн. Бид иргэддээ үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тиймээс цахимаар золгоно. Золголтын мөнгөө цахимаар шилжүүлнэ. Монголбанк, Банкуудын холбооны удирдлагуудтай уулзаж, чиглэл өгсөн. Цагаан сарын өдрүүдэд хийж буй цахим гүйлгээнээс шимтгэл авахгүй байхаар зохицуулж байна. Тиймээс цагаан сараар ухаалаг, цахим хэлбэрээр тэмдэглэцгээе гэж уриалаж байна аа.

Сар шинэ гэдэг олон зуун жилээр монголчуудын тэмдэглэж ирсэн баяр. Гэхдээ одоо орчин нөхцөл өөрчлөгдсөн байна. Цагаан сарыг цуцалж байгаа юм биш, өнжиж байна гээд ойлгочих. Заавал айл хэсээд, ахмад настнуудаа хүндрүүлэхээ больё оо. Энэ айхтар өвчин чинь ахмад настнуудад илүү аюултай байна гэдэг мэдээллийг эрүүл мэндийн чиглэлийнхэн өгөөд байна. Тиймээс ахмадууддаа очиж золгохгүй байгаа нь харин ч хүндэлж, хайрлаж байгаа хэрэг. Тийм учраас цагаан сарыг айл хэсэж биш, ухаалгаар, цахимаар тэмдэглэе гэж дахин уриалъя. 

-Нүүрсний экспорт зогсохоор эдийн засаг хүндэрч магадгүй. Тиймээс яаралтай ээлжит бус чуулган зарлаж, төсвөө тодотгох ёстой гэж эдийн засагчид яриад байна. Энэ талаар төр засгийнхан ярьж байгаа юу?

-Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлж болохгүй ээ. Элдэв юм ярьж, нийгмийн сэтгэл зүйг хямраах хэрэггүй гэж зарим эдийн засагчдад зөвлөмөөр байна. Бидэнд олон улсын түвшинд ярилцаж байгаа зүйл байгаа. БНХАУ-ын удирдлагуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Элчин сайдтай уулзаж, ярилцсан. БНХАУ-ын Элчин сайдад бид хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт бэрхшээлийг богино хугацаанд давж туулна гэдэгт Монголын ард түмэн итгэж байгааг хэлсэн. 

БНХАУ-ын Элчин сайд ч гэсэн "Нэг ч монгол хүн битгий өвдөөсэй гэж Хятадын ард түмэн залбирч байна. Урьд өмнө нь байгаагүй маш сайхан сэтгэгдлийг цахим сүлжээндээ илэрхийлж байгаа. Богино хугацаанд энэхүү өвчлөлийг дарж, эмчлэхээр ажиллаж байна. Эмчлэх эмийг бүтээх ажлыг эхлүүлсэн" хэмээн хэлсэн.  Тийм учраас бид эдийн засгийн алдагдлыг нөхөх, импортоо багасгах зэргээр хичээж, төлөвлөж ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, эдийн засгийн эрсдэлүүдийг тооцох ажлуудыг хийж байгаа. 

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж иргэд банкны хүүг нэг, хоёр сараар царцаагаач гэсэн хүсэлтийг их гаргах боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Олон ахмадууд талархлаа илэрхийлж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь цаг үеэ олж гэж хэлсэн. Харин захад орж ирээд бид талхны үнээ тэд болго гэж хэлж болохгүй. Түүнтэй адил зээлийг хүүг тэг, ингэ гэж хэлэх боломжгүй. Гэхдээ бид бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа. 

-Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг танаж болохгүй юу. 56 суманд соёлын төв барихааас эхлээд маш их үр ашиггүй хөрөнгө оруулалт байна гээд байгаа шүү дээ?

-Төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт гэдгийг хэн, яаж хэмжээд байгаа юм бэ. Хөдөө амьдарч байгаа өч төчнөөн монгол хүн байна. Хөдөөдөө соёлтой, гэгээрэлтэй, соёл урлагтай, амьдрах орчин нөхцөл сайтай болж байж хот руу шавдаг нь багасна. Хотод тойрог нэмье, хөрөнгө оруулалт хийе гээд л яриад байх юм. Тэгвэл сайхан нөхцлөө дагаж хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болно. Улаанбаатарт л бүх хүмүүс шаваад байна. Тиймээс хөдөөд сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх нь төрийн бодлого байх ёстой.  

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.173.85.37зугээр ээ   • 2020, 2 сарын 18. 4 цаг 15 минут

2 хил хаавал бид будаа. Тэгснээс Овчинтэй хилээ 20 хоног хаасан нь дээр. 20 хоногын дараа Буцаагаад л нээчиш д. овчин нам болчино

64.119.22.17Зочин   • 2020, 2 сарын 17. 16 цаг 07 минут

Цагаан сараа хийнэ шүү дээ зөвхөн айл хэсэхгүйгээр хүмүүсийг хүндрүүлэхгүйгээр өөрийн гэрийнхэнтэйгээ л золголтоо хийнэ дээ

202.21.115.110Малчин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 32 минут

Монголд өвчин гарсан биш Цагаан сараа хийдгээрээ л хийнэ.

103.229.122.226зочин   • 2020, 2 сарын 24. 17 цаг 52 минут

Монголчуудын ихэнх нь тэнэг мулгуу архичин болчихсон Эрх чөлөө ярьсан согтуу холчүү санаагаа ариусгана гэж үгүй Ёр нь Фёодал хамжлагын үёийн ташууртаа л таарсан хүмүүс олон болжээ

85.49.124.54Зочин   • 2020, 2 сарын 18. 0 цаг 07 минут

Vher vhreeree l bh wm daa

202.9.40.185Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 26 минут

одоо ч эрээний хужаанууд сайхан дампуурна даа..

66.181.181.97Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 21 минут

Зарим хүмүүс цагаан сар хийх гээд бнаа хамгийн бүдүүлэг

103.14.36.58Зочин   • 2020, 2 сарын 17. 15 цаг 16 минут

Good ID

202.179.31.101Зочин   • 2020, 2 сарын 17. 14 цаг 23 минут

Женкогийн дугарсан авиа болгоныг давтанаа өөрийн толгой байхгүй

150.129.141.122зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 38 минут

Ахмадуудаа ,ялгаварлаж ,чадсан ,хүмүүс ,бусдыг ,бодох уу, Хэрэлдэхээс .өөр ,юмгүй ,нөхөр ,байна ,даа. Үг ,гээхгүй ,юм аа. Чадах ,үүргээ ,чадахгүй ,Үг ,олдохгүй ,юм ,даа.

66.181.161.70Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 34 минут

SAINDAACH BISH HAHA SANHUUD NI HEREGTEI

66.181.161.70ZOCHIN   • 2020, 2 сарын 17. 13 цаг 33 минут

HUURHII ENE JIL HARIN SANHUU HETSUU HUMUUST SAIKHAN YUM BOLOH SHIG BOLLOO NUGUUDUUL NI VIRUS GSEN NERIIDLEER TSAGAAN SAR HIIHGUI SANHUUD NI AMAR BH SHIG BNA

202.9.46.134Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 29 минут

Сэтгэцийн өвчтэй удирдагчидтай, сэтгэцийн өвчтэй ард түмэнтэй улс хөгжихгүй.

202.179.2.234Зочин   • 2020, 2 сарын 17. 13 цаг 25 минут

Дэмижи байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.