Ухань хотын Вучин эмнэлгийн захирал Лю Жиминг коронавирусийн халдвар авч нас баржээ. Түүнийг мягмар гарагийн өглөө халдварын улмаас нас барсан гэж Ухань хотын эрүүл мэндийн хорооноос олон нийтэд мэдээлсэн байна. Өмнө нь Хятадын албаныхан Лиу эмчийг аврахын тулд хамтран ажиллагсад нь чадах бүхнээ хийж байгаа ч олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл цацагдаж, хүмүүсийг үймүүлж байгааг шүүмжилж байв.
Лю нь мэдрэлийн мэс засалч байсан бөгөөд 2019 оны сүүлээр Ухань хотод эхэлсэн шинэ коронавирусын халдварыг эмчилж байсан анхны эмнэлгийн захирал юм. Тэрбээр олон нийтэд халдварын талаар хамгийн түрүүнд анхааруулахыг оролдож байсан аж.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ум амгалан больтугай тангараг өргөсөн эмч нартаа мөргөе
iim ayultai baina shyydee emch darga haldvar avsan l bol tiim amar emchlegdehgui baina