2020 оны 2-р сарын 18
11 цаг 25 минут

"Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аян зарлалаа

Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаа аж. Энэ талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Нэгдүгээр сарын 7-оос хойш манай хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирус гарч, эдийн засаг бөгөөд нийгмийн хувьд хүндрэл үүсээд байна. Тиймээс мөнхийн хөрш БНХАУ-д Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнээс тусламжийн гараа сунгах зорилгоор хүмүүнлэгийн аяныг зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүндрэлийг даван туулахад хөршдөө сэтгэлийн дэм өгөх зорилгоор өнөөдрөөс эхлэн хүмүүнлэгийн аяныг албан ёсоор нээж байна.  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд манай улсын иргэд, ТББ, аж ахуйн нэгжээс хандив, дэмжлэг өгч байгаа.  Түүнээс гадна, олон ТББ, аж ахуйн нэгж ч нэгдэж, хандив өгөхийг хүсч байгаа учраас бид нэгдсэн хандивын аяныг зарлаж байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д манай улсаас давхардсан тоогоор 1.6 сая иргэн зорчиж байгаа. Мөн Монголын эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт БНХАУ-тай хамтын ажиллагаа өргөжиж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бид ярьдаг. Тиймээс бага ч гэсэн сэтгэлийн дэмжлэгийг иргэн, ТББ. төрийн байгууллагууд нэгдэж үзүүлэхийг уриалж байна" хэмээлээ.  

Харин ГХ-ны сайд Д.Цогтбаатар "Сүүлийн үед коронавирусийн дэлгэрэлттэй холбоотой Монголын олон иргэн, аж ахуйн нэгжүүд сэтгэлийн тус дэм, хандив өгье гэдэг санаачилгыг гаргасан. Гэхдээ зохион байгуулалт муутай, олон сувгаар яваад байгаа учраас илүү үр ашигтай, байгаа оносон байлгах үүднээс нэгтгэх нь зөв гэдэг чиглэл гарсан. Тиймээс энэ хандивын аяныг зохион байгуулж, Төрийн банкинд данс нээж байгаа юм. Сэтгэлийн хандиваа өгөх хүмүүс нь тус тусдаа олон байгууллагаар яваад байх биш энэ нэгдсэн дансандаа хийгээд явах нь илүү зохион байгуулалттай. 

Засгийн газраас байгаа боломжоор БНХАУ-д тусламж үзүүлсэн. Мөн НЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хятадад сургууль төгсөгчдийн холбоо гээд олон байгууллагууд тус тусдаа хандив өгсөн. АН ч гэсэн өөрсдөө санаачлаад, хандив өгсөн байгаа.  Энэ бүхнийг л илүү зохион байгуулалттай, нэг шугамаар, нэг улс, үндэстэн гэдэг байдлаар л тусламж үзүүлэхээр зорьж байна. Саяхан Мюнхэны аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ ДЭМБ-ын удирдлагатай уулзаж, ярилцсан байгаа. Энэ үеэр нөхцөл байдал, дэгдэлтийн төлөв хандлагын талаар нэлээд ярьсан. Тэдний гол ярьж буй зүйл нь улс орнууд өөрсдөө илүү зохион байгуулалттай байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар авч чадвал даван туулах боломж байна.

Үүнд нэлээд анхаарах ёстой.  Ялангуяа хөгжиж буй орнууд зохион байгуулалтаа сайжруулж, урьдчилан сэргийлэх ажилдаа илүүтэй анхаарах хэрэгтэй байна гэж ярьсан.  Тэр утгаараа манай улс дотооддоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, цагаан сарыг тэмдэглэхгүй байхаар шийдсэн. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж байгаагийн нэг илэрхийлэл юм. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа энэ аюулыг бүгд нэгдсэн мэдээлэлтэй, нэгдмэл байдлаар л давж чадна" хэмээлээ.  

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш. Монгол Улсад хамгийн хүнд цаг үед тусалдаг. Бүс нутгийн худалдааг хөгжүүлэх, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж ирсэн. 2010 оноо хойш гэхэд л Монгол Улстай 1.5 тэрбум ам.долларын гэрээг байгуулаад, боловсрол, дэд бүтэц гэх мэт нэн шаардлагатай томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам гэх мэт томоохон төслүүдийг дурьдаж болно.  

Сүүлийн жилүүдэд тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.  Энэ хүрээнд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжүүдийн хангамжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор байгуулах гэх мэт Монгол Улсад нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, зээл, буцалтгүй тусламжуудыг олгож ирсэн улс. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ энэ хүнд цаг үеэд хамтран ажиллаж, мөнхийн хөршдөө дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" хэмээлээ. 

Хэрвээ та хандивын аянд нэгдэхийг хүсвэл  төрийн банкны 3413 0343 2597 данс руу шилжүүлэхэд болох юм байна. 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.22Зочин   • 2020, 2 сарын 18. 19 цаг 13 минут

PZDA MAH UVS HYATDADUUDIIN NAM BOLOLTOI!!!! UHEJ BHDAA TAARSAN LLRUUD UURSDIIGUU YAY GEJ BJ BAS HYATAD DARGA NARTAA DOLI USREH SANAATAI!!!!! SHIVSHIGTEI LLRUUDIIG BUUDAH UDUR IRNEDEE!!!!

202.9.40.183Зочин   • 2020, 2 сарын 18. 18 цаг 27 минут

zuv zuvw

103.229.123.38erka   • 2020, 2 сарын 18. 16 цаг 47 минут

uvchin hend ch tohioldono. ard tumeen chadahaaraa tusaltsgaay.

103.229.123.38erka   • 2020, 2 сарын 18. 16 цаг 44 минут

zovoh tsagt mgl hun gej hen be ta bolon mgl in ard tumen haragdana. bi mash ih demjij bna. iim hetsuu davagdashgui huchin ovchnii esteg baatarlagaar temtsej baigaa hyatadiin ard tumeng bishirch bna bid mgl uud ta buhneer baharhaj ene virusig darj chadna gedegt ergelzehgui.handiv haana uguh ve

192.82.65.120ДЭМ ДЭМЭНДЭЭ   • 2020, 2 сарын 18. 14 цаг 25 минут

ДЭМЖИЖ БАЙНА. САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ. ТУС БАГАДАХГҮЙ.

37.159.103.32Зочин   • 2020, 2 сарын 18. 14 цаг 18 минут

orosuud yamar bid nart tuslah bish. hyataduud delhiid lag bolj bn shd.

66.181.161.2Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 55 минут

demjihgui umhii hujaa

202.179.24.226Р.Бавуудорж   • 2020, 2 сарын 18. 13 цаг 53 минут

Энэ аяныг бүрэн дэмжиж байна. Энэ талаар лавалгаа авах утасны дугаарыг мэдэгдвэл бүр сайн байна

66.181.160.87Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 08 минут

Хаан банкинд данс байвал мэдээлэл өгөөч

68.145.61.75Zocnin   • 2020, 2 сарын 18. 12 цаг 59 минут

Zowoh tsagt nohriin cnanar tanigdana gedeg Iim ued l tusaljbeal bidnii importiin buteegdehuuniig awahdaa bas setgel gargana

66.181.182.250Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 36 минут

Hudlaa sh d muu ugur naimaachin chi

202.126.89.158Зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 41 минут

Маш зөв.энэ санаачлага гаргасан,зохион байгуулалтанд оруулсан засгийн газрын гишүүн сайн байна.хэдэн цаас хийнэ.

139.5.218.249зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 33 минут

Дэмжиж байна

66.181.180.46Зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 32 минут

ta nar teguul mongold jild 400 hun haniad hatgaagaar uhej bhad handiw ntr tsugluulj arga hemjee awahgui yasiin

66.181.182.250Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 37 минут

Tiim sh d yostoi yostoi heleed yuhev

202.21.109.120Зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 34 минут

чи ийм юмыг ойлгохгүй хүн бн, Тэнэг хүний дуугүй нь сүртэй..

150.129.141.231Зочин   • 2020, 2 сарын 18. 11 цаг 53 минут

Монгол улсын эдийн засаг хүнд хэцүү урьчилан сэргийлэх хѳрѳнгѳ мѳнгѳ дутагдалтай байхад улс эх орондоо зориулж тусламжийн аян ѳрнүүлэх байтал хужаад туслана гээд байгаа улсуудыг ойлгохгүй юм.

66.181.182.250Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 39 минут

Harin tiimee oilgoh arga alga

202.21.109.120Зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 21 минут

тархи чинь хэт өчүүхэн болоод ойлгохгүй бнлда хө

202.21.109.120Зочин   • 2020, 2 сарын 18. 11 цаг 55 минут

жаахан алсхан сэтгэ

202.21.109.120Монгол хүн   • 2020, 2 сарын 18. 11 цаг 51 минут

МАШ САЙХАН САНААЧЛАГА БН, БИ ХУВЬД ӨӨРИЙН ХУВИА ШИЛЖҮҮЛЭВ. ЭНЭ САЙХАН УХААЛАГ ҮЙЛСИЙГ САНААЧЛАГЧ НАРТАА ГЯЛАЙЛАА

202.55.188.33Зочин   • 2020, 2 сарын 18. 11 цаг 40 минут

Их сайхан ажил байна. Төр засагтаа баярлалаа. Бид 90 оноос хойш л гэхэд өмнөд хөршийнхөө хэдэн зуун тэрбумын зээл, хандив, буцалтгүй тусламжаар дутуугаа нөхөж, төсвийн алдагдлаа хааж ирсэн. Үнэхээр ядарсан цагт тусладаг мөнхийн хөрш мөн. Нэгдсэн нэг данстай болсон нь тун сайн хэрэг. Мөнхийн хөршдөө, худалдааны итгэлт түнш, анд нөхөддөө тусалцгаая.

66.181.182.250Зочин   • 2020, 2 сарын 18. 13 цаг 41 минут

Zail aa umhii hujaa

202.21.109.120Зочин   • 2020, 2 сарын 18. 21 цаг 41 минут

өчүүхэн тархитаа, тэд хэрэв хүсвэл чамайг бөөс алахаасч амархан бяцлахыг боддоо, тэгээд наад үгээ хэлдээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.