Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 17 буюу өчигдрийн 10:00 цагийн байдлаар 71269 хүн энэ өвчний халдвар авч, 1773 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Манай улсад одоохондоо энэ өвчний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ хоёрдугаар сарыг дуустал, хөл хорио тогтоосон гуравдугаар сарын 2 болтол маш сайн хамгаалж, олныг хамарсан үйл ажиллагааг бүрэн хориглох хэрэгтэй. Энэ талаар ч албаны хүмүүс сануулсаар байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр "Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна. Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна. Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна" хэмээн уриалга гаргалаа.
УИХ-ын дарга "Бөмбөгөр" худалдааны төв, эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, үнэ өртөг, хүрэлцээ хангажтай танилцах үедээ цахимаар золгохыг уриалсан. Золголтын мөнгөө ч цахимаар шилжүүлэхийг уриалж, Засгийн газраас цахим шилжүүлгийн шимтгэлийг тэглэх чиглэл өгсөн гэдгийг ч хэлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л өчигдөр "Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй" гэдгийг ч хэллээ.
Төрийн гурван өндөрлөг бүгд л дор бүрнээ уриалга гаргав. Харин иргэдийн хэдэн хувь нь уриалгыг дагаж, үүргээ ухамсарлаж, бусдыгаа хайрлах бол. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Нарантуул" зах бужигнаж, улаанбаатарчууд сар шинийнхээ бэлтгэлийг тодорхой хэмжээнд хангах шиг боллоо. Энэ долоо хоногтоо, тэр дундаа ирэх амралтын өдрүүдээр бүр ч бужигнаж мэдэхээр байна, энэ янзаараа. Энэ бүхэн монголчууд төр засгийн шийдвэрийг дагаж мөрдөхийг 100 хувь дэмжихгүй байгааг илтгэнэ. Уламжлалт баяраа тэмдэглэнэ, хөдөө явна гэсэн хүмүүс ч их байна.
Тэгээд ч Ерөнхийлөгч сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зарлиг гаргаж, дарга нар уриалах гэсээр байтал хаа сайгүй л айл өрхүүд сар шинэдээ бэлтгэчихсэн. Бууз, баншаа хийгээгүй, тавгын хэвийн боовоо аваагүй айл бараг л үлдээгүй болов уу. Цагаан сараар гоёх дээл хувцсаа ч захиалдгаараа захиалчихсан. Бүх бэлтгэлээ хангасан хүмүүс цагаан сараа хийж л таарна. Уг нь аль эрт л сар шинийн баярыг энэ жилдээ өнжицгөөе гэсэн шийдвэрийг төр, засгаас гаргаад, уриалчихсан бол хүмүүст бэлтгэлээ хангахгүй байсан. Шийдвэр гаргах гэж дуншсаар байтал буузаа хийж хөлдөөгөөд, ууц, өвчүүгээ чаначихаад байдаг. Нөхцөл байдал ингэтлээ хүндэрнэ гэж төр засгийнхан маань ч бодоогүй байх. Тиймээс цагаан сарыг тэмдэглэхгүй өнжих шийдвэр, уриалгыг яаран гаргаагүй биз.
Одоо нөхцөл байдал нэгэнт тодорхой байна. Хэрвээ иргэд золголт хийх гээд бужигнаад, хөдөө гадаа яваад эхэлбэл бидний хичээл зүтгэл талаар болох ч аюултай. Тиймээс цагаан сараар бүх хөдөлгөөнийг хязгаарла. Улаанбаатар хотод автомашин, такси, тэр ч битгий хэл нийтийн тээврийг гурав хоног явуулахгүй байсан ч яадаг юм. Түргэн тусламж, онцгой, цагдаа, галын машин нь л явна биз. Мөн хөдөө орон нутаг руу гарах, орох хөдөлгөөнийг ч хязгаарламаар байна. Тэгэхгүй бол хотод цагаан бол болохгүй бол хөдөө очиж өргөн дэлгэр тэмдэглэнэ гэсэн хүмүүс маш олон байгаа. Битүүн, шинийн 1-ий өдөр хөдөө орон нутаг руу явах машины цуваа дээд цэгтээ тулбал яах билээ. Бас л аюултай нөхцөл байдал үүснэ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал шаардлагатай нөхцөлд орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг хаана гэж хэлсэн. Тэр шаардлагатай нөхцөл чинь аль хэдийнэ үүсчихээд байна. Тиймээс аль эрт шийдвэр гаргаад, хэзээнээс эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг хаах. Сар шинээр нийслэлд ямархуу нөхцөл байдлыг мөрдүүлж ажиллахаа шийдчихмээр байна. Тэгвэл хүмүүс ажлаа зохицуулаад, хөдөө явах зайлшгүй шаардлагатай нь эртхэн явна. Тэгэхгүй гэнэтхэн л шийдвэр гаргаад, иргэдээ цочроогоод баймааргүй байна. Хөдөлгөөн хаахгүй л бол монголчууд золгодгоороо золгож, хөдөө гадаа явдгаараа л явна даа, харж л байгаарай.
97 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хотод 3 хоног машингүй өдөр болгоё. Хөдөлгөөнийг бүрэнмөсөн хаах хэрэгтэй
Цагаа тулахаар дийлдэхгүй болчихвий дээ. Гэцүү ш дээ Монголчууд. Баярламхай гэж юукэв. Ажил бол тэгэхгүй шд. Амралтын өдрүүдээр амрахгүй 14 хоног ажиллана гэвэл юу гэцгээх бол. Бараг галзуурцгаана шүү.
Tiimee mashingui odoruud bolgo
Колонкуудыг баярын өдрүүдэд хаа.Тусгай хэрэглээний машинд л түлш олгодог байхаар зохицуул.Шийдвэрээ эртхэн гарга.
Зөв.Яг зөв.Хятадын алдааг давтаж болохгүй шүү.Цагаан сарын 3 хан өдөр л хөл хорио тогтоо.Монголд далд хэлбэрээр ороод ирсэн байх магадлал өндөр байгаа шүү.Цахим золголтыг 2 гараа өргөн дэмжиж байна.Цахим санал асуулт явуулаад хурдан арга хэмжээ ав. Хөл хорио тогтоохыг 90 хувитай дэмжих байх.
ЗӨВ ГАРГАСАН ШИЙДВЭР ХҮН НЭГ БҮРТ ХАМААТАЙ.ХОТООС ГАРАХ ХӨДЛӨГӨӨНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ УРД ХӨРШИЙН ГАШУУН ТУРШЛАГА МАНАЙД Ч ХАМААТАЙ
Хот хооронд зорчих хөдөлгөөнийг бүр мөсөн хаах хэрэгтэй.Хотын төвд машингүй гурван хоног зарлах хэрэгтэй энэ бол өөртөй болоод дэлхийд үлгэр дуурайлал болох том алхам шүү.Энэ шийдвэрийг өнөө маргаашгүй засаг гаргах хэрэгтэй.Ямааны мах халуундаа дээр гэдэг биз.
Мундаг боловсролтой Ерөнхийлөгчтэй юм чинь Мюу ч болэ байсан Монгол ялнаа
Ene nohor yu bicheed baigaa yum boloo .Khudlaa bi , bi gej tseejee hanhalzuulsan soliotoi amitan yum uu .Puntsagbold gegch ...
Зөвөө
Бэлтгэл хангаад базаагаа л биз. Гэр бүлийнхээ хэмжээнд шинэлгээгээ хийгээд тэр их бэлтгэсэн зүйлээ бага багаар идээд байж байна биз. Шийдвэр эрт гарсан байна уу, үгүй юу ямар хамаа байна. Төр засгийнхаа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээд явбал болоо юм биш үү. Ард түмэн бэлтгэлээ хангачихсан байна Цагаа сараа хийеэ гэх юм уу. Битгий ард түмнийг хуваасан зүйл бичиж, төрийн авч хэрэгжүүлж байгаа бодлогыг харлуулах гээд бай. Пунцагболдоо!!!!!!!!
Дэмжиж байна хаах нь зөв манай монголчууд улс төрждөг шигээ ухамсартай байж чаддаггүй ниргэсэн хойно нь хашгираад ч нэмэргүй урд хөршид юу болж байгааг харж байгаа биз дээ аюулт өвчин хаалга тогшоод байхад айл хэсэхгүй бол өвчин хүрэхээс өмнө үхчих гээд байна уу
Gehdee tsahimaar zolgoltiin mungu shiljyylne gej yu yariaad bnaa?? Neg l ih es zanshil, uv ulamjlal es edr yariad bg? Mungu ugdug es bsiimuu ter unu ertnii zanshil bayart chin? Hiirhel ni dendsen yumaa hmm..
Syrjignehee boli gesen yy? Syrjignsen tuldaa udiid gaigyi bgam bishyy? Syrjignehgyi bol nazgairdag zavaardag yl toomsorldog mongolchuud yaj yavaa bol?
төр оролцох юм оролцохгүй юм гэж баймаар юм. мөнгө яаж шилжүүлэхийг хүртэл заах юм. хэтэрхий хүний амьдралд өнгийж байгаа юм биш биз. заримдаа төрийн төмөр нүүрийг харуулж байгаасай. төр шиг төртөй байхсан
Эртхэн хаачихвал иргэдийн сэтгэл санаа хоёрдохгүй амар шүү дээ зөвхөн ажлаа бодоод л явчихна
Сүржигнэхээ боль хүн бүр айл өрх бүр дор бүрнээ анхаарч сэрэмжилж л байна даг
Хаах нь зөв.
Эцэг эхгүй өссөн нөхдүүд л бичсэн бх даа. Улс төрийн хийрхэлээ болимоор юм. Ард түмнээ тайван амьдруулах нь төрийн үүрэг.
Zuruudleed nuguu uher mongol gedeg shig yum boloh bii
Ail hesdeg xedeenii hotod evchin tusaj magad
УУц тавихгүй Цагаан илээ аарц чацарганы шүүсээр цаган сараа тэмдэглэж заншья Хотын айлуд Ууцанд дуртай нь хөдөө гараад
Banknii zeeliig shiideh gui ni bh da tur 3 sar hoishluulj boloh l asuudal
Цагаан сараас 14 хоногийн өмнө ууцаа чанадаг айл бараг байхгүй Мах харалчихна гээд битүүний урд өдөр л ч чанадаг биздээ 3 хохог тэвччихвэл аав ээжтэйгээ олон жил магадгүй 60 жил золгоно шүү дээ
шинийн 1-нд золгочихоод бурхан болчихдог хүмүүс олон бий. настай хүмүүс сар шинийг хүлээдэг юм
Gye odoo tegeed yaltai bilee?? Yneheer nuhtsul baidal onts baidal zarkah deeree tulj bhd nastangudda sain uchirlaj tailbarlhaas uur yah yum? Uchir baidliig sain oikgoj yr hyyhdiihee tuluu tatgalzaj bga hugshchyyl zunduu l bna.muiharlaj bga ni ch zunduu bh shig? Uvchin orj ireed yheed ehelvel anaa bariaad heniig buruutgah ve?
Бухимдал үүсгэлгүйгээр эрт шийдвэрээ гаргах нь зөв
barag ter ni deer bolood bna shvv aij yawxad amind ulziitei gej yaaxu yaxu 1 jil onjixod zvgeere
дэмжиж байна.машингүй өдөр болгоё .хотууддаа
ГАР УТСААР ААВ,ЭЭЖ,ЭМЭЭ,ӨВӨӨГИЙНХ НЬ ЗУРГЫГ ХАРУУЛААД,МОВИАЛААР ЗОЛГОЛТЫН МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЭЭД БОЛОО ЮМ БИШҮҮ. золигын ч юм үзэхнээ
Нэг том сдагийнх нь бизнес яваад байна даа. АТГ юу хийж байна. Хамтарчихсан уу?
аймаг хотуудын хоорондох замд шалгалт сайн хийхэд гэмгүй,согтуу хөлчүү нөхдүүд тэнэж осол гаргана, хотын орчимд зам мөрөө гаргаж агаар салхинд гаралгүй яах билээ,зуслан ,горхи тэрэлж,хүй долоон худаг,сонгино хайрханы орчимд БОГД ууландаа гарч мөр гаргахыг хорж болохгүй харин архи уух гадаа хоол хүнс хэрэглэх,гал түлж хиншүү гаргаж болохгүй ээ,энд гэр бүлээрээ л явахыг зөвлөх хэрэгтэй гэж санаж сууна, төрөөс сайн хянах нь маш зөв
Настангууд маань үр хүүхэддээ энэ жил биечлэн золгох хэрэггүй гэдгийг ураилмаар байна. Залуус ч бас бодоорой. Ийм үед айлд яваад очих нь хэр зохимжтой бол. Ахмадууд маань битгий ир гэж шууд хэлж чадахгүй ч эрүүл мэндээ хамгийн эхэнд бодож байгаа гэдгийг. Лав л их таатай байхгүй л байх
tun zuv sain bn
Бүрмөсөн хөл хорио тогтоож хяналтанд ав төр засаг,МХЕГ,ЦЕГ,ЭМЯ,Хотын засаг захиргаа,БХЯ зэрэг газруудаас хүмүүс томилон камераар хяналт хийж зөрчсөн нөхдүүдэд хариуцлага тооцон ажиллуулах хэрэгтэй өөр гарц арга зам байхгүй
ХҮҮЁЭ ХҮМҮҮС ИНГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ. ХИЛИЙН БООМТООР 1 ХЯТАД ИРГЭНИЙГ 15 САЯ ТӨГРӨГӨӨР МОНГОЛД ОРУУЛДАГ ГЭЖ. ҮНЭН БОЛВУУ. ОРНЫ ЯРИА Ч ЗАРИМДАА ҮНЭН БАЙДАГ Л ДАА. ГЭХДЭЭ ХОЛБОГДОХ ГАЗРУУД ХЯНАЛТАНДАА АВЧ, ШАЛГАХ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ ДАА.
Өвчин гараад тархчихсан юм шиг л авч өгөх юмаа. Ядаргаатай юм хцрдхан тэр өвчин н гараад тархчихаасай. Тэгвэл бүр юу гэцгээх бол энэ хүмүүс. Өвчтэй нэгнээ тэгээд үхэг , хөдөө аваачаад хая, бүр шатаая гэж магадгүй улсууд шүү
Хэн нэгэн гарч ирээд хэл ам хийсэнд нь бууж өгдөгөө болимоор бна...
Зөв шийдвэр зоригтой гаргаад бүх замаа хаагад автомашингүй 3 хоног болговол болж бна... засгийн газар төмөх нүүрээ энэ үед л харуулах ёстой...
zuiteii
Энэ цагаан сараар өөрийн амин хувиа бодох биш үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа бодсон харицлагыг ухамсарлаж гэр гэртээ өнгөрөөх хэрэгтэй байна. Хүмүүсээс асуухад бүгд л аав ээж, ах дүүс дээрээ очиж золгоно гэж байхийн. Нэг айл хүүхдүүдээрээ цуглахад 100 хол гарсан хүмүүс цуглахаар байна. Тиймээс цагаан сарын өдөр гадуур хэсүүлэхгүй байх хатуу арга хэмжээг авч хүндрэлийг бий болгомооргүй санагдлаа. Хилийн цаадхи эрээнд хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглоод арга хэмжээ авч эхэдлчихсэн байна.
Demjij bna.Zub zuitei sanal debshuulsen bna.Alban gazruud ajillahgui amrah um chini niitiin teeberiin uilchilgeenii abtobusnuudiig 1.2.3 nd uilchilgeend gargahgui baisan ch bolno doo
Зөв зүйтэй санал дэвшүүлсэн байна. Дэмжиж байна.
Univision, SKymedia, Ddish nar 3 honog buh kinogoo unegui bolgoosoi.
Хяналт шалгалтаа сайжруулаад хүн амаа сийрэгжүүлэх нь зөв. Бөөгнөрөөд л бужигнаад байвал хэцүү шүү дээ. Харин олон улсаас ирж байгаа хүмүүстээ анхаарлаа хандуулж маш хяналт тавих хэрэгтэй. Халдваргүй бол хаанаас энэ вирус халдах билээ. Жаахан сүржигнэхээ больчих хэрэгтэй. Гаднаас л ирэхгүй бол дотроос дэгдэх нь юу л бол. Улаанбаатарын ханиад хөдөө гараад намдсаныг бид анзаарах хэрэгтэй. Хаа хаанаа хяналтаа сайн тавиад мөрдөөд явахад болохгүй юм байхгүй
Demjij bna. Bas ih surjignehee l bolichih. Nogoo heleed bdag nohroor heluulbel yaadgiin. Gadnaas ireh humuustee l hyanaltaa saijruul. Ir geed bhad ireegui baij odoo eh orondoo irne geed bgaa humuusiig avchrah hereg bn uu
Ganst udaa stagaan sar hiigvi bailaaa geed bayar duusahgvi harin bayar hiigeed ene korno naiz hvrcvvl 3say hvn yu baihav ter doroo nam horvoogoos arcigdan neg udaa bayar hiigvi gertee hii hiigeed l bolno baih gej bodoj bn mongolcuud mini bvgd tevceeretei hvleesttei baival bvgdiig yalna shvv
Утгагүй цагаан сарыг бүрмөсөн цаазлан хоригло
ene mongol hun bishee
zov shuu
tiimee erthen arga hemjeegee zarlaad hol horio togtoo tegekhgui bol xodoo yabgaaraa l yabna shuu dee
Настангууд үр хүүхдүүддээ энэ жилдээ өнжих хэрэгтэйг урьдчилаад хэлэх хэрэгтэй. Зарим нэг ухаалаг настангууд утсаар хэлж ярьж байна. Хаа хаанаа амар юм байна лээ шүү
Зарим ,аймгууд ,хаагаад ,эхэлчихсэн ,байна ,лээ. Сумууд ,зам ,хаах ,хэрэгтэй. ,Хоёр ,мал ,тайландаар ,дамжаад ,хот,бүүр, Говьсүмбэр ,хүрчихсэн ,ханиагаад ,үхэх ,гэж ,байна. Говийн ,ард ,түмэн ,яах ,билээ. Нөгөө ,хяналт ,яав.
Хотоос орох, гарах бүх замыг хаахгүй л бол явж л таараа, миний эргэн тойронд ч явах улсууд мэр сэр бж л бн. Нам хаах нь хамгийн зөв
shuud albadan haah heregtei, uhamsar doroi baigaa shuu dee.
эртхэн хаасан нь дээр дээ. Тахалаас илүү баяр гэж юу байхав дээ. Энэ тахал гарвал бүүр аюултайг хүн бүр ойлго
Hevleliinhen eldev sanaa bichij huurugdduguu boliochee
Zarim neg malnuud hodoo yavna tsagaan sar hiine gej tenegteed baina. Tiim bolhoor zamaa hycheer haaj zorchson negend ni hariutslaga toots
Албадан хаасан дээр. Манай ах, эгч, дүүгийн гэр бүлүүд хөдөө ээж аавруугаа явна явахгүй гээд 2 хуваагдчаад байна. Ээж аав хоёр яахаа мэдэхгүй байна.
Horison horioguich tsagaan Saraa hiine shinii 1 ogloo hartsgaagaarai
хилээ хаасан вирус илрээгүй тэгээд болоо юм биш үү. Одоо бас юү гээд сүржигнээд бнаа.
Хөдөөнөөс хотод ирж эмнэлэгт хэвтсэн болон хөдөө орон нутгийн сувилалд эмчлүүлж байгаа хүмүүс яах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.
Дөрвөн улирлынхаа буянаар халдварт өвчнөөр хяарч үзээгүй болохоороо бид энэ аюулыг мэдэхгүй, баахан мунхагдуу байна уу даа? Албадах нь дээр байх аа.
УБ-д орж ирэх, гарах хөдөлгөөнийг хаахад гэмгүй. Шинийн 3 өдөрт орой 6 цагаас бүх хөдөлгөөнийг зогсоож болно. Зөрчсөн машин бүрийг 1 саяас багагүй торгож машиныг журмын компанид авч зогсоох журмыг яс биелүүлэх хэрэгтэй болов уу. Эцсийн эцэст хүмүүс бидний л төлөө хийх ажил шүү дээ.
xaaj bga bol shinii 1 3 haah heregte shde shiniin 3 naac haagaad ymar ch utgaggu sde ajildaa orchin shde
Гэхдээ, ийм арга хэмжээг эрх бүхий байгууллага зохих шийдвэр гаргаж хууль зүйн үндэстэй хэрэгжүүлэх нь мэдээж шүү дээ.
Золгох нь зөв боловч халдварт өвчин тарвал аюул шүү дээ. Иймээс битүүний өдрөөс хойш хотоос гарах.орох машины хөдөлгөөнийг хаахыг эртхэн зарлах нь зөв. Аминч үзэлтэй.хэнэггүй монголчууд ханиадыг тараах шиг болно шүү. Ердийн ханиад их дэлгэрэх нь их уршигтай шүү
End yalanguya nastan buurluud ontsgoi uuregtei baih estoi. ur huuhduud ni tedniihee ayaiig l harj bgaa sh dee. Za yahav dee gaigui biz. huuhduud mini arga evee olood ireerei gevel hureed l ochno. getel ayultai virus hend ch ar ovriin haalgaguigeer haldvarlah bolno gedgiig oilgoosoi gej bodoj urialj bnaa
dorwitoi shiidwer gargaad heregjuuleechee buh hudulguuniig haahgui l bol zolgolt ail heselt urgeljleh l bolno
МАШИНГҮЙ ӨДРҮҮД БОЛГОЕ
хуц. төр засаг ямар ажил хийхийг та нар шиг юмнууд заадаг юм уу? Өндөр настай аав, ээж дээрээ л очиж золгоно, өөр айлд очихгүй л гэж байна ш дээ. Нэртэйгээр нь барьж авч шоронд хориод, бууд гээч, та нар. фейсбүүк, комментийн алуурчид дандаа солиорч байнаа. үмхий хулгайчууд дандаа хүний мууд дурлаж байдаг. далд ороосой
ЧИ УУРЭЭ ДАЛД ОР МАЛАА. СЭГЭЭ.
бичиг үсэг мэдэхгүй хогийн архичин, гар утасны хулгайч минь хүнд эцэг, эх нэг л заяадаг юм
Хуц бидда минь тэр чавганц чинь цагаан сарын маргааш үхчих гээд байна уу. Өтөл өвгөн үхэхээрээ айлгана гэж ир гээд гонгиноол байна уу. Чам шиг малаас болж хэдэн хүүхдээ чирээд хадам чавганцруу очих гээд байна. Очихгүй гэчүүл насны хэрүүл ах дүү нар нь хялайж цэхийгээд гай болно биз
Нээрээ тм байх шүү. Албан ёсоор замын хөдөлгөөн хаагаад өгвөл амар юм байна. Тэгвэл ах дүү хүргэн бэрийн хооронод үл ойлголцол гарахгүй болно. Ааш муутайхан хадам бол нээрээ л "бусад нь ирээд золгож болоод байхад чи муу яагаад ирсэнгүйв" гэж мэдэх юм байна.
архичин халтар орк
ЦЭРЭГЭЭР ХААХГҮЙ БОЛ ХУДЛАА ШҮҮ .ХААХ БОЛ НЭЛЭЭД ХЭД ХОНОГИЙН ӨМНӨӨС ЗАРЛАХГҮЙ БОЛ ХОТЫН ОЙР БАЙДАГ СҮҮ ,НОГОО НИЙЛҮҮЛДЭГ ХҮМҮҮС ГАЦАХ ЭРСДЭЛТЭЙ. ХААСАН Ч ХУЛГАЙ ЗАМААР ХАЖУУГААР НЬ ШААЖ ӨГНӨ ТҮҮНИЙГ БАС БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ.
ЗӨВ
Сар шинээр орон нутгийн замын хөдөлгөөн ихэсч осол аваар гарч хүний амь нас эрүүл мэнд хохирох учраас цагаан сарын баяраар орон нутгаас хот орох хотоос орон нутаг зорих тээврийн хэрэгслүүдийг хязгаарлаж хаах нь зөв шийдвэр юм
Манай хятад шиг 10 хоногт эмнэлэг барьж чадахгүйгээс хойш хөдөлгөөнөө хаасан нь дээр
Бүх хөдөлгөөнийг хаах нь зөв. Хятадад цагаан сар гээд хүмүүсийн хөдөлгөөн ихэссэнээс өвчин газар авах шалтгаан болсон гээд байгаа шүү дээ
Xodolgooniig xaasan ni deer shv.Manaixan ixenx ni xeneggvi obchin garchaad baixad uragshaa xil garchixsan olon xvn baisan shv.
Зөв дэмжиж байна. Дараа зарантен зогсоохоход л бид золгоё.
yun corona sar shine hiihgvi bol bolhgvi gsn hugshchvvl haa saigvi haha. ochihgvi bol gomdono ntr ene gomdoldogoo baichaachee laitai ym
Ёстой зөв. Дэмжиж байна.Миний хувьд хөдөөний хэдэн хамаатан, хөгшиддөө бүрэн ойлгуулсан , аль эрт гэр гэртээ шинэлэхээ зарлачихсан байгаа.
Зөв зөв хаах хэрэгтэй.ер нь хийх гээд л байна шүү
ОДОО БӨӨРӨНХИЙЛӨХГҮЙ ШУУД ЗОГСОО
заа сүржигнээд бай үхэрнүүд
Тийм шүү хөдөлгөөнөө хаа. Нүдний чинь өмнө болоод байгаа хүний алдааг давтмааргүй л байх юм ТЭНЭГ үүдээ
төр түмнээ хүндэтгээд цахи золголт хийнэ ээ,
Zuv zvv
Цагаан сарын баяраар орон нутгаас хот орох хотоос орон нутаг руу явах бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана хаах болно гэж байсан. Энэ бол зөв шийдвэр юм
Явган хүмүүс болон автомашины хөдөлгөөн,нийтийн тээврийг явуулахгүй байх,гэр гэртээ бууз баншаа чанаж идэн дархлаагаа сайжруулан аарц,адууны мах,банштай цай,бантан хийж идэн ахмадуудтайгаа видео чатаар золгон,мобайлиар мөнгө төгрөгөө шилжүүлэх хэрэгтэй хаалга үүдээ бүү нээ цаана нь нян вирус өвчин байх магадлал 99% түүнээс дээш байна гэдгийг ухаар,ойлго тэмц мэдэр ингэж байж монгол улс мөхөхгүй өвдөхгүй цагаан гарна дэлхий харж байгаа гэдгийг ухаарцгаа. ..
svrjin dux we chi
Санаа зоволтгүй. Хязгаарлана.
Ууц чинь хүний амнаас гарсан нян вирус үржих маш таатай орчин биш үү,Ууцнаас татгалзах арга байна уу,Мал малладдаггүй Хотынхон ууц тавиад яах вэ
Ene tsagaan sariig teseed tevcheed unguruule bid erduu 3 say ene uvchin neg ehelbel duusna eruul amid baihad olon saihan bayr uznee