2020 оны 2-р сарын 18
11 цаг 45 минут

Д.Нямхүү: Эрээнд түүхий загас идсэн иргэнээс коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ГССҮТ-ийн эмч нар “Нэг дэлхий- Нэг хүч” уриан дор Ухань хотод халдвартай тэмцэж байгаа, өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа эмч нартаа нэг өдрийнхөө цалинг хандивлаж, сэтгэл санаагаар дэмжих уриалга гаргасан талаар мэдээллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгаа. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.

Үргэлжлүүлэн “COVID-19” халдварын эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судалгаа 2000 гаруй хүнд хийгдэж байгаа. Үүнээс 15 судалгаа нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.

Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэгдсэн вирусын эсрэг эмийг Хятадын зах зээлд борлуулж болно гэсэн зөвшөөрөл авсан. Гэхдээ шууд зах зээлд нийлүүлж болохгүй гэж үзэж 70 хүнд туршиж үзэж байна.

Мөн өчигдөр 19 цагт бүх Хятадын Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс Ли Ю гэдэг эрдэмтэн мэдээлэл хийсэн. Хятадын ургамлын жимснээс хандалсан идээшмэлийг онош нь батлагдсан 700 тохиолдолд хэрэглэж үзээд 214 тохиолдол нь үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлсэн. 214 тохиолдлоос  80,6 хувьд нь ханиалгах шинж тэмдэг бүрэн арилсан. 112 өвчтөн буюу 94,6 хувьд биеийн халуун хэвийн болсон гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс Хятадын уламжлал анагаах ухааны үндэсний хороо болон Өрнөдийн анагаах ухааны эмчилгээний хорооноос уламлжлалт эмийг анаагаах ухаанд хэрэглэж байгаа вирусын эсрэг эмтэй хавсруулан эмчилгээ, оношлогооны бүхий л үе шатанд хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт гаргасан байна.  Мөн үүдэл эсийг ашиглан виурсын эсрэг эм гаргаж авах боломжийг судалж байгаа.” Гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.02.17-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт  хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д хандаж байгаа. Эмчийн үзлэгээр тусгаарлах уу, зөвлөгөө өгөөд буцаах уу гэдгийг зохион байгуулж байна. Голдуу томуугийн халдвартай иргэд ирж байна. Эмнэлэг олон төрлийн халдвар цугладаг газар учраас эмнэлгээр их явахгүй байх нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.” Гэв.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.86Zochin   • 2020, 2 сарын 18. 19 цаг 30 минут

Ene ***** yavch mongol hun bish ee. Tuuhii zagas shuu

202.9.40.78Зочин   • 2020, 2 сарын 18. 16 цаг 56 минут

хахаха салмонелла л илрэхээс биш юу гэж корона илрэх вэ дээ сэтгуулчийг солиочээ нудний булай

66.181.160.113Зочин   • 2020, 2 сарын 18. 15 цаг 46 минут

Монгол хүн мөн үү

64.119.21.108Иргэн   • 2020, 2 сарын 18. 15 цаг 10 минут

Энд тэндгүй хэсч түүхий ч гэнэ үү загас идсэн гэх хүмүүсийг оруулахгүй байвал яасийм бэ? Тэр юу ч хамаагүй иддэг газраа аварга загасны хоол болвол таарна

103.57.95.20Зочин   • 2020, 2 сарын 18. 14 цаг 40 минут

Bygdeeree ahmadyydaasaa asyy ochihgyi bsan n hen hedee uvchingyi bval zunduul zolgono shdee

103.57.95.20Зочин   • 2020, 2 сарын 18. 14 цаг 38 минут

Saihan medee bn

202.131.249.202Зочин   • 2020, 2 сарын 18. 14 цаг 24 минут

turj vxej baigaa yum shig tvvxii zagas gudraad baixdaa yadag mal we,.

103.229.121.69Зочин   • 2020, 2 сарын 18. 12 цаг 03 минут

Өвчин холуур байгаад баяртай байна. Манай албаныхан ч сайн ажиллаж байна. Одоо настангууд маань эхэлж ураилаад баяраар биечлэн ирэх хэрэггүй гэдгийг залуустай хэлмээр байна. Настангууд өөрсдөө эхлээд хэлчихвэл их амар юм байна лээ шүү. Утсаар харилцаж болно шүү дээ. Очиж байгаа айлдаа ч хүндрэл учруулахгүй шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.