Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын мэдээлснээр хоёрдугаар сарын 17-ны байдлаар шинээр 1868 хүн халдвар авч, 98 хүн нас баржээ. Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн ихэнх нь Хубэй мужид байна хэмээн https://www.cnbc.com/ мэдээллээ.
Тус сайтын мэдээлж байгаагаар Хятадад нийтдээ 72436 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчилж, 1868 хүн нас бараад байгаа аж. Нэмж нас барсан гэх 98 хүний 93 нь Хубэй мужийнх юм байна. Харин өвчний халдвар авсан гэх 1868 хүний 1807 нь тус мужийнх байгаа ажээ. Энэ нь өмнөх өдрүүдийн тоотой харьцуулахад, буурч байгаа үзүүлэлт гэнэ.
Хоёрдугаар сарын 16-ны өдөр тус мужид 1933 хүн өвчилж, 100 хүн нас барсан юм. Хубэй мужийн Эрүүл мэндийн хорооноос мэдээлж байгаагаар тус мужид 1789 хүн нас барж, 59989 хүн өвчилжээ. Үүний дийлэнх нь арванхоёрдугаар сарын сүүлчээр өвчлөл анх илэрсэн Ухань хотын иргэд байгаа аж. Түүнээс гадна, Хубэй мужид 7862 эдгэж, эмнэлгээс гарчээ.
Сэтгэгдэл бичих