2020 оны 2-р сарын 21
8 цаг 10 минут

Ажлын байрны архидалт, сандал суудлын шунал бас нэгэн гэр бүлийг өнчрүүлэв

 Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан С.Болормаа бүсгүй 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэрэг явдлын мэдээллүүд хэвлэлүүдээр цацагдаж, аймгийн Засаг дарга болон удирдлагууд энэ хэрэгт оролцоотой, архи дарс ууж,  найралж цэнгэсэн асуудал яригдахтай зэрэгцэн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Гэтэл энэ хэрэгт хамгийн их хамааралтай байж мэдэх тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өчигдөр газар дээр нь ажиллаж буй zarig.mn сайтын сэтгүүлч Ц.Анхзулд хоолой чичрүүлэн, бачууран ярихдаа “Архи уусан зүйл огт байхгүй. Талийгаачийг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй” хэмээн мэлзээд зугтсан.

 ЦЕГ-ын хэвлэл мэдээллийнх нь төвөөс дарга нар нь архидан согтуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гээд хэлээд байхад аймгийн нь цагдаагийн газрын дэд дарга Н.Эрдэнэ-Очир нь хүчээр шахам хэдэн үг хэлсэн ч түүндээ дарга нарыг архидан согтуурсан байж болзошгүй талаар нь ганц ч үг ганхийсэнгүй, “шалгаж байна” гэх үгээр түрий барин мөн л зугатав.

Түүнчлэн тухайн орой ЗДТГ-ын манаач хийж байсан иргэн "В.Рэнцэндорж даргын нарийн бичиг  н.Энхболд өөр нэгэн эрэгтэй хүнтэй хамт эмэгтэй хүн үүрч дүүрээд,  шөнийн 12:20 цагийн орчимд гарч явсан.  Тэгж явахыг нь цонхоор харсан. Нарийн бичгийг эргээд орж ирэхэд нь юун хүнийг үүрч явааг асуухад амиа алдсан бүсгүйг архи уугаад согтсон, ажлынх нь хүн ирж авч байгаа юм гэж хэлсэн" хэмээн гэрчлээд байхад засаг дарга В.Рэнцэндорж нь талийгаачийг ажлынх нь өрөөнөөс өөрийнхөө хоёр хөлөөр алхаад гараад явсаан гээд мөн л хоолой зангируулан худал хэлсэн. Тэрбээр өмнө нь цагдаагийн алба хаагч байсан, танхайн хэргээр шийтгүүлж, тэнсэн харгалзах ял авч байсан байх юм. Ийм хүн яаж ч яваад Засаг дарга болсныг ёстой таашгүй ээ. Мэдээж цагдаа байсан учраас хэргийн шалгалтын ажиллагаанд нөлөөлж магадгүй гэдгийг ч хардах эрх бидэнд бий.

Юу л болох бол доо. Зам тээврийн яаманд архидан согтуурч байсан нөхдүүд мөн л албан тасалгаандаа нэгнийхээ аминд хүрч, яамныхаа гадна гаргаад хаячихсан байсан хэрэг  гарсан даа. Хүний аминд хүрсэн Б.Махбал гэгчийг өдийг хүртэл ял тулгаж чадаагүй л аргацаасаар явна. Хүн алчихсан хүнийг яллаад явуулахад юу нь тэгж удаашраад байгаад ойлгоход тун ч бэрх. Энэ удаагийн хэрэг яг энэ тийшээгээ замхарчих вий дээ гэх болгоомжлол,  хардлага сэтгүүлч бидэнд байна. Учир юу гэвээс,  талийгаач бүсгүйн амиа алдсан хэрэгтэй холбогдуулж аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудын хэнийг нь ч сэжигтэн, яллагдагчаар татаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл “үхсэн хүн үг хэлэх биш” гэдэгчлэн энэ бүсгүйн үхлийг амиа хорлолт, эсвэл гадны нөлөөгүй хөлдөлт гээд дараад өнгөрөөх юм биш биз дээ. 

Уг нь Засгийн газрын тэргүүн төрийн албан хаагчид, хурган, төлгөн дарга нарыг албан өрөөндөө архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Гэвч түүний гаргасан тушаал шийдвэр, тогтоол, дүрэм журмын өөдөөс орон нутгийн удирдлагууд "салаавч гаргадаг" болж таарч байна уу.  Албан тасалгаандаа архидан согтуурч, улмаар эрдэнэт хүний аминд хүрдэг, цаашлаад алаг үрс, ар гэрийнхнийг нь бүлтийтэл өнчрүүлээд, хэргийг нь замхруулдаг завхрал байсаар байх уу!!!

 

91
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

91 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.163Зочин   • 2020, 2 сарын 23. 10 цаг 51 минут

Ийм мэдээ бичих ч гэж дээ. Найруулга гэж авах юм алгаа. Арай арай. Юу ч явж сурвалжлаагүй, бусдын мэдээллийг ашиглаж бичихдээ ядаж зөв хуулмаар юм.

203.91.115.42Иргэн   • 2020, 2 сарын 22. 0 цаг 04 минут

Монголд архины хамааралтай нас барсан хүний тоо маш их байгаа, сайтууд ямар учиртай бичээд байгаа нь ойлгомжтой бус уу, нийгмийг эмх замбараагүй байдал оруулсан захиалгат үйлдэл гэж бодож байна. Энэ байдал нь хүндээ ч биш, намдаа ч биш, нийгэмдээ байна гэж бодож байна

202.179.31.33Зочин   • 2020, 2 сарын 21. 16 цаг 42 минут

Яг гэрээс нь Чирж үсдээд аваачиж архи уулгаад алчихсан юм шиг л бичих юм 2 ХҮҮХЭДТЭЙ НӨХӨРТЭЙ ЮМ БАЙЖ ҮЛИЙГЭЭ ХИЙЖ АРХИДАЖ ЯНХАНДАЖ ЯВДАГ ЮМ ОДОО НЭГ ИХ ГЭГЭЭРСЭН ХҮМҮҮС НЬ ХУДАЛ МАГТХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

64.119.17.254Ts ts   • 2020, 2 сарын 21. 19 цаг 51 минут

Ter aluurchin dargatsaruudiin hamsaatan uu uuruu, hun yu tarina tuuniig huraaj awdag umdaa

202.55.188.92Эхлээд архиа шалга   • 2020, 2 сарын 21. 12 цаг 55 минут

Эхлээд архиа ямар төрлийн спиртээр хийсэн нь шалгаачээ. Монголд сүүлийн үед архинаас болж хүмүүс янз бүрийн байдлаар үхээд байгаа. Энэ нь зориулалтын бус спиртээр архиа хийгээд байнаа юм биш үү . Архи ууссан хүн бүр ухаанаа шууд алдаад учраа мэдэхгүй болоод байнс шүү дээ

64.119.17.254Ts ts   • 2020, 2 сарын 21. 19 цаг 51 минут

Lol, humuus yamar muuhai boltsimdee

202.131.238.186Булган   • 2020, 2 сарын 21. 12 цаг 02 минут

Х.Баттулгаа, У.Хүрэлсүхээ эрдэнэт хүний амь үнэ цэнэгүй болчихсон юмуу

202.70.37.34Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 55 минут

гадны нөлөөгүй гээл хаана. ойлгомжтой. Ц. Нямдорж хүүрийг байсан цагт авилагч хулгайч алуурчид илэрэхгүй

192.82.66.172Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 53 минут

Амарбаясгалангийн хү гээд Раднаасэдийн томилуулсан хүнийг хавчин гадуурхаж ад үзэж ийм хэрэг үүссэн бололтой. Гэхдээ тэр охин хэний ч дэмжлэггүй дээшээ гарах мундэг эмэгтэй байсан .

66.181.161.81Нигүүсэхүй   • 2020, 2 сарын 21. 11 цаг 47 минут

ХҮҮКийн ЗГын цусан балаг МАНгаруудын аллага үүгээр дуусах бол уу. Хайранч хүний ам. УМмани бадмихум

192.82.68.57Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 35 минут

МАН АЙМАГИЙН ЗАСАГ ДАРГАД ИЙМЭРХҮҮ ХҮН ТАВИХ БОЛ ЮУ Ч БИШ ИХ ХУРАЛД ЭНЭНЭЭС АЙМААР ХҮНЭЭ ДЭВШҮҮЛДЭГ ГЭЭД БОДЧИХ

182.160.1.104Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 34 минут

Энэ хэргийн харьяаллыг өөрчилж ЦЕГ-ын мөрдөгчид гардан шалгаж яаралтай шийдвэрлэх ёстой шүү.Махбалын хэргийг шийдэхгүй өөхшүүлсэн асуудал алуурчдыг олноор нь бэлтгэж байна.

98.253.30.34Aimaar ain   • 2020, 2 сарын 21. 11 цаг 29 минут

Eren alban tushaalaa ogohgui gediigeed bval alchihdag songomol argatai bolson iym bna doo. Tegeed uurj avaachaad neg gazar hayad l medehgui geed l boloo.

182.160.1.104Ахмад гишүүн   • 2020, 2 сарын 21. 11 цаг 28 минут

Хүрэлсүхээ та намаа хоёр хувааж 2012 онд ялагдуулаад өөрөө амь зулбан харийн орон руу зугтсан.Одоо үлдсэн хэсгийг дахин хувааж энэ намыг түүхийн хуудаснаас арчуулахыг зориод байгаа юм биш биз.Танай намын генсек Амарбаясгалан энэ асуудлыг гардан зохион байгуулж байгааг та мэддэгүү. Танаас хариуцлага нэхэх цаг ирнэ шүү.Та үнэн эх оронч юм бол төрийн албанд шигдсэн архаг архичин алуурчдаа цэвэрлэх байсан юмдаа.Үүнд таны итгэж бүрдүүлсэн баг чинь таны эсрэг ажиллаад байна уу,эсвэл таны бодлого юмуу.Улс эх орноо гэсэн хүн бүр зэвүүцэж байна.

202.70.37.34Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 56 минут

арчигдсан н дээр.

202.21.127.183зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 27 минут

Нүдний булай булай

66.181.161.45з   • 2020, 2 сарын 21. 11 цаг 27 минут

аймгийн цагдаа засаг даргадаа захирагддаг учир байцааж чадахгүй

192.82.75.145Irgen   • 2020, 2 сарын 21. 11 цаг 50 минут

Tiishd gachin huuliin systemtei durgui hureed muuhairaad bna. Ene uls yatsiin be.

202.21.127.183зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 26 минут

Албан газар үүдний жижүүр гэж нэг гэрч баймаар юмаа. Хамгаалагч бол хэн орж гарсан бүгдийг сайн мэдэж байх ёстой баймаар юмаа

192.82.74.74Хүүкэд дуулгах уг   • 2020, 2 сарын 21. 12 цаг 17 минут

Хөөрхий минь тэр манаач нь үнэнийг хэлээд гэрчихээд ыайна ш дээ. Энэ үгээ дахин давтан баталвал амь насанд ч хадахаас сийхгүй болсон засаглалтай болсоон .Нэгэн цагт ертөнцийн чихнээ дуурсгж байсан хөөрхий монголын минь засаг төрийг ингэтэл нь доройтуулсан нөхөдөд эгэл иргэд бид харамсаад барахгүй юм.

139.5.217.202ххххр   • 2020, 2 сарын 21. 11 цаг 19 минут

Танхайн хэргээр тэнсэнгийн ялтай байхдаа 2016 оны сонгуулийн дараа Сүррагчаа гэгчтэй хамт архи ууж намынхаа гишүүдийг зодсон. Жилийн өмнө хуучин засаг даргатайгаа зодолдож гараа хугалсан энэ тэр наад нөхөр чинь юун засаг дарга шоронд байх ёстой хүн. Ман ёс зүйтэй хүнээ албан тушаалд тавьж сурмаар юм

202.179.10.10зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 03 минут

Рэнцэндорж бол тийм яахаа алдсан танхай хүн бишээ. Энд бас улс төр яваад байна. хамгийн харамсалтай нь эмэгтэй хүнийг ажлыг нь авахаар дарамталсан нь маш буруу. түүнээс танхайн хэрэг мэрэг цагдаа байсан гэх мэт нь хувь хүнийх нь араншин бол биш эелдэг боловсон боловсрол мэдлэгтэй МАН-даа хамгийн гайгүй ёс суртахуунтай хүн гэж дүгнэж явдаг.

202.9.46.27Kkk   • 2020, 2 сарын 21. 11 цаг 17 минут

150.129.142.239 hamaatan ni baihaa

182.160.1.104Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 16 минут

Монгол улсын ерөнхий сайд,МАН-ын дарга У.Хүрэлсүхээ таны хийж байгаа зоримог алхам,бүтээн байгуулалтыг ард түмний дийлэнх нь үнэлж байгаа.Гэхдээ төрийн албанд сахилга дэг журмыг эрс сайжруулна гэсэн амлалт чинь алхамч урагшилсангүй.Энэ бол ард түмний гол хүлээлт байлаа. Тэгвэл ЗТЯ-ны төрийн н.б Махбал,Говь-Алтайн засаг дарга Ренчиндорж нарын шалгарсан алуурчид энэ хариуцлагатай эгзэгтэй цаг үед өөрийн чинь болоод намын нэр хүндийг шаварт хутгалаа.Энэ мэтийн өчнөөн хулгайч нар шат шатанд байгаа.

192.82.74.74Төр засаг байгаа бол дуграх   • 2020, 2 сарын 21. 12 цаг 32 минут

Монгол есонд хүнийг шинжихдээ нөхөрлөж яваа хүнээр нь шинж гэлэг үг бий. Энэ уламжлал шалгуураар харвал МАН-д нэг олигтой хүн байхгүй нь гарцаагүй ээ. Үүний балгаа нь төрийн ордон,төрийн яам, орон нутгийн төрийн захиргаанд хүн амины хэрэг гараад байгааг тохиолынх,золгүй явдал гэж үзэх аргагүй,эрх мэдэл,эд хөрөндөө эрмэгшсэн танхайчуудаар төрийн алба хашуулсний гай,харамсалтай. Шахмал шүлш гэгчийг шахсаар нүдэнд харагдах утаа багассан ч харагдахгүй хор хөнөөл нь багасаагүйн баталгаа 10 гаруй хүн үхсэн, 1000 гаруй хүн хордож эмнэлэгт хандсан.

202.126.89.101Бэх   • 2020, 2 сарын 21. 17 цаг 00 минут

Утаатай үед хэдэн хүн үсэн тоо чи мэдэх үү

202.9.40.161Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 13 минут

хурэлсухийн онгон дээр яасан олоо хур цаг бусаар амиа алдаж ухэл хагацал айл бурээс салахгуй зовж байнадаа монголчууд

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 12 цаг 36 минут

Харин тийм ээ өөрөө хөл хорио тогтоочихонгуутаа л Шилийн богд зорьсон байдаг юм.Шилийн богдын эзэн савдаг шудрага бусийг үйлддэг хүнийг хүлээн йвдаггүйгээр барйхгүй муу л ханддаг гэж нутгийн хөгшид хуучилдаг юм.Үнэн байх оо

202.179.31.53Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 09 минут

Энэ нөхрийг одоо хүртэл цагдан хориогүй байгаа юмуу . Цагдаад байсан лалрууд ч эвгүй гарууд байдаг юм даа. Баянхонгорт бас 1 лалрын цагдаа ИТХын мануухай болчоод 100 саяын хахууль авчаад ичих ч үгүй яваад бна Алуурчин, авлигачин, хулгайч нараа халаачээ Хүрэлсүх даргаа

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 12 цаг 39 минут

Одоо муучилдаг хуучны МАН биш болсоон.Ухаан мөчид эрх мэдэл,эд хөрөнгий донтонгуудын оргоног газар болсоон

103.26.194.160zochin   • 2020, 2 сарын 21. 11 цаг 01 минут

Iim hvmvvsiig horij shalgahgvi bol Mongol tor Mongol tsagdaa baigaad ch yadgiin. Bvtehgvi vmnuud..

192.82.65.120Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 56 минут

Энхрий хайрт МАН ханы хүмүүс эрх дарх бүгд бий хохирог буруудаад дарга нар нь зөвдөөд гарна харцгааж байяа

192.82.71.248 Zozhin   • 2020, 2 сарын 21. 10 цаг 51 минут

Ter neg jul yag iim baidlaar neg zaluu neg ailiin uuden deer Nas barsan gevzh ter ueiin cagdaa medej baigaazh medeegui durtei unguruun shuu tend baisan ailuud zh medej baigaa gej odoo boltol boddog Shui

202.9.46.27Z   • 2020, 2 сарын 21. 11 цаг 10 минут

Yah haana ve todorhoi on sartai bicheech

202.126.88.55Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 48 минут

Говьалтай засаг дарга бсан Гансэлэм гэгч нөхрийг шалгаач их хүн муутай хорчин нөхөр бгаадаа

202.179.10.10зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 11 минут

2016оноос хойшхи бүх ажлаас гаргасан болон өөрчилсөн /хүмүүсййн энэ нөхдүүдийн шийдвэрээр/ шийдвэрүүд нь дандаа дарамт шахалт үзүүлж гаргасан ихэнх нь шүүхээр эргэж тогтоогдож байна. Шинээр томилогдсон хүмүүсийг томилсон хүнтэй нь маш нарийн шалгах хэрэгтэй. ТА-ны зээлээс зээлийн хооронд явж байгаа жирийн албан хаагчийг хувийн болон бизнэс банкинд ажиллаж байсан мөнгөтэй хүмүүс ГАА-т ажилд орсон шүү

202.179.10.10зочин   • 2020, 2 сарын 21. 15 цаг 14 минут

2016 оноос хойш энэ намын нөхдүүд дээд дунд шатанд үгсэн хуйвалдаж маш олон хүний амь амьдралаар тоглодог. одоо өмнө нь байсан дарга нар бол сумдын дарга нартай өөрсдөд нь тайлагдаагүй хүнийг яаж ч болно ганцхандээр очиход маш найдвартай хамгаалж ял зэмгүй байлгаж чадна гэдэг амлалт өгдөг хүмүүс

112.72.15.78Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 38 минут

Говь-Алтайд өмнөх сонгуулиар тавигдсан, одоо ажил хийж байгаа 2 талын хооронд маш том зөрчил аймагт байнаа. Энэ нь үндсэндээ Раднаабазар, Амарбайсгалан 2-ын зөрчилтэй уудэлтэй. Үүнийг сайн шалгаж хэрэгтэй. Гол нь тэр үүрээд гарсан хүн л мэдэх юм байна ш дээ. Сэтгүүлчид нь шүүгч болсон цаг байна даа

202.9.46.35иргэн   • 2020, 2 сарын 21. 10 цаг 26 минут

Говь-алтайн засаг дарга алуурчин Рэнцэндорж эмэгтэй хүний ажлыг булаан авах гэж эмэгтэйг хорлосон байна,төрийн алба алуурчдаар дүүрлээ баттулгаа занданшатараа,хүрэлсүхээ ингээд албан тасалгаандаа алаад байхуу,цаашдаа хэдийг алах вэ,нөгөө алуурчин махбал яасан бэ,цагаадсан уу,монгол орон сүйрлээ,төрийн алба алуурчин хулгайчдаар дүүрлээ,говьалтайн цагдаагийнханыг түргэн ажлаас нь зайлуулах болжээ.

150.129.142.239Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 03 минут

энэ сэтгэл мэдрэлийн өвчтөнийг олоочээ. юу бичиж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа даа

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 12 цаг 46 минут

Хөөрхий дөө. Энэ одоо хэнийх нь гар хол юм бол? Нүдэн дээр төрийн албанд алуур удаа дараа гараад байгаад л харамссандаа төрийн 3 өндөрлөгөөс асуусан байна. Юун буруу гэж ?Тэгээд хэнээс асуух юм!!!

66.181.191.155Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 17 минут

Нууц амрагтаа ажлын байрыг нь авч өгөх гэж байсан юм бишүү .

202.179.31.117зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 16 минут

Эрх мэдэл атгасан энэ муу Рэнцэндорж яаж ч бултаад нэмэргүй ш тэ. Чи биеээ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчирхийлсэн хүн алсан нь ойлгомжтой. Энэ Говьалтайн цагдаа нар ямар арчаагүй юм бэ.Энэ нөхрийг албан тушаалаас нь хурдан огцруулж шалгахгүй бол болхгүй .

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 12 цаг 57 минут

Төрийн бүх шатны албан өрөөнд хүний амь эрсдээд байна ш дээ. Үүнийг төр засаг нь таслан зогсоох арга хэмжээ авах бус уу?

202.21.108.173Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 10 минут

Ажлын байран дээрээ архидан согтуурч хүн алаад байхад хууль шүүх цэрэг цагдаа нь ажилладагүй хачирхалтай нийгэм болжээ Тээр жил яалаа нөгөө түмний нүдэндээ дээр Түмэнгэрэп гэгч МАНчин нэгнийгээ алчихсан саяхан яамныхаа байранд бас л нэг амь хохирсон ,бас ордон дотор ,одоо бүр орон нутагтаа халдварлаж эхэлжээ

150.129.142.239Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 53 минут

муу комментийн алуурчин минь хүн алсан гэж бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж байгаагаа мэдэж байна уу? хүний мууд дуртай сэтгэцийн өвчтөн

203.98.76.100Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 09 минут

Төрийн Албанд иймэрхүү хэргээ хүлээх хариуцлага ухамсар зориг байхгүй бэртэгчингүүд зөндөө бий. Албан тушаалын дон шүглэсэн гажгууд шүү

192.82.68.55зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 03 минут

Баянчандманы нэг дарга ажилтнаа дуудаад хүчинддэг хэрэгтэй төстэй юм бишүү

203.91.112.133Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 53 минут

Төриййн албанд очих гэж ингэтлээ шунана гэдэг чинь хяналтгүй мөнгө хэрэглэх боломжтой гэсэн үг. Бизнес хийх гэж зовж зүдрэлгүйгээр мөнгө олдог болоод л ингэж авирлаж байгаа юм. Одоо энэ үзэгдлийг таслан зогсоох цаг нь болжээ

202.131.227.51Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 50 минут

АМАРБАЯСГАЛАНГИЙН ТАВЬСАН ХҮН.

150.129.142.239Зочин   • 2020, 2 сарын 21. 10 цаг 08 минут

хүний үхлийг улстөржүүлж байдаг адгийн шаар юм даа чи

192.82.66.172Зочин   • 2020, 2 сарын 21. 11 цаг 54 минут

Угаасаа улс төрийн аллага юм биш үү

202.126.89.46Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 50 минут

Хүрэлсүх гэсэн тэнэгүүд олон байна.Хүрэлсүхийн сонгуулийн мөнгийг Амарбаясгалан хийж өгсөн.концесс ЖДҮ тарааж.Мөнгөгүй хандивгүй сонгууль хийнэ гэж ярьдаг дэлхийд байхгүй тэнэгүүд.Хүрэлсүх сэлэм эргүүлж попорч чадсан.Тэр ашиггүй нэр хүндээр нь нам нь сонгуульд ялна.Сүүлийн 20 жилд өндөр алба хашсан Хүрэлсүх Нямдорж Улаан Энхтүвшингүй МАНАН баыхгүй .шал худлаа гар.

150.129.142.239Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 48 минут

хүний үхлийг улстөрийн зорилгоор ашиглаж байна ш дээ. муухаймуухай гэхэд арай л муухай болжээ

202.179.24.87зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 41 минут

орон нутагтаа удсан, цагдаа байж хүн дарамтлаад сурсан, дээрээ татаастай /амарбаясгалан/ гээд эрдсэн энэ гэмт хэрэгтнийг засаг дарга болгосон нь гутамшиг , албан тасалгаандаа архидаж хүний аминд хүрчээд яаж өөрийгөө өмгөөлөн тайлбар хийгээд зогсож байнаа, бузар амьтан чинь. Энийгээ яах гэж байна МАН-ынхаан. Яам тамгын газар хүн алдаг энэ зуршлаа хэзээ болихийн бэ, сүүлдээ төрд ажиллана гэдэг амины золиостой ажил боллоо шүү. Хүрэлсүх сайдыг л харья

202.55.184.18Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 37 минут

Архины аагаар эмэгтэй ажилтнаа дарамтлах гэж дуудаж, эмэгтэй ирээд шудрага шаардлага тавьсан, чи муу миний урдаас юм хэлдэг хэн бэ гээд хүчээр аманд нь архи цутгаад дараа нь алсан тэгээд талийгчтай хамт ажиллаж байсан өөрийнхөө нэг таарсан амьтныг дуудаж, талийгчийн албан тушаалыг амлаад цогцсыг нь машинд хийлгэж өөр газар аваачиж орхисон. Одоо манаач өвгөнийг алаад архины хордлого, осолдож хөлдсөн болгохоор улайрна. ийм л юм харагдаж байна.

202.179.24.193Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 36 минут

энэ цагдааг хорихгүй бгаа нь сонин бна

66.181.186.165Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 35 минут

АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХАА БАЙСАН ИЙМЭРХҮҮ БАЙНГА ХОР ЯРЬЖ ЯВДАГ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ Л БОДДОГ ЭД НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ИЙМ Л НИЙГМИЙГ 50,60 аад ОНЫХОН БАЙГУУЛСАН Ш ДЭЭ МОНГОЛ ХҮНТЭЙ ЯРИХАД СЭТГЭЛ ГУТНА ГЭЖ ГАДНЫ ХҮН ХЭЛСЭН БСАН

103.194.176.124зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 34 минут

Засаг п чамайг буудаж ална болгоомжтой байгаарай

66.181.165.92зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 34 минут

Хүнд цаг үе амьдарч байн даа хэлэх ч үг алга чаддаг бол Хүрэлсүх сайдтай уулзаж бүх зовлонго ярих юмсан даан ч бидэнтэй уулзуулахгүй л дээ

66.181.161.57Сэтгэл   • 2020, 2 сарын 21. 23 цаг 11 минут

Гс.Санаа нэгт хүмүүстээ хэлэхэд тэр Хүрэлсүх сонгууль ойртсон үед мөрөн дээр чинь гараа тавиад худал инээмсэглэн яаж жүжиглэх бол оо.Яг чиний бодлыг сонсоод тусалж зовлон хуваалцаж харагдаач.ямар сайхан сэтгэлтэй гэнэн нөхөр вэ?Түүнд итгэж горьдож л байдаг.

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 13 цаг 07 минут

Цагийн гарз.Энэ бүх бусармаг асуудлыг ухаан муут,оройгүй шуналт Хүүоийн удирдлагаар нийгэмд түгээж байгаа. Энэ бусармаг үйлдлийн учир утгыг ойлгохгүй нийгмийн хар масс болох биэ ээ үнэгч эмэгтэйчүүдээс эхлээд Хүүх их юм хийж байна гэж ярьдаг юм билээ Эрээн биеээ үнэлдэг нэг залуухан хүүхэн Хүрэлсух овоо юм хийгээд байна гэж байсан. Тэр төрийн ажлын сайн мууг яахин ялгах ухаан байхав дээ. Энэ мэт хар масын тогойг яаж угааж байгааний тод жишээ

202.179.24.193Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 31 минут

цагдаа цагдаа сэтгэхүйгээрээ буюу хүн дарамталж л сэжиглэж л ажилана

103.57.93.114Zochin   • 2020, 2 сарын 21. 9 цаг 28 минут

Yostoi muuhai yumaa ene MAN.

202.126.89.38Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 21 минут

ОНГОЙ БАЙДАЛЫН ҮЕД АРХИДАЖ БАЙВАЛ АЙМГИЙН ТАГНУУЛЫНХАН ИРЖ ТАСЛАН ЗОГСООДОГ БАЙМААР ЮМ.

64.119.20.47Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 19 минут

Амарбаясгалангийн тавьсан хүн

202.72.245.122б   • 2020, 2 сарын 21. 9 цаг 16 минут

зам тээврийн яаманд цагдаа байсан нэг нөхөр басхүний аминд хүрсэн Бас зүгээр

202.72.245.122ё   • 2020, 2 сарын 21. 9 цаг 13 минут

Цагдаа нар төрд гараад бусдын амь насыг туршилтын туулай мэт толгож байна Хүрэлсүх шүүж бүх цагда хийж байсан нөхдийг хал

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 13 цаг 19 минут

Халахгүй ээ,сансны гарз. Харин хийгээгүй хэргээр хүнийг гутаан доромжилох,бүр удам судраар нь гүтгэн харлуулах, хүний хийж эхлүүлсэн ажлын сайн эхлэлийг булаан авч бид хийсэн гэж попдоно гэвэл хамгийн сайн хийж чадна. Гар хөл нь ч гарамгйа ажиллана. Бас ирээдүйд хийх ажлаа өнөө маргаашгүй хийгдчих мэтээр уран сайхнаар хөхөө мэт донгодох,, томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцээгээгүйлгүй хэсэгчлэн нээж тууз хайчилан попдохдоо бүр гарамгай,

202.126.89.217Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 09 минут

Oroondoo niilj bgaa alsan um bizdee

202.9.40.167unshigch   • 2020, 2 сарын 21. 9 цаг 08 минут

Гаднаас мөрдөгч,шинжээчдийн баг бүрдүүлж томилж ажиллуулбал юу юм гэхээс аймаг дотроо ах дүү хамаатан садан гээд хэргийг будлиулж мэдэхээр юм байна. Шударга ажиллаж үнэнийг олоосой билээ.

66.181.161.47Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 03 минут

Харах царайний нүд н гүйлгэнээд хүн алсан нь илт бн талийгаачийн сүнс эргэлдэж бн даа удахгүй араасаа дагуулж явна

202.179.31.78Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 03 минут

MUU ORKNAG UURIIG NI ALAH YUMSAN

202.179.24.193Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 59 минут

ер нь заригийн сэтгүүлчийн ярилцлагаас харахад бүгд л худлаа цаг нар нь зөрсөн юм л яриад бна лэшд Тэр цагдаагийн даргых нь байж бгаа царайгээ

150.129.142.239Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 49 минут

бие муутай хүн архи ууж болдоггүй юм. чи ч гэсэн. яг юу болсныг тэр зариг чинь ч, чи ч мэдэхгүй

192.82.70.174Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 54 минут

Хүн учир битүүлэг амь хасаа алдчихаад байхад цагдаа нар хорихгүй, нөгөөх нь би буруугүй гээд гадуур байж байдаг, албан тушаалтай хүн юу ч хийсэн болдог нийгэм болждээ !

122.201.23.84zochin   • 2020, 2 сарын 21. 8 цаг 51 минут

Ажлын байранд архидвал шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасах хэрэгтэй

202.179.31.63Иргэн   • 2020, 2 сарын 21. 8 цаг 50 минут

Хүрэлсүх сайдын сэлэмийг одоо харах үлдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед албан өрөөндөө архи уусан нь тодорхой байхад шууд огцоруулах эрхтэй. Харин хүн амины хэрэгийн хувьд хууль хяналтын байгууллага тогтооно биз. Ийм л нөхдүүд төрд олон доо

202.70.44.46Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 50 минут

Рэнцэндорж мэтийн дарганцаруудаас төр салах хэрэгтэй, ийм арчаагүй амьтадыг нууцаар мэдээлэл авч шалгаад буруутай бол ажлаас нь чөлөөлдөг байх хэрэгтэй дээ

202.9.46.50Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 50 минут

Унэхээр гэрч байгаа бол ийм асуудлыг шийддэггуй цагдаа шуухтэй монгол улс яах болж байнаа.Амьд явах эрх чолоогуй болжээ бид.

203.91.115.37зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 49 минут

ман ын еренхий нарийн бичгийн дарга амарбаясгалан гэж нэг шаар байнаа дандаа хэргийн эхлэлийг тавьж байдаг еедгуй амьтан юм бишуу жаран саяаас эхлээд орон нутгийг хуртэл ийм байдалд оруулж байна махбалын хэрэг бол манай шуух прокурор ямар хэмжээнд ялзарсны яруу тод илрэл одоо бур алуурчин нь хохирогч болж алуулсан нь еерее ухсэн болох л гээд байна даа яана даа энэ ман ан сенех цаг болоогуй юу

202.179.8.4Иргэн   • 2020, 2 сарын 21. 8 цаг 48 минут

Миний монголчууд архиндаа живээд, өнгө мөнгөнд шунаад сүйрч байна даа

192.82.68.55зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 45 минут

Аймгийн цагдаагийн дарга нар шалгаж чадахгүй. Ер нь гэрч батлаад байгаа юм бна ш дээ. Ийм тодорхой юмыг шийдэж чадахгүй манай хуулийнхан авилгал,дарамтанд автсан нь тодорхой байна. Ямар ч гэсэн архидсан асуудлаар нь засаг даргыг хамт байсан удирдлагуудтай нь эхлээд халах хэрэгтэй.

192.82.74.74Төр засаг   • 2020, 2 сарын 21. 13 цаг 24 минут

Хэнийг нь гэж халах юм дээ? Төр засгийг албыг дээрээсээ эхлээд иймэрхүү ухаан мөчид оройгүй шуналтнуудын бүлэглэлийн гар очсон.

192.82.64.153Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 40 минут

Манай шүүх хөрөнгө мөнгөтэй том хүнд бол цаашаа ш дээ жирийн иргэнийг бол дор нь янзална Махбал хүн алсан уу алсан хичнээнч уддаг юм ***** ТӨР ШҮүх

202.70.44.46Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 39 минут

Хувийн эрх ашиг, амбиц сандал ширээ хөөсөн сайд, дарга нарын өчүүхэн сэтгэлгээнээс хайран алтан амь эрсдлээ бид хайран эрдэнээ алдаж, Эрчим хшчний яамны сайд 10 хувийн Даваасүрэн гэж хавь ойроо, хавьтсан ыүхнээ дарамталж суудаг хулгайч байна, шударга ажил шаарддаг бол яахав, өшөө хонзон л бодож суудаг, ОЙ ГУТАМ

202.21.116.171Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 38 минут

ЦЕГ-с тусгай мөрдөн байцаагч томилох,гэрч болох манаач В.Рэнчиндорж гуайг хамгаалах.Засаг захиргааны байранд архидан согтууруулах ундаа хэргэлсэн нөхдүүдийг ажлаас нь халж цагдаагийн байгууллагад шилжүүлэх ажлыг яаралтай хийгүй бол замхрах магадлал өндөр байна.

202.179.31.22zochin   • 2020, 2 сарын 21. 8 цаг 32 минут

hurelsuhee ene turiin albanii arhidaltand hynalt taviach, ene humuustee hariutslaga toots shudarga ys yrih durtai biz de ter shudarga ys chini haana bnaaa

66.181.161.28Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 28 минут

Гөлөгнөөд байж байгааг нь харахаас ой гутам

103.229.121.198Зочин   • 2020, 2 сарын 21. 9 цаг 00 минут

Харин тийм.

203.91.118.180Зочин   • 2020, 2 сарын 21. 8 цаг 24 минут

Ийм хүмүүсийг аймгийн цагдаа үнэн бодитоор шалгаж чадахгүй л дээ. Эдгээр хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж байгаад шалгах хэрэгтэй. Эрх мэдэлтэй байгаа үедээ яагаад ч гараад л явчихна. Төрийн албаны байранд архидан согтуурсаны төлөө ажлаасаа халагдах ёстой.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.