2020 оны 2-р сарын 18
17 цаг 47 минут

Улаанбуудайн татварыг хөнгөлөхгүй бол гурилын нөөцгүй болох магадлалтайг санууллаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.02.18) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдэд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Хүнсний бүтээгдэхүүний хувьд хангамж харьцангуй тогтвортой, үнийн өсөлт бага байгааг өнгөрөгч амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд хийсэн Үндэсний статистикийн газар болон холбогдох бусад байгууллагуудын судалгаа харуулж байна. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор махны үнэ бага зэрэг өссөн байна. Супермаркетууд болон зарим үйлдвэр, ханган нийлүүлэгчид үнийн өсөлт гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин эмийн сангуудад амны хаалт хангалтгүй, түүхий эдийн нөөц дутмаг байгаа учраас амны хаалтны зориулалтын бараа, материалыг оруулж ирэх талаар ажиллаж байна. Манай үйлдвэрлэгчид БНХАУ-аас, тэр дундаа Ухань мужаас голчлон түүхий эдээ татдаг байсан. Одоо тэндээс авах боломжгүй болсон тул БНСУ, БНСВУ зэрэг орноос авч байгаа юм байна. Турк улстай яриа хэлэлцээ хийж байгаа.

УИХ дээр бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг хэвийн байлгах асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Цаашид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьчилан сэргийлэх баталгаатай нөөц бүрдүүлэх шаардлагатай. Маргааш (2020.02.19) УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Та бүхний санал санаачилгыг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт санал хүргүүлнэ” хэмээн танилцуулав.

Дэлхийн зах зээл дээр амны хаалтны түүхий эд болон өргөн хэрэглээний гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь хүнсний хангамжийн 90 гаруй хувь нь импортоос шууд хамаардаг манай улсын хувьд хүндрэл учруулж магадгүй. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах талаар анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг үйлдвэрлэл эрхлэгчид хөндөж байв.

Тэд стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн болон бусад төрлийн татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргах шаардлага байгааг УИХ-ын даргад уламжилсан юм. Ингэснээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүйн дээр нөөц бүрдүүлэх боломжтой болно гэлээ.

Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн хэлсэн зүйлээс толилуулъя.

Д.Батхишиг: Амны хаалт хийх түүхий эдийг татвараас чөлөөлөөгүй учраас үнэ нэмэхгүй байх боломжгүй байна 

“Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

-Манайх амны хаалт хийх түүхий эдээ БНСУ-аас авах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Түүхий эдийн үнэ болон тээврийн зардал өсөж байна. Анх 3 ам.доллар байсан даавуу өнөөдөр 16 ам.доллар болтлоо өссөн. Амны хаалтны үнийг нэг түвшинд буюу 300 төгрөгт барих шаардлагыг төрөөс тавьж байгаа. Нэг удаагийн амны хаалтыг хоёр ээлжээр тасралтгүй үйлдвэрлэж байна. Тээвэрлэлтэд хүндрэл үүсэж байгаа учраас амны хаалтны түүхий эдээ онгоцоор авчирч байна. Амны хаалтыг татвараас чөлөөлсөн хэрнээ түүхий эдийг чөлөөлөөгүй. Тиймээс амаргүй хүнд байдалд ажиллаж байна. Үнийг аль болох нэмэхгүй байхад анхаарч байгаа ч хүндрэл их гарч байна.

 С.Түмэнгэрэл: Валютын ханш өсөхгүй бол бид үнийг тогтвортой барьж чадна

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн Ерөнхий захирал

-Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа даван гарах гарц шийдлийг олохоор үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, саналыг нь сонсож байгаад баяртай байна. Хүнсний хангамж хамгийн чухал асуудал. Манай үйлдвэрийн хувьд нэг сарын нөөц бий. Түүнээс цааш хүндрэл гарах магадлалтай. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Бидний зүгээс ашиг хонжоо хайж, бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй. Түүхий эд, материалаа гаднаас авч байгаа үед валютын ханшаа барих хэрэгтэй байна.  Валютын ханш өсөхгүй бол бид үнийг тогтвортой барьж чадна.

О.Доржханд: Гуравдугаар сараас цааш гурилын нөөцгүй болох магадлалтай 

“Улаанбаатар гурил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 

-Манай улс жилд нийт 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Сард 20 мянга орчим тонн гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 360 орчим мянган тонн улаан буудай хэрэглэдэг. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын хэмжээнд 12 мянган тонн гурил, 45 мянган тонн буудайн нөөц байна. Үүнээс үзвэл гуравдугаар сараас цааш нөөцгүй болох магадлалтай. Салбарын яамнаас гурил үйлдвэрлэгчдэд 60 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон ч татвартай холбоотойгоор татан авалтаа хийж чадахгүй байна. 2019 оны намар буудайны дундаж үнэ 580 мянган төгрөг байсан. Өнөөдөр ОХУ-аас татваргүйгээр 700 мянган төгрөгийн үнэтэй буудай авч байна. Үүн дээр татвар нэмэгдвэл 800 мянга орчим болно. Аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг дээр суурилж гардаг. Буудайг ийм өндөр үнээр авчихвал гурилаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс төр засгаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ бол хэсэг үйлдвэрлэгчийн асуудал биш. Улсын хэмжээнд хамгийн багадаа 3-4 сарын нөөц байх шаардлагатай.

 С.Мөнхтөр: Эрүүл мэндийн байгууллагуудаас спирт авах хүсэлтүүд ихээр ирж байна

“АПУ” ХХК-ийн Худалдан авалтын албаны дарга

-Манай байгууллагад эрүүл мэндийн байгууллагуудаас спирт авах хүсэлтүүд ихээр ирж байна. Одоогоор 17 эм, эмнэлгийн байгууллагаас хүсэлт ирсэн байна. Үүний дагуу 17 тонн хүнсний спирт, 88 тонн техникийн спиртийг худалдан борлуулсан. Цаана нь 500 тонн техникийн спирт, 203 тонн хүнсний спиртийн хүсэлт хүлээгдэж байна. Үүний шалтгаан нь мөн л улаан буудайн асуудалтай холбоотой. Манайх спирт үйлдвэрлэдэг учраас улаан буудайн квотыг авч чаддаггүй. 2009 оноос хойш дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаас түүхий эдээ авч байна. Нөөц хангалтгүй байна.

МҮХАҮТ-аас үйлдвэрлэл эрхлэгчидтэй өмнө нь хоёр ч удаагийн уулзалтыг хийжээ. Тэндээс гарсан саналуудаа нэгтгэн УИХ-ын даргад албан ёсоор гардуулан өгсөн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтаас гарсан саналуудыг судалж, түргэн шуурхай шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортлогч, амны хаалт үйлдвэрлэгчдийн гаалийн татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдэх боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдэв. 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.81.171.2ШУДАРГА   • 2020, 2 сарын 19. 11 цаг 51 минут

ГУРИЛ ХАНГАЛТТАЙ БАЙГАА БИТГИЙ ШАА ХУЛГАЙЧИДАА.. ГАДНААС ГУРИЛ ОРУУЛЖ ИРЭХ АШИГАА БИТГИЙ БОД ЧОНО БОРООНООР ГЭГЧ БОЛОХ ГЭЭД БАЙНА УУ.. МУУСАЙН ХУЛГАЙЧДАА

202.21.120.190Зочин   • 2020, 2 сарын 19. 9 цаг 38 минут

Манай Монгол улс атрын өч төчнөөн аян гээд бараг гишгэх газаргүй шахам болтлоо газар нутгаа хагалж сэндийчэн тариа буудай тарьдаг биз дээ. Тэр их буудай нь хайччихсан юм бэ? И

192.82.78.55Иргэн   • 2020, 2 сарын 19. 8 цаг 39 минут

Ямар азаар МАН үед ийм болвоо АН үед ийм болсон бол Монгол улс мөхчихсөн хятадад дагаар орий гээд байж байх байлгүй бүх юм өсчихсөн

183.81.171.2ИРГЭН   • 2020, 2 сарын 19. 11 цаг 52 минут

ЭРГҮҮ МАЛ МИНЬ ЗАЙЛ ДАА МАНЫ МАЛАНЦАР АА

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 38 минут

Өөрсдийн намын гишүүдийн компаниар дамжуулж мөнгө хийхийг санаархахаа больж үз. Үйлдвэрлэл эрхлэгчид гурил будааны нөөц хангалттай гэж хэлээд 10 хоноогүй байна. Ой санамжаа алддаг УИХ-ын дарга болон гишүүд суудлаасаа огцорч үз.

192.82.78.55Иргэн   • 2020, 2 сарын 19. 8 цаг 36 минут

Гурилын үйлдвэрүүд болиочээ тэр их хураасан буудайгаа яасан юм. Юм л бол татвараас чөлөөл гээд байх юм. Төр буй дор татвар буй татвар буй дор төр буй гэдэгшдээ.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 36 минут

Яаж дараагийн сонгуульд гарах вэ гэж бодохоо больж үз. Та бүхнийг дахиж хэзээ ч сонгохгүй. Бие биедээ үг хэлж чаддаггүй хянаж чаддаггүй буруу зүйлийг буруу гээд шийтгэж чаддаггүй хүмүүс дахиж сонгогдоно гэж бүү бод. УИХ зуух яндан тоглоомын талбай сургууль цэцэрлэг эмнэлэг барьдаг газар биш. ЗГ-ын хийх ёстой ажил

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 34 минут

УИХ нь хууль эрх зүйн бодлогыг зөв явуулах болохоос энд тэнд сургууль цэцэрлэг барьж будаа гурил хүрэх эсэх маск байгаа үгүйг ярьдаг газар биш. Наад гишүүддээ ойлгуул хэдэн хуулиа өөрссөддөө биш нийт Монголын ард түмэнд зориулсан тэдний эрх ашиг нийгмийн баталгааг хангахад зориулж батал.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 31 минут

УИХ-ын дарга Занданшатар танхим доторх 76 гишүүнээ маллаж чадахгүй байж улаан буудайн хүрэх хүрэхгүйг бас шийддэг гэнэ. Наадах чинь Засгийн газрын хийх ёстой ажил. битгий шуналдаа хөтлөгдөөд мөнгө хийх гээд бай

66.181.161.103Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 30 минут

Cайжруулсан түлшний барьцалдуулагч хийхээр чинь хомсдол үүсэхгүй гээд яахав дээ.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 30 минут

МАН-ыг дахин бүү сонго. Дандаа улсаа шулах ард түмнээ шулах бодлого барьдаг. Нам доторх хулгайчиддаа хариуцлага тооцож чаддаггүй.

66.181.169.162Зочин   • 2020, 2 сарын 19. 8 цаг 29 минут

Чоно борооноор гэгчээр тариаланчдын тарьсан ургац хаашаа орчихов. Хөгцрөөд авах гэзэр олдохгүй байна гээд байсан. МАН -ын увайгүй бодлого энэ л дээ

64.119.16.89Зочин   • 2020, 2 сарын 19. 7 цаг 22 минут

хямд буудайгаараа спирт хийгээд үнэтэй буудай оуулж ирж үнэтэй гурил хийж иргэдээ шулах нь цөвүүн цагийн төрийн бодлого

139.5.218.120Зочин   • 2020, 2 сарын 19. 6 цаг 22 минут

Өвчин тахал түмний зовлонг далимдуулж гурилын үнийг /нэмэх/ санаатай. Зуд болоход нохой зоолж,зовлон ирэхэд лам цадна гэж үг байдаг.Эртний үг шүү.

182.160.0.54mgl   • 2020, 2 сарын 18. 23 цаг 52 минут

altan tariagaa huvichilsni gai daa

122.201.24.15Зочин   • 2020, 2 сарын 18. 22 цаг 31 минут

DOTOODIIN GURILAA 100% HANGALAA GEED BAISAN BIZ DEE. HANGAJ CHADAHGUI BOL GURILAA TATVARGUI ORUULAH HEREGTEI

64.119.21.185зочин   • 2020, 2 сарын 18. 21 цаг 19 минут

улан буудайн нөөц хангалтай дотоодын хэрэгцээгээ хангадаг болсон гээд бгаагүй билүү

66.181.178.197Зочин   • 2020, 2 сарын 18. 20 цаг 29 минут

Гурилын үйлдвэрүүд намар будаагаа голж шилээд л дараа нь мөнгөн дээр нь луу унжаад одоо бас татваргүй будаа оруулж ирэх гээд хуцваа

202.21.107.76Зочин   • 2020, 2 сарын 18. 18 цаг 46 минут

ailuud shuudai shuudaigaar ni avaad nootsoltson bhad tegeh hereg bna uu. odoo ugaasaa ereltgui bolchihno

202.55.191.130иргэн   • 2020, 2 сарын 18. 18 цаг 40 минут

цагийн байдал дээр тоглолт хийхээ болимоор юм энэ уб гурилын үйлдвэрийн нөхөр өөрсдөө ашиг харж байна гэж бодож байна намар хангалттай буудай авсан гэж ярьж байсан биз дээ ХХААЯ худал гэвэл баримтаа хар даа

202.179.24.171Зочин   • 2020, 2 сарын 18. 19 цаг 17 минут

YAG UNEN

203.91.118.182аагий   • 2020, 2 сарын 18. 18 цаг 38 минут

далимдуулж үнээ нэмэх татвараас бултах арга зам олох юм аа ард түмэн тэнэг биш шүү

202.9.46.19Зочин   • 2020, 2 сарын 18. 17 цаг 58 минут

ГУРИЛЫН НЕЕЦ ХАНГАЛТТАЙ БАЙХ ЕСТОЙ. ШИНЭ БУУДАЙН ХУВЬД YНЭ ОРОСТ ЕССЕН. 2019 ОНД МАНАЙХ ОЛИГТОЙ ТАРИА АВААГУЙ

103.212.119.83Зочин   • 2020, 2 сарын 18. 17 цаг 51 минут

Яагаад буудай,гурилын нөөцгүй гэж.Татвараас зайлах тухай гонгинож байх юм

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.